Монголын улстөрд Тагнуулын ерөнхий газрын дарга нь анхаарлын төвд орчихов. Бусад улс оронд ямар байдгийг мэдэхгүй. Хэвлэлийнхэнд хаалттай газрын, нуугдмал хошууч генерал юуны учир хэвлэлийн бага хуралзарлаж олны нүдэнд ил гарав. Шалтгаан нь тайлбаргүй ойлгогдоно. Хуульзүй дотоод хэргийн сайдын далайлт нь ширүүн ч буулт нь зөөлөн байв. Тагнуулын ерөнхий газрын дарга асанг БНСУ-д Элчин сайдаар илгээхэд бараг бэлэн боллоо. Ерөнхийлөгчид нэрийг нь өргөн мэдүүлээд УИХ-аар батлагдахад Хурц хэмээх Элчин сайд “шинээр мэндэлнэ”. Ер нь, түүнийг заавал Элчин сайдаар томилох ёстой юм бол Англи руу Элчин сайдаар явуулъя. ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эгүүлэн татахаар Монголын Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын Тамгын газарт бичиг хүргүүлснээр нэгэн үйл явдал өрнөсөн. Цагтаа Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан Баяр Элчин сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлт холбогдох байгууллагад өгсөн гэдэг. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг дамжиж Элчин сайд томилогддог. Одоогоор С.Баяр ажлаа хийж байгаа. Тагнуулын ерөнхий газрын дарга асныг заавал Элчин сайд болгох ёстой юм бол Ерөнхий сайд асны хүсэлтийг хүлээж аваад англичуудын эртний танил Хурцыг Элчингээр явуулбал яасан юм бэ.
Таван Элчин сайд гацаанд орсон уу?
Хошууч генералыг Элчингээр томилуулах Засгийн газрын шийдвэр гарч байхад хэдэн сарын өмнө шийдвэрээ авсан Элчин сайдууд үүрэгт ажилдаа ороогүй байгаа мэдээлэл гарсаар. Шинэ Элчингүүд ажлаа хийхгүй байгааг Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбон тайлбарлах улстөрч ч бий. Мэргэжлийн Засгийн газар огцорсон учраас гэх тайлбар ч дагалдаж байна. Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичигт Гадаад харилцааны сайд гарын үсэг зурдагтай холбож ч байгаа. АНУ-д Элчин сайдаар суух Ё.Отгонбаяр, Швейцарын холбооны улсад суух Элчин сайдаар Л.Пүрэвсүрэн, Франц улсад суух Элчин сайдаар А.Баттөр, Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарь, Япон улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэр нар тохоон томилогдсон ч ажлаа хүлээж аваагүй байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 21 )
Нэртэйгээр нь харь гариг руу явуулахгүй юу
Хурц генералийн барьсан зайсангийн тансаг хороололд өнөө 30 гэр бүл амьдардаг.Мань генерал өөрөө Сингапураас ажлаа хийдэг.Батзандангийн зөв.
naadah Hurciig ganc hudagruu ymuu avdrantruu maanit ruu yvuulval taarna ??? hiisen nuglee edleh gazar n ???
Хурц сурсан зангаараа тамхины наймаа хийх биз
Khurtsiig Avdrant-d elchinger tomilohgui. Esvel Maanit ch yumu
Азийн оронд Хурцыг элчингээр томилохгүй бол Европын оронд баригдана. Гадаад хэлгүй хурц Солонгост очоод юу хийх юм бэ? 30000 мянган иргэний эрх ашгаа бодож солонгос хэлтэй элчин сайд явуулъя.
НӨХӨР ХУРЦЫГ АНТРАКТИД РУУ ЯВУУЛСАН НЬ ДЭЭР БАЙХАА ...
ХУРЦЫГ АНГЛИЙН ”ШОРОН”- оос АВЧИРСАН ХҮНТЭЙ НЬ ХАМТ ЯВУУЛ...
Тэнгэр лүү явуульяа
Хурц хулгайч алуурчин тэнд очиод нарсандаа насаараа суух нь зөв шүү.Ял нь арай зөөлдөх юм уу???Аан.
нээрэн тийм нэгэнт Хурцыг Элчингээр томилж байгаа юм бол Англи руу явуулж СБаярыг татаж авчирч шалгах хэрэгтэй, Тэгвэл нэг сумаар 2 туулай болох биш үү аан
Баяр Энхсайхан г м эх олон баялгаа унэгуйдуулж гадаадад ашгаа авдаг эрхмуудийг шагнаж элчингээр явуулдаг ичмээр л юм гэтэл америк элчингээр явуулахын тулд бэлдэж ажил терел нэр хундийг нь анхаардаг гэсэн манайх дандаа л но той улсуудаа явуулдаг
Anglid garahk erhk baikhgyi bizee,
HKURSTIIG EBROP hkuleej baahkgyi shuu dee.
англи руу явуулаа. юун солонгос.
demjij bna
Яг үнэн. Англид нь элчингээр явуулбал таарна. Хаашдаа Монголын төр баригчид Хурцад хариуцлага тооцож чадахгүй нь тодорхой бөйна. Нямдорж ганцаараа хүчийг үзүүлэх гээд барахгүй.