Хөдөөх зам дагуу хогийн сав байршуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 07

 Байгаль орчин, аялал жуулчлалын яам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой ирэх онд тохионо. Тус ойг угтан Ховд Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар "Хоггүй орчинд амьдарья" уриа гарган, Ховд хотод долоо хоногийн пүрэв гараг бүрт байгууллага, хамт олноороо  орчны хог хаягдлаа цэвэрлэж хэвшээд байгаа аж.

 Хөдөө орон нутгийн хог хаягдал аймаг, сумын төвөөр хязгаарлагдаггүй учир тэд хээр гадаа хог хаях явлыг зогсоох санаачлага гарган  хэрэгжүүлж эхэлсэн байна. Ялангуяа зам дагуу ундааны сав, гялгар уут, архины шил тэргүүтнээ явуулынхан орхиж явдаг байна. Дээрх хог хаягдал байгаль орчинд сөргөөр нөлөөлж, ургамал амьтны амьдрах орчинд хор хохирол учруулж байгаа учир  хөдөөгийн зам дагуу хогийн сав байршуулжээ. Төмөр торх /поошиг/-оор хийсэн хогийн савыг  аймгийн хамгийн их зорчигч, гийчид хөвөрдөг Зэрэгийн хөвөө, Зэрэг сумын төв зам ШТС-ын автобусны зогсоол, Дарви сумын Хөшөөт рүү  чиглэсэн  уулзвар гэсэн гурван цэгт төвлөрүүлсэн байна.

Л.Зул

www.zindaa.mn



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.219.218) 2017 оны 11 сарын 07

Uls oron dayaar huduunii buh zam daguu 30-50 km tutamd mashin zogsoh bolomjtoi gazart, zamyn 2 tald yag ene shig hogiin sav bairluulah heregtei. Uls ornooroo bayajihaaraa iluu bolovsongui hogiin savtai bolno l biz... Odoohondoo ene sain sav baina. Huduu yavahaar hog gazar oldohgui, ali neg tuv ortol achij yavdag...

0  |  0
Top