Жигүүр ургуулдаг Ө.Энхтүвшин буюу ”ХЭРЭГГҮЙ” САЙД

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 07

Шинээр байгуулагдсан Засгийн газрын сайд нарыг танилцуулах цуврал үргэлжилж байна. Энэ удаад Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшинг zindaa.mn онцоллоо.


 Намын нөхдөдөө захидал илгээж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын сэнтий өөд зүтгээд, хүчээ мэдрээд авсан Ө.Энхтүвшин “сонирхож” байсан Засгийн газартаа Шадар сайдын албанд тохоогдсон. Үүнийг нь "Ерөнхий сайдын суудалд ойрхон суулаа" гэж хөндлөнгийн “ажиглагчид” жиргэцгээж байна. Өмнө нь буюу 2014 онд МАН-ын дарга М.Энхболдод хандаж, албан тушаалын томилгооны асуудлаар захидал бичиж байсан “туршлага” түүнд бас бий. Захидал бичихийн хувьд бол гаршсан, эмзэг цэгийг үзгээр “хатгахдаа” тун мэргэн хүн ч гэж ярьцгаадаг.

 Цаг хүндхэн байхад намын даргын суудалд сууж, МАН-ын нөхдийн дээрээс харж, захирч тушааж явсан тэрбээр Шадар сайдын албан үүргээ хүлээж авсан даруйдаа "хамгийн хэрэггүй хүн” гэдэг нэр зүүсэн. Учир нь Отгонтэнгэр ууланд осолдсон уулчдыг эрж хайх үйл ажиллагааны үеэр Шадар сайдтныг, сандарч мэгдсэн, эрэл хайгуулд анхаарлаа хандуулсан хүмүүсийн ажилд садаа болсон гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуугив. Хоол унд зөөлгөж, тух эрсэн гэж ч буруутгуулаад авлаа.  Нисдэг тэргээр Отгонтэнгэр хайрханыг хоёронтоо тойрч, эрэл хайгуулын ажиллагаанд оролцсоноо “илтгэсэн”-ийг нь ямбалсан гэж үзэцгээж, түүний зүг мөн л чичилцгээв. 

 Шадар сайд хүн зовж зүдэрсэн, гай гамшиг тохиолдсон, зуд турханд нэрвэгдсэн болгоны зүг сэтгэл чилээх учиртай. Улс эх орны хэмжээний найр наадмыг ч ахлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл ард түмний жаргал, зовлонг хуваалцах хамгийн ойрын хүн юм. Тэр ч үүргийнхээ дагуу тийш мордсон нь тийм гомдол дагуулав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдаар ажиллаж байх үедээ түймэр унтраалцажТавантолгойн тоос шороон хөшигт замаар нүүрс зөөдөг асуудлыг цэгцлэхэд, биечлэн үүрэг өгч ажиллаж байсан нь саяхан. Түүнтэй жишиж харсан биз. Ө.Энхтүвшин сайдын хувьд улс төрд шинэ хүн биш. Дургүй нь хүрвэл нам дотроо жигүүр энэ тэр байгуулаад, “дайчин” шинжээ дөвийлгөж сүрийг үзүүлж ч чаддагийг нь хүмүүс мэднэ. МАН-ын намын суудалд нэгэнтээ тухлаад авсан нь тэр “сүр хүч”-нийх нь буян гэж харагддаг. Сайдын суудалд ч заларч үзсэн туршлага түүнд бий. БСШУ-ны Сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж, УИХ-д хэдэнтээ сонгогдсон нь түүнийг том байр суурьтайн дээр, аливаад ултай хандахаар болсоныг илтгэнэ. Тэр ч утгаар нь ард түмнээ мэдэрнэ, ойлгоно гэж Шадар сайдын албанд томилсон нь гарцаагүй. Гэвч түүнийг БСШУ-ны сайдаар ажиллаж байх үед буюу 2007 оны хичээлийн шинэ жил зутруухан эхэлж байсныг олон түмэн мартаагүй байх. Олон сургуулийн засварын ажил дуусаагүй, шинэ сургуулийн барилгууд тогтоосон хугацаандаа ашиглалтанд орж амжаагүйгээс, эсгий гэр, сумын клуб, Засаг даргынхаа албан конторт хүүхдүүд номын дуу сонсож байв. Ажил хийгээгүй биш хийсэн. Даанч цагтаа амжаагүйн улмаас тэр л дээ. Тэр нь түүнд сургамж болж үлдсэн биз.


 УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдчихоод хуулийн хугацаанд УИХ-ын даргад танилцуулаагүйгээс болж, зургаан сарын хугацаанд намаа УИХ-д бүлэггүй суулгасан нэгэн бурууг тэр үүрч ирсэн. Монголын агуу эх орончдын нэг Шадар ван Чингүнжавын нутаг буюу Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат тэрбээр түүхч, түүхийн багш мэргэжилтэй нэгэн. Өссөн төрсөн нутаг, өвөлсөн сурсан эрдэм мэдлэгийг нь хөөвөл яалт ч үгүй Монголын төлөө цохилох зүрх, зүтгэх сэтгэлтэй хүн гэмээр. Монголын сэтгүүлзүйн салбарт ч нэлээд хэдэн жил зүтгэсэн хүн юм. “Ардын эрх”, “Үнэн” сонинуудад тоймчоос, эрхлэгчийн албыг хашиж байсан нь Ө.Энхтүвшин гэх энэ эрхмийн бас нэгэн давуу чанарыг илтгэнэ.

 Сэтгүүлчийн ажил гэдэг нийгмийн аль ч давхаргыг мэдүүлдэг, таниулдагаараа давуу талтай. Энэ мэргэшил нь  ч түүний Шадар сайдын ажилд дэм болох билээ.   Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр болоход Шадар сайд Ө.Энхтүвшинг Монгол-Оросын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол-Хятадын зөвлөлийн Монголын хэсгийн даргаар давхар тохоон томилсон юм. Тэгэхээр Шадар сайдын нуруун дээр урд, хойд хоёр хөршийн Засгийн газартай Монголын Засгийн газрыг төлөөлөн харилцах эрхэм үүрэг оногджээ. Ямартаа ч Ерөнхий сайдыг орлоно гэдэг өөрийнх нь мөрөөдөл биелсэнтэй агаар нэг санагдаж байгаа биз ээ. 

З.Говьсайхан

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uulchin(73.239.110.215) 2025 оны 03 сарын 13

Ene durak ami uregdsen uulchdiig doromjilj heden gahaid shagnal uguud ch bh shig.

1  |  0
Хахаха(66.181.184.72) 2025 оны 03 сарын 13

Ойлгосонгүй магтаад байгаа юм уу муулаад байгаа юм уу

1  |  0
Buu haraa(59.153.115.188) 2025 оны 03 сарын 13

Uneniig helhed ene ih hurald suuj baigaa heden ahmaduud l ene toriin nuur zarai bolj baigaa shuu.

1  |  0
Бат(103.229.121.40) 2025 оны 03 сарын 13

1990 оноос хойш төрд тухалсан улс төрчид үхэж далд орвол Монгол төр цэвэршинэ гэж бичсэнийг уншсэн.тэр л үнэн үг шүү. Гэхдээ үр хөврөлийг нь хамтад няц дарах ёстой.

1  |  0
иргэн(107.167.112.83) 2025 оны 03 сарын 13

Та юу гэж бодож байна!Ганц Энхтүвин чбиш сүүлийн хориод жил төрд суусан ямарч гавъяагүй хоолны савнууд зайлцгаа. Нэр заагаад яахав. Өөрсдөө мэдэж байгаа биз.Үр хүүхдийнхээ нэрийг бод

1  |  0
zochin(27.123.214.80) 2025 оны 03 сарын 13

Ene sait chin AN-nh uu, Battulgynh uu? Niitlel, bichver zergiig harahad Battulgyn pr-n tehnologi l haragdaj baina. Busdyg muulahyn tuluu sait gej oilgogdoj ter l hemjeegeeree busdyg turhirsan , tiim nuhtsliig burduuldeg sait bolj taarah nee.

1  |  0
zochin(27.123.214.80) 2025 оны 03 сарын 13

Ene sait chin AN-nh uu, Battulgynh uu? Niitlel, bichver zergiig harahad Battulgyn pr-n tehnologi l haragdaj baina. Busdyg muulahyn tuluu sait gej oilgogdoj ter l hemjeegeeree busdyg turhirsan , tiim nuhtsliig burduuldeg sait bolj taarah nee.

1  |  0
zochin(27.123.214.80) 2025 оны 03 сарын 13

Ene sait chin AN-nh uu, Battulgynh uu? Niitlel, bichver zergiig harahad Battulgyn pr-n tehnologi l haragdaj baina. Busdyg muulahyn tuluu sait gej oilgogdoj ter l hemjeegeeree busdyg turhirsan , tiim nuhtsliig burduuldeg sait bolj taarah nee.

1  |  0
zochin(202.9.41.60) 2025 оны 03 сарын 13

iimerhuu oron garan uvuu nariin erin ue odo duusmaar yum do, erch huchteihen, zorigtoi, daichin zaluu humuus bdagui yum bh da, yasan zaya n haysan nam, tur ve

1  |  0
Мөрөн(202.21.106.107) 2025 оны 03 сарын 13

Төрд хэрэггүй зайран даа.хэлсэн үгэндээ ч хүрдэггүй албан тушаалын хэнээтэй амьгүй албад шүү дээ.Хүмүүс зөв хэлсэн дээ.

1  |  0
зочин(183.81.171.2) 2025 оны 03 сарын 13

отгонтэнгэрийн ослын газарт мод нэмэргүй дээрээс нь ямарч сэтгэлгүй амьтан олилзоод өмнөөс нь ичмээр амьтан явж байсан даа

1  |  0
зочин(202.179.24.18) 2025 оны 03 сарын 13

Би Сайд болно энэ тэр гээд захидал хүртэл бичиж байгаад л Шадар сайд болсон тэгээд яав Отгонтэнгэрийн осолд Онцгойхоны ажилд нэмэр болохоосоо илүү Ямбалж байгаад ирсэн гээ биз дээ, Ийм байж яаж Шадар сайдын ажлыг хийх хүн вэ, цаашдаа, Шадар сайдын суудлыг зүгээр Нэр төр, Ашиг сонирхолдоо ашиглах гээгүй л юм бол,,,,,,,,,,,,,,,,

1  |  0
зочин(202.9.42.252) 2025 оны 03 сарын 13

эхлээд ерөнхийлөгч д итгэл үзүүлэх асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулах бологүй бол 65 огцруулах эрх ч бии. дараа тарцгаа .

1  |  0
зочин(202.9.42.252) 2025 оны 03 сарын 13

топорын зг .т оронгүй л байсан юм . энэн дотороо туршлага мэдлэг чадвараа илүү шүү.урвагч албан тушаал горлигч нартай хамтарсанд хармас ч байна. наад засгаа эсвэл их хурлаа тараавал яасан юм .

1  |  0
лаларт зориуллаа(66.181.185.79) 2025 оны 03 сарын 13

лалрын пязда даа

1  |  0
Анхаар(66.181.187.76) 2025 оны 03 сарын 13

32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг

1  |  0
Close menu