Эгэл жирийн эрчүүдийг барилдуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 03

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын нэрэмжит нэгэн сонирхолтой барилдаан болох гэнэ.  “Нийтийн Монгол бөх"-ийн барилдаан нэртэй тус тэмцээнийг энэ сарын 11-нд зохион байгуулах гэж байна. Монгол эр хүн үндэсний бөхөөрөө өдөр бүр шахам барилддаг байсан уламжлалыг сэргээж, хүүхэд залуучуудыг хатуужилтай, эрүүл чийрэг бие бялдартай эр хүн болгон төлөвшүүлэх зорилгын дор тус наадам зохиогдох юм. Тус барилдааныг хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулах гэж буйд нутгийн зон баяртай байгаа гэнэ.

Барилдаанд 18-аас дээш насны залуусыг бүртгэж буй бөгөөд сум, аймаг, цэргийн болон улсын цолтой  болон үндэсний бөхөөр хичээллэн барилддаг залуучууд, бөхийн мэргэжлийн сургууль болон биеийн тамирын сургуулийн бөхийн анги төгссөн, суралцагчид, бусад төрлийн бөх буюу чөлөөт, жүдо, самбо, сумо, курош зэрэг бөхийн төрлөөр хичээллэдэг тамирчид  барилдаанд оролцох боломжгүй юм байна. 

 

 


Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аа(139.5.219.192) 2017 оны 11 сарын 06

Худалч хулгайч нарын бөөгнөрөл.Мэдлэг боловсролгүй бөх ярисан хэдэн боловсрол нимгэн оркуудын нутаг боллоо л доо хаха

0  |  0
Чука(122.201.29.202) 2017 оны 11 сарын 03

Маш сонирхолтой болох байхдаа.

0  |  0
41(103.87.255.42) 2017 оны 11 сарын 03

ДӨРВӨД БАЯДУУД ДӨВЧИГНӨЖ ДУУСАХГҮЙ ЮМАА

0  |  0
Top