Кабелийн телевизүүд иргэдийг хохироосон эсэхийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 06

Орхон аймгийн“Агаарын суваг” кабелийн телевизийн гаралттай холбоотой иргэдийн гомдол, хүсэлтийн дагуу аймгийн  цөөнгүй ирэх болсон. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж,  тоног төхөөрөмжийн хүчин чадлаас хамаарч гаралт муудсан гэсэн  дүгнэлт гаргажээ.   “Агаарын суваг” кабелийн телевизийн удирдлага тоног төхөөрөмжөө сайжруулж байгаа гэсэн мэдээллийг холбогдох байгууллагуудад өгчээ. Мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас тус кабелийн телевизд шалгалт хийсэн. Шалгалтын дүн гараагүй. Томоохон зөрчил илэрсэн тохиолдолд тус  телевизийг үйл ажиллагааг  зогсоох хүртэл арга хэмжээ авах аж.  Орхон аймгийн Засаг дарга үйл ажиллагаа явуулахгүй, гарахгүй байгаа сувгуудын төлбөрийг иргэдээс авсан тохиолдол гарсан эсэхийг шалгах үүрэг өгчээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.212.117.39) 2025 оны 03 сарын 13

univeshin gej mangas tolboroo bagasgamaa yumaa aimar mongnii mangas

1  |  0
7777777(202.55.191.205) 2025 оны 03 сарын 13

БҮГДИЙГ НЬ ХААЖ ХАСАХ ХЭРЭГТЭЙ ..ТҮҮГЭЭР ЯРЬЖ БАЙГАА СУРВАЛЖЛАГЧ БОЛОН ХӨТЛӨГЧ НЭРТЭЙ ЮМ НУУД МОНГОЛ ХЭЛЭЭР САЙХАН ЯРЬЖ ЧАДАХГҮЙ МОНГОЛ ХЭЛИЙГ ЗЭРЭМДЭГЛЭЖ БАЙНА ...МӨН САЙХАН МОНГОЛООР МЭНДЭЛЖ ЧАДАХГҮЙ 2 ҮГ ХЭЛЭЭД Л ”байгаа” ГЭХ ЮМ ДАА....АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА

1  |  0
123(202.55.191.205) 2025 оны 03 сарын 13

Энэ олон ТҮ-үүд үнэхээр үзэх юмгүй олон сувагтай.Хаана хэнээс ч асуусан энэ үнэнийг батлана.Үзэх юм хайгаад л суваг бүрийг сольж цагийг өнгөрүүлж тогийг урасгах юм даа.Рекламны аймшгийг яанаааа.Бүх суваг нь адилхан.Хог.ТЭГЭЭД ҮНЭ МАШ ӨНДӨР ...

1  |  0
Баадай(202.9.41.252) 2025 оны 03 сарын 13

Энэ олон ТҮ-үүд үнэхээр үзэх юмгүй олон сувагтай.Хаана хэнээс ч асуусан энэ үнэнийг батлана.Үзэх юм хайгаад л суваг бүрийг сольж цагийг өнгөрүүлж тогийг урасгах юм даа.Рекламны аймшгийг яанаааа.Бүх суваг нь адилхан.Хог.

1  |  0
Close menu