"Бүрэн цутгамал" компанийн захирал Б.Батдэлгэрийн зүгээс Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нарыг хууль бус шийдвэр гаргасан гэх үндэслэлээр огцрохыг шаардан өлсгөлөн зарласан. Удаан хугацаанд өлсгөлөн зарласан түүнийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэсээс хүч хэрэглэн тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлээд байгаа юм. Улмаар түүнийг эмнэлгийн хорионд байлгаж, цагдаа нараар хянуулж байгаа ажээ. Иймд тэрээр эмнэлгийн хорионоос гарах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байна.
Б.Батдэлгэр “Намайг уржигдар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хууль бус захирамж гаргаж,Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хорионд байна. Намайг 10 гаран цагдаа хорьж байна.
Би энэ эмнэлэгт эмчилгээ хийлгэмээргүй байна.
Миний бие сайн байхад ЧДЭМТ-ийн дарга Лхагва хуурамч онош тавьж хүчээр эмчилгээ хийх гээд байгаад эргэлзээ төрүүлж байна. Цагдаа ийм ажил багатай байгаа юм уу. Би гэмт хэрэгтэн биш. Гэтэл яагаад намайг өчигдөр шөнө 14 Цагдаа, өнөөдөр өдөр 10 гаруй цагдаа сахиж байна. Шөнө хэдэн цагдаа хонох юм бүү мэд. Би гэмт хэрэг хийгээгүй. Намайг эмнэлгийн хорионоос гаргаж өгөөч” гэсэн байна.
Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд,Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарт хандаж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг хүсчээ.
Н.Амар
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 6 )
Энэ нэг балай амьтанд асуудлыг шүүхээр шидүүлдэг гэдгийг хэлээд өгөх амьтан байна уу
Pee neg khuniig 10 tsagdaa khargalzajbna gekheer yamar ikh iluu oron too tsalin be?
арай дэнднээ
Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар гэж ёстой хогийн газар УБ хотыг яаж төлөвлөж хардаа. Барилгын тухай хууль зөвхөн ядарсан гүйцэтгэгч нарт хамаатай хууль. Мөнгөтэй эрх мэдэлтэй тэр хуулийг биелуулэхгүй байж болно
Энэ хүний талаар ингэж нийтэлдэг байжээ. Өлсгөлөн зарлаад олон хонож байхад нь гаргах тв-ч байхгүй. Хэвлэл мэдээллийнхэн арай л ялгавартай байгаа. Харин танай сайт-д баяр хүргэе. Одоо наад хүн чинь бие сэтгэлийн их л дарамтанд байгаа бололтой.
бусармаг үйлиин төлөө тэмцэж байгаа л хүн дээ. Батдэлгэр ээ! Барилгын компаниудын салбарын хууль бусын төлөө тэмцэж байгаад баярлалаа. Басч үгүй ажил амьдралын шаардлагаар хуулиин сургуульд сурч байгаа гэсэн алс хэтдээ барилгын том хуульч болохыг хүсье зөв тэмцэл шүү дуугүй даварсан захиалагч нарын эсрэг асар их туршлага хуримтлуулж байгаа шүү .