Увсын цэнхэр хязгаарт 2016 оны сонгуулийн үеэр бараг л утаа, май суунагласан. Халуухан үйл явдлууд өрнөсний гор өнөөдөр ч үргэлжилсээр байгаа. АН-ын дарга З.Энхболд увсчуудад хөөгдөж ирээд удаагүй, уур нь гараагүй байсан үе. Зөрөөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг төрсөн нутгаасаа Их хурлын гишүүний сэнтийд залрахаар, нэр дэвшиж очсон хэрэг. Ерөнхийлөгчөөр хориг тавиулсан дуулианы эзэн болоод байгаа Сангийн сайд Хүрэлбаатар уг нь Алтанхуягийг өөрийнхөө тойрог дээр өрсөлдөхөөр дуэльд дуудахад хэзээний зальтай Алтанхуяг бултчихсан юм.
Бултаад 32 дугаар тойрог буюу Увс аймгийн Малчин, Хяргас, Завхан, Наранбулаг, Тариалан, Ховд сум, Улаангом сумын 4, 9, 10, 11 дүгээр багт Монгол Ардын Намаас нэр дэвшсэн хэн ч танихгүй “Юу Эф Си Трейд” ХХК-ийн захирал Н.Цэрэнбатыг сонгон өрсөлдөв. Зөөлчилсөн хэрэг. Экс Ерөнхий сайдыг МАН-аас бэлгэнд нэг суудал авлаа гэж шуугисан ч санамсаргүй юм болж тоос манартал ялагдах нь тэр. Ерөнхий сайд асаныг төрсөн нутагт нь ялсан МАН-ын залуу гишүүн Н.Цэрэнбат ийнхүү төр түшилцэв. Төр түшилцэж бодлого батлалцаад зогсохгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар тохоон томилогдлоо.
Батлан хамгаалахын сайдад нэр нь яригдаад эцэстээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар тодрон гарсан Н.Цэрэнбатыг сонгогчдоос нь өөр таних хүн бараг үгүй биз. Бизнесийн салбараас “урваж”, улс төрийг сонирхож, улмаар сайдын сэнтийг шохоорхон гарч ирсэн түүнийг хол явах хүлэг гэлцэнэ. Залуу хүн, эрч хүчтэй гэдэг утгаараа энэ Засгийн газарт хүч нэмэх биз. Үйл хөдлөлөөрөө, ажлаараа, оновчтой шийдвэрээрээ байгаль орчны салбарыг өнгө оруулах ч биз. Түүнд ингэж л итгэж, найдаж байна. Байгаль орчин аялал жуулчлал салшгүй ойлголт болсон. Салгаж, ялгах ч аргагүй. Байгалийн сайхныг дагааж, аялал жуучлал хөгжинө гэсэн энгийн ойлголт. Одоогоор бол Байгаль орчин, аялал жуулчлалын яам олон танигдсан. Харин салбарын Сайд нь шинэхнээрээ олны танил болоогүй байна. Танигдахын тулд биш ард түмэндээ таалагдсан ажил хийх нь чухал гэдгийг Цэрэнбат сайд мэдэж байгаа биз. Үгүйдээ л Зайсангийн амыг эмх цэгцтэй болгох. Энгийн хэрнээ анхаарал татдаг асуудал. Хамгийн их нэр холбогддог, хууль бус зүйл хийсэн гэж салбарын Сайд чичлүүлдэг. Аялал, жуулчлал хөгжүүлэх нэрийдлээр газар аваад орон сууцны тансаг хорооллууд босгоод байгааг зогсоож чадвал олон нийтэд үнэлэгдэнэ. Алтны хууль бус олборлолтоос үүдэлтэй гол, усны бохирдол, дэлхий нийтийг хамарсан дулааралтай холбогдон тайлбарлагддаг цөлжилт. Монгол орны цөлжилт 37 дугаар бүс рүүгээ ойртож байгаа гэдэг.
Энэ бүхний эсрэг тэмцдэг, ажилладаг Сайд хэрэгтэй. Түүнээс биш Ерөнхийлөгчийн зарлигаар бий болсон “Үндэсний мод тарих өдөр”-өөр мод тарьдаг төдийхэн Сайд байвал ичгүүртэй. Баян арабуудын ан болчихсон, бараг л хувьчлаад авчихсан гэмээр аашилдаг, ааш аягт нь өртдөг идлэг шонхорынхоо тоо толгойд анхаарал хандуулдаг, “Мазаалай” бондоос юу ч хүртээгүй мазаалай баавгайгаа аврахад сэтгэл гаргадаг Сайд байвал олон түмнээс оноо авна. Монгол Улсад сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ гэж ярьж байгаа ч хөгжөөгүй л байна. Хил дагуу өдрийн аялал хөгжүүлэх тухай санал гаргаад Д.Оюунхорол буруутан болох дөхсөн. Уг нь зөв санаа байсныг Улаанбаатар төмөр замынхан сүүлд баталсан юм. Энэ мэтээр бага жижиг гэлтгүй хийж ажил, хэрэгжүүлэх бодлого танигдсан салбарын танигдаагүй Сайдад их байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 8 )
Хөрсний бохирдол асуудал дагуулж бна гэх. Аль хэдийн бохирдсон газраа сайжруулах тухай ярихаас шинээр бох рдол үүсгэхгүй байх талаар огт арга хэмжээ авахгүй юмаа. Зуслангийн зориулалттай өдий төдий газар олгож, тэдгээр нь тус бүртээ шинэ жорлон ухаад байхаар чинь хөрс бох рдохгүй яах вэ дээ. Дээр үеийн зусланд хэд хэдэн айлын дунд нэг жорлон байсан бол одоо айл бүр жорлон барьж хөрсийг жинхэнэ бохирдуулж бнаа. Шинэ сайд минь та үнэхээр байгаль орчноо хагаалья гэж бодож бгаа бол зусланд ил жорлон бариулахийг хориглоочээ. Орчин үед ил жорлонгийн оронд хөрсөө хамгаалсан өдий төдийй ( септик) арга
Усны асуудлыг цэгцлэх хэрэгтэй дээ. Ямарч дорвитой ажил хийгдэхгүй байна. Хэдэн хүн усны нөөцийн зөвлөл нэрээр хахууль авч байгаагаас өөр зүйл хийгдэхгүй байна. Шинэ сайд энэ зөвлөлийг өөрчлөх хэрэгтэй.
Даруухан, боловсролтой, соёлтой сайн залуу. Амжилт хүсье.
Bi ene zaluug ertnees medne. ene setgegdel bichij bgaa nuhduud shal hudlaa esreg bichihiin
Яаман дээрээ харагддаггүй хуучин сайдын үгээр ажлаа хийж байгаа үед яаж танигдах вэ дээ???? мөн яамныхаа хов жив хөөцөлдөж даам гарсан мэргэжлийн гэх мэргэжилтэнгүүдээ ад үзэж байгаа цаг үед яаж ч өөдтэй байх вэ дээ!!!! Булган мэтийн булайнуудаас салаагүй цагт өөдлөхгүй ээ!!!!!!
архичин сайд
Увсын дөрвөдийг хэн таних вэ дээ... Наймаачин болохоороо л олон компани эзэмшдэг гэж сонссон.
Бас л газрын наймаачид л мэднээ лицензиин наймаачид мэднээ .жириин иргэд мэдэхгүй нь аргагүй. Иим л хүн юм чинь