“Amazon.com”-д 27200 саналаар тэргүүлсэн Монгол роман

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 02

Зохиолч Б.Батрэгзэгдмаагийн “Очир эрхшээгч” роман amazon.com-оос явуулсан онлайн санал асуулгаар 30 хоногийн туршид тэргүүн эгнээнд байж нийт 27.200 хүний дэмжлэгийг авсан анхны Монгол роман болсныг амжилтын мэдээнд онцолж байна.

Анх 2014 онд олны хүртээл болсон цагаасаа эхлэн уншигчдын дунд хамгийн эрэлт хэрэгцээтэй номын нэг болж ямагт “Бестселлер”-т шалгарч ирсэн уг роман англи хэл рүү орчуулагдсан бөгөөд гадаадын уншигчдын сонирхлыг ихэд татаж байгаа аж.

Amazon.com-ын санал асуулгын веб сайтад “Очир эрхшээгч” романы англи хэлрүү хөрвүүлсэн 1 дүгээр бүлгийг нь нийтэлсэн бөгөөд уншигч үүнийг уншаад таалагдвал сайтын санал өгөх цэс рүү орж олон шат дамжлагаар дамжин уг романыг дэмжих саналаа өгч байсан билээ. Гадаад, дотоодын уншигчдын дэмжлэгийг авсан “Очир эрхшээгч” роман тун удахгүй гадаад зах зээлд цахиур хагалах буй за.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bolor(83.68.131.184) 2017 оны 11 сарын 02

Orchuulga mash muu bsan. Durem bolon ugiin aldaa. Ydahdaa mergejliin unagan heltei hunuur hinuulahgui. Mongoliin roman geed gadaadiin said deer zarj bgaad sanaa zovson. Ene sait ch gesen angli huvilbariig avch unschihaad iim medee bicheesei.

0  |  0
Top