Б.Уянга ”League of Legends World Championship-2017”-г нээлээ

2017 оны 11 сарын 07

 

Компьютерийн тоглоомын мэргэжлийн багуудын ДАШТ (League of Legends World Championship) 2011 оноос эхлэн жил болгон зохиогдож байгаа билээ. Уг тэмцээний 2017 оны финалын тэмцээн 11 дүгээр сарын 5-ны өдөр Бээжин хотын “Шувууны үүр” олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд зориулсан концертод алдартай олон дуучин, хөгжимчид болон хамтлагууд уригдан оролцсоны дотор АНУ-д амьдарч уран бүтээлээ туурвидаг Монгол охин Болдбаатарын Уянга тусгай зочноор уригдан оролцож компьютерийн тоглоомын алдартай баатруудын аялгууг амилуулсан байна.

Уг тэмцээний шагналын сан нь 100 сая ам.доллар бөгөөд жилд 100 сая гаруй хүн үздэг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top