Хүний мах иддэг түүний хөргөгчнөөс хүний шарсан элэг гарчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 18

Москвагийн цагдаа нар хүний мах иддэг  хүнийг баривчилжээ. Баривчилгааны явцад гэрээс нь хагас дутуу идээд орхисон хүний мах олдсон бөгөөд хөлдөөгчинд нь хүний шарсан элэг байжээ. Москва хотоос сүүлийн үед хаа сайгүй хүний биеийн хэсгүүд олдож байсан бөгөөд сэжигтний гэрээс олдсон элэг болон мах ойрын өдрүүдэд Москвагийн ойр орчмоос олдсон хүний биеийн нэг хэсэг байж болзошгүй аж. Цагдаагийн газар сэжигтнийг сэтгэл мэдрэлийн өвчний түүхтэй, хэд хэдэн удаа шоронд хоригдож байсан гэдгээс өөр нарийн мэдээлэл хийгээгүй байна.

Сэтгүүлч Д.Сэндэр

  Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top