Хятадын Вэнжоу хотын ойролцоо хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөн осолд өртөн амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд олгох нөхөн төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмжээ. Засгийн газраас хохирогчдын ар гэрийнхэнд 500 мянган юань олгохоор төлөвлөж байсныг 915 мянган юань болгосон аж. Энэхүү нөхөн төлбөрийг Хятадын Төмөр замын яамнаас олгох аж.
Осолд өртөн амь насаа алдсан хүний тоо 40 хүн, гэмтэж бэртсэн 192 хүний ар гэрийнхэнд энэхүү нөхөн төлбөр очих юм. Осол дохиоллын системийг аянга бууж гэмтээснээс болж гарсан гэсэн дүгнэлт гарсан билээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )