Мэддэг хүний мэргэ буюу “ХОРИОТОЙ” САЙД

2017 оны 11 сарын 08

Мэддэг хүндээ бол эдийн засаг хэтэрхий энгийн. Ойлгодог хүндээ бол улс орны төсөв, санхүү толгой эргээд байхааргүй хялбар, тодорхой. Харин мэдэхгүй хүндээ бол даанч хэцүүгээс гадна ойлгох эцэсгүй. Загасгүйг мэдэлгүй голын эрэг дээр гох дэгээ гозолзуулж суугаа шиг цаг зав, тархи мах барах ажил.

Мэддэг, чаддаг, ойлгодог хүн л эдийн засгийн хямралаас хэрхэн гатлах арга ухааныг олж хэрэгжүүлэх нь дамжиггүй. Саяхан Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатар бол эдийн засаг мэддэг улстөрчдийн нэг юм.

Сүүлийн өдрүүдэд улс төрд өрнөсөн “улс төрийн халуун” зөвхөн түүнээс үүдэлтэй байлаа. Юу гэвэл, У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтах 17 сайдаас ганц түүнийг онцолж, Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан нь маргаан, шуугианыг дагууллаа. Маргаан, шүүмжлэл, үгүйсгэлүүдээс ажихад нэг л зүйл дээр бүгд санал нэгдэж байсан нь Ч.Хүрэлбаатарын эрдэм мэдлэгт хэн ч эргэлзэхгүй байгаад оршиж байв. Эдийн засгийн мэдлэг, боловсрол, туршлагатай нь хэн ч маргаагүй гэсэн үг. Анх Мянганы сорилтын сангийн төсөл хөтөлбөрийг Монголдоо хөрвүүлэхээс эхлээд л түүний мэдлэг чадварын үүц задарч эхэлсэн. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Түлш, эрчим хүчний сайд, ЗГХЭГ-ын дарга, Төсвийн байнгын хорооны дарга гэх зэрэг алба тушаалуудыг хашихдаа гологдлоо, чамлагдлаа гэж сонсогдоогүй. Харин ч түүний ухаалаг бодлогын үрээр 2008 оны хямралыг хохирол багатай туулсан гэгддэг юм билээ. Тухайн үед тэр улсын төсөв санхүүгийн гол бодлогыг тодорхойлж, чиглэл өгөх зорилготой Төсвийн байнгын хорооны дарга байлаа. Эдийн засгийн хямралд дэлхий нийтээрээ донсолж, чичиргээ нь Азийн олон улсад цохилт өгч байхад Монгол Улс хаа очиж  төдийлөн доргилт авалгүй өнгөрч байсан. Шууд энэ хүний гавьяа гэж омойтох нь утгагүй ч тэр үеийн төсөв санхүүгийн бодлого муугүй байсны тод илрэл юм. Харин тэрхүү бодлогын залуур дээр нь Ч.Хүрэлбаатар гэх энэ эрхэм яах аргагүй сууж байсан нь бодит үнэн билээ.

Тэгвэл өнөөдөр эдийн засгийн мэдлэг туршлагыг нь ашиглах гэж Сангийн сайдаар түүнийг томилжээ. Энэ нь асар их эсэргүүцэлтэй тулгарч, Ч.Хүрэлбаатарыг өмнөх сайд Б.Чойжилсүрэнтэй адил ашиг сонирхлын зөрчилтэй гэх тун ноцтой баримтууд дэлгэгдэв. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Монголын баялгийг хувьдаа завшиж, цөлмөсөн 30 гэр бүлийн жагсаалтад хүртэл нэрийг нь багтааж, бүр УИХ-ын чуулганд хэлэлцүүлэв.

Тэрбээр “Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гэр бүлийнхнийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гадаадын компанид зарсан байна” хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Гэвч үүнийгээ нотолж чадсангүй. Харин үүний хариуг Ч.Хүрэлбаатар албан ёсны баримттайгаар өгч “Би болон манай ах нар ямар нэг Уул уурхайн лиценз өмнө нь болон одоо эзэмшиж, зарж байгаагүйг батлах баримт" хэмээн АМГТГ-ын дарга Б.Баатарцогтын гарын үсэгтэй албан бичгийг дэлгэн үзүүлсэн юм. Уг албан бичигт " 2017 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар Кадастрын бүртгэлийн системд хайлт хийж үзэхэд Чимэдийн Хүрэлбаатар, Чимидийн Ганболд, Чимидийн Гансүх, Чимидийн Гантулга гэсэн хүмүүсийн эзэмшдэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани өмнө болон одоогоор бүртгэгдээгүй байна" гэжээ.

Энэхүү сэжиг болон түүнд өгч буй хариулт хоёр нь тухайн хүмүүсийн талаар чамгүй ойлголтыг өгөх жишээ юм. Нэг нь баримт мэдээлэлгүй, хар зөн, таамаг, хардлага сэрдлэгээр асуудалд хандаж байгаа бол нөгөө нь аливаад тун ул суурьтай, буурьтай ханддаг улстөрчдийн ялгаа заагийг илэрхийлж буй юм.

Гэвч Ч.Хүрэлбаатарыг хэзээнээсээ гадаадын уул уурхайн компаниудын эрх ашгийг хамгаалагч гэж цоллох нь бий. Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашиггүй байгуулсан гэм нүглээс хүртэл хуваалцах ёстой хүн гэж олон нийт үздэг. Өөрөө би Оюутолгойн гэрээг байгуулахад огт оролцоогүй шүү гэж удаа дараа мэдэгддэг ч тэр ч үнэмшилтэй няцаалт бололгүй өнөөдрийг хүрч, тэр нь улмаар Ерөнхийлөгчийн хориг тавих үндэслэл болж өгсөн нь энэ.

Мөн түүнийг харлуулах гэдэг бас нэг өнцөг нь Увсын фракц гэх цаасан дээр мөргүй, хаалган дээр хаяггүй нэг том сэтэртэй байгууллагын томоохон төлөөлөгч гэж үздэг юм. Улс үндэстнийг хувааж, Увсынхан л төр барих ёстой гэж номлодог айхтар үзэл сурталтай гэх тус фракцад хамаатдаг гэх ганцхан шалтгаанаар түүнийг үзэн ядаж, улыг нь шагайж, муутгаж шүүмжилж явдаг хэсэг бүлэг хүмүүс ч байдаг нь нууц биш.

Өмнөх хоёр Засгийн газрыг хамгийн их шүүмжилсэн хүн нь Ч.Хүрэлбаатар. Ингэхдээ эдийн засгийн бодлогыг нь түлхүү шүүмжилж, гарц шийдлийг нь хамт санал болгож байсан. Одоо тэгвэл түүнд тэрхүү шүүмжээ өөрөө хэрэгжүүлэх эрх очлоо. Тэрээр АН-ын засаг барьж байх эхний өдрүүдэд “Өнөөдөр Монгол Улс төлбөрийн тэнцлийн хямралаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хямрал руу орчихоод явж байна. Эдийн засгийн хүндрэл, хямрал нь цэвэр Засгийн газрын бодлогын алдаанаас болсон. Нэгдүгээрт хөрөнгө оруулагчдаа үргээсэн. Хоёрдугаарт төсвөөс гадуур их хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бүх хөтөлбөрүүдийг төсөвт оруулаад тооцохоор ДНБ-ний 10 хувьтай тэнцүү алдагдал бий болчихлоо. Энэ алдагдал яах аргагүй хувийн хэвшил, ард түмний нуруун дээр очно. Хэзээ гэдгийг цаг хугацаа л харуулна. “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” шүү. Ийм учраас энэ бодлогынхоо алдааг засахаас өөр арга байхгүй боллоо. Засгийн газар үнэхээр алдаагаа засахыг хүсч байгаа юм бол эхлээд Үнэ тогтворжуулах хөтөлбөр, хоёр дахь нь төсвөөс гадуур хэрэгжиж байгаа төслүүдийг төсөвт нь эргэж оруулж ирэх хэрэгтэй. Үүнээс өөр гарц бидэнд байхгүй. Энэ хоёр алхмыг нэн яаралтай хийж ДНБ-ний алдагдлыг гурван хувьд эргүүлэн авч ирэхгүй бол эдийн засгийн хямрал улам хүндэрнэ” гэж хэлж байсан. Яг тэр ёсоор болж, эдийн засаг элгээрээ мөлхсөнийг бид мэднэ. Тиймээс түүний шүүмжлэлийг муу ам, муухай ёр гэхээс илүү мэдлэгтэй хүний мэдэж хэлсэн шүүмжлэл байжээ гэвэл ононо. Өөрөөр хэлбэл, шүүмжлэх гэж, үгүйсгэх гэж шүүмжилдэг популист нэгэн биш байсан.

Өдгөө улс орны төсөв мөнгөний жолоон дээр өөрөө ирлээ. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад мэргэжлийн хүний мэдлэг чадвар хэрэгтэй гэж бид хашгирахаараа нэг болсон. Тэгвэл одоо яг тийм хүн нь тэр байр сууринд очоод байна.

Эдийн засагчид энэ хямралыг бодлогын хямрал гэж тодорхойлж байгаа нь нэгийг хэлнэ. Төр засгийн бодлого тодорхойлдог тархи нь буруу ажилласнаас үүдэлтэй гэсэн үг. Тиймээс зөв тархитай нэгэнд эдийн засаг, тоо, санхүүг атгуулах нь өнөөдрийн гарц болж таарна.

 2013 оны дөрөвдүгээр сарын 26-нд Ч.Хүрэлбаатар “Энэ байдлаараа явбал нэг жилийн дараа ам.доллар 1800 хүрнэ шүү” гэж анхааруулсан. Бүгд л иш үндэсгүй шүүмжлэх гэлээ хэмээгээд тоогоогүй. Учир нь тэр үед ам.долларын ханш 1400 төгрөг байлаа. Гэтэл түүний үг нэг жилийн дараа яг биелсэн юм. 2014 оны дөрөвдүгээр сарын 26-ны ам.долларын ханш 1800 төгрөг болж өссөн байлаа. Өнөөдөр бүр 2000 гарчихаад явна. Ч.Хүрэлбаатар мэдээж зөн билэгтэн биш. Харин тэр зүгээр л эдийн засгийг ойлгодог, цэг таслалгүй мэддэг хүн.

Тийм ч учраас энэ хямралаас тэнхээлэн, түүчээлэн авч гарах хүн нь магадгүй тэр ч байж мэднэ. Түүний үг хамгийн үндэслэлтэй, баримт нотолгоотой, гарц шийдлийг санал болгосон өнгө аястай байсан ч эхлээд АН-ынхан, дараа нь МАН-ынхан нь ердөө л нэг  шүүмжлэл төдийгөөр дүйвүүлэн өнгөрүүлжээ. Өнгөрсөн жилүүдэд хамгийн их шаардлага, эсэргүүцэл тавьдаг УИХ-ын гишүүнээр Ч.Хүрэлбаатар тодорсон байдаг юм билээ. Учир нь тэр мэддэг, мэддэггүй нөхдүүд улс орны эдийн засгийг харанхуй хонгил руу чирч байгаатай эвлэрч чадахгүй байсан хэрэг. Одоо энэ хямралаас гарах зөв тархийг ажиллуулж эхлэхгүй бол бид дампуурлаа зарласан Аргентин, Европын холбоог сөхрүүлж байгаа Грек, өрөнд газар нутгаа тасдан өгсөн Тажикстан зэрэг улсын араас орж мэдэхээр нуман тулгуурт ороод байна.

Ч.Хүрэлбаатарын мэдлэг оюун одоо л хэрэгтэй. Тэр Ленинградын их сургуулийг санхүү, эдийн засгийн чиглэлээр улаан дипломтой төгссөн. Түүгээр ч зогсохгүй, Австралийн Сиднейн их сургуулийн мастерийн зэргийг “A PLUS” гэх үнэлгээтэйгээр хамгаалсан. Тиймд түүнд мэдлэггүйн зовлон байхгүй гэсэн үг. Маш олон бодлогыг санаачлан хэрэгжүүлсэн туршлагатай. Тогтвортой амьжиргаа төсөл, малын индексжүүлсэн даатгал зэрэг улс орны амин чухал цэгийг зөв олж хатгасан бодлогуудын автор нь. Тиймд түүнд сэтгэхгүйн зовлон байхгүй гэсэн үг. Тэр Увс аймагтаа бас л их зүйлийг хийж бүтээсэн зүтгэлтэй. Тиймд түүнд чадахгүйн зовлон бас байхгүй.

Тэр тойргоосоо гурвантаа сонгогдсон цөөхөн улстөрчдийн нэг юм. Өөрөөр хэлбэл, итгэл алдаагүй гэсэн үнэлгээг сонгогчдоосоо хүртэж чадсан. Үзэл бодолдоо үнэнч, тууштай байдаг нь Ч.Хүрэлбаатарын улс төрийн имиж. Шарыг харж шарвадаггүй, улааныг харж урвадаггүй. Энэ нь улстөрчдөд туйлын чухалд тооцогдох чанар л даа. Дөрвөд угсааны хүн гэдгийг нь уншигчид мэдэх биз. Эртнээсээ яс чөмөг зааж, түүхийн олон нугачааг сөрөн чангарсан зон олныг Дөрвөд гэж хэлцдэг. Ийм ч учраас өөрөө цус, яс, удам угсаагаараа ихэд омогшдог юм билээ. Гэвч түүний омог ил цухуйх нь ховор. Хувь хүнийх нь хамгийн гол чанар бол тулх. Хар залуугаасаа эдийн засаг, санхүү, мөнгөний бодлоготой зууралдсан учраас ямар нь ч юманд томъёотой хандахыг чухалчилдаг биз. Томъёотой хандана гэдэг нь аливаа бодлогын хариуг нь харж, тооцож байж хөдөлдөг гэсэн санаа. Гэвч түүнд эвлэрэх аргагүй эгдүүцэл өнгөрсөн дөрвөн жилд их олон тохиолдсон гэж болно. Ямар сайндаа л УИХ-ын дарга З.Энхболд “Төсөв мөнгө ярихаар Ч.Хүрэлбаатар гишүүний уур хүрч, уушиг сагсайдаг бололтой” гэх үгээр ёврох вэ дээ. Үнэхээр ч тийм. Улс орны амин чухал бодлого дээр мэддэг хүний хувиар идэвхийлэн оролцох үүргийг тэр сонгогчдоосоо хүлээсэн учраас түүнийгээ биелүүлж байгаа нь тэр. Өнөөгийн хүндрэл, өр зээлийг даван туулахад гарцаагүй хэрэгтэй төрийн түшээ бол Ч.Хүрэлбаатар учраас үүрэг хариуцлагын ачааг даах биз гэж найдна.

Ямартай ч Сангийн сайдаар томилогдсон эхний өдрүүддээ л хэд хэдэн чухал амлалт өглөө. Тэдгээрээс ард түмний амьдралд хамгийн ойр тусах нь “2018 онд долларын ханш өсөхгүй” гэж мэдэгдлээ. Энэ бол маш том амлалт. Зөн билгээр хэлж байгаа биш, өөрөө чадах мэдэх учраас хэлж байгаа хүний үг гэж сонсогдож байна. АН-ын эрх барьж байх үед ам.долларын ханш яаж галзуурч, Ж.Эрдэнэбатын засгийн үед хэрхэн барьцгүй хэлбэлзэж байсныг бид мартаагүй. Тэгвэл долларын ханшийн жолоог ямар ч байсан татаж чадна гэдгээ Ч.Хүрэлбаатар амаллаа.

Түүний хамгийн гол чадвар нь гадаадын хөрөнгө оруулагч, томоохон санхүүгийн байгууллагуудтай хэлэлцээ хийх чадвар юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсаны улмаас хөрөнгө оруулагчид, тэр дундаа ОУВС-гийнханд эргэлзээ үүсчихээд байгаа. Одоо олон улсын энэ байгууллагын итгэлийг эргүүлж авчрах хүн нь яах аргагүй тэр. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар улайран зүтгүүлээд байгаа У.Хүрэлсүхийн гол шалтгаан магадгүй энэ байж мэднэ. Мэргэшсэн, төлөвшсөн, энэ салбарын асуудлыг гаргууд шийдэж чадах нэгэн түүнд хэрэгтэй. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувьд ОУВС-ийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхэд анхнаас нь гар бие оролцож байсан гэдэг утгаараа Ч.Хүрэлбаатарт ийм давуу тал бий.

 

Б.Хурцболд

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин1(43.243.161.15) 2017 оны 11 сарын 14

Urd ni said zunduu l bolloo biz de.Yu buteesiin mongolin ard tumen aharj medej l bgaa biz de.

0  |  0
Зочин1(43.243.161.15) 2017 оны 11 сарын 14

balai nuhur .Dandaa huviin heregtseendee ashiglaad baigaa biz de.Ichihgui dahin avch ideh geed l ulairaad bhiimaakkkkkkkkkkkkkkkkkkk

0  |  0
Иргэн(27.123.214.120) 2017 оны 11 сарын 10

Зөв дэмжиж байна Улс орноо зөв хөгжүүлэх хүний нэг Амжилт

0  |  0
Zochin(66.181.189.155) 2017 оны 11 сарын 08

Magtana gej eniig l heldeg yum bolov u.Uuniig unshaad Iim sain khun Sangiin said bolson yum chin Mongol oron ch mun hugjij ugnu. ard tumen ch bayajij ugnu gej bayarlaj baital Solongosin sonin hevlel tv medeegeer shal uur notstoi barimt delgegdeed uram hugalchihlaa

0  |  0
Зочин(103.229.120.86) 2017 оны 11 сарын 08

Энэ балай чинь Түлш, эрчим хүчний сайд болонгуутаа Эгийн голын УЦС-ын ажлыг зогсоосон шүү дээ.

0  |  0
зочин(202.179.25.151) 2017 оны 11 сарын 08

хичнээн мэргэжилдээ сайн байгаад тэрнийгээ Улс орондоо биш Хувийнхаа хэрэгцээнд мэдлэгээ ашиглаж байгаа хий магтаад яалтай ч билээ дээ, Угаасаа уг хүн нь Улс орныхоо төлөө ажиллах нь юу л бол,

0  |  0
БОЛД(182.160.33.24) 2017 оны 11 сарын 08

ХҮРЭЛБААТРЫН ГАНЦ ЧАДАХ ЮМ ГАДНЫХАНТАЙ ХЭЛ АМАА ОЛЖ ЛИЦЕНЗ ЗАРАХ .ТИЙМ МУНДАГ ЮМ БОЛ УРД НЬ САЙД БАЙХДАА БИДНИЙГ БАЯЖУУЛАХ НЬ ЯАСИЙМ

0  |  0
zochin(182.160.34.207) 2017 оны 11 сарын 08

улаанбаатарын гомо өвөө нэрээрээ алдаршаад байгаа гомо мөнхөө ах нь байнаа

0  |  0
ард(150.129.140.187) 2017 оны 11 сарын 08

Ч. Хүрэлбаатар гэгч ширэн нүүрлэсэн хувалз яасан ханаж цаддаггүй шуналтан бэ. Төрийн албан хаагчаас өөр ажил хийж үзээгүй мөртөө чам шиг хөрөнгөтэй 10 тэрбумын үнэтнй АСЕМ Виллад амьдардаг амьтан байдаг юм уу. Чи сайд болохын тулд нүүрээ минчийлгэж байгаад л Эрдэнэбатын ЗГ-ыг унагахад оролцосон шдээ. Ичих булчирхай гэж байдаг бол өөрөө сайн дураараа засгаас зайлаач ээ нүдний булай минь

0  |  0
Ард(27.123.214.88) 2017 оны 11 сарын 08

За да санхүүгийн талаар төгс мэдлэгтэй гээд бахархаад байдаг Баярцогт яалаа.Хувийн ашиг сонирхолын зөрчилтэй хүнийг мянга захиалгаар магтаж бичээд яах вэ Цаана чинь солонгосын сонин тв-гээр бөөн ноцтой баримт дэлгэгдээд байна

0  |  0
Ц.Мягаа(66.181.186.98) 2017 оны 11 сарын 08

Хүн гүжирдсэн З.Энхболдод хариуцлага тооцоочээ. Сонгуулийн үеэр баримт энэ байна гээд л цаас үзүүлээд байсан. Юу болсон бэ? Дандаа худлаа ярьж байдаг тэр нөхрийг Х.Баттулга яагаад дэмжээд хжуудаа татаж аваад байгаа юм бэ? Одоо бүр сүүлдээ УИХ-ын чуулган дээр хүн домжилж суудаг болж. Хэн дуртай нь хүнийг доромжлоход ямарч хариуцлага тооцохгүй өнгөрч болдог юм бол худлаа цуурагчдын амыг яаж хаах болж байна. З.Энхболд гэдэг нүдэнд хүйтэн этгээдийг ард түмний ихэнх нь ”чонын бэлтрэг” гэх юм билээ. Одоо хараад байсан чинь үнэхээр оносон юм шиг санагдаж байна шүү.

0  |  0
zindaa(103.10.21.120) 2017 оны 11 сарын 08

saixan xoshnogo doloojee ta

0  |  0
damiran(150.129.142.94) 2017 оны 11 сарын 08

turiin nariin baikhdaa zurval 10% gedeg oilgoltyg ta zohioson baikh aa

0  |  0
зочин(103.229.120.240) 2017 оны 11 сарын 08

Хүрэлбаатар зөв хүн юм билээ

0  |  0
Зочин(103.229.120.94) 2017 оны 11 сарын 08

За за аймаар магтлаа . Санхүү, эдийн засгийн бурхан шахуу хүн юм гэж ойлголоо. Юу хийж чаддагийг нь харах л үлдлээ

0  |  0
Top