Н.Жаргалсайхан: Охин олдоогүй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 08

  Хичээлдээ явахаар гарсан Д.Сэржмядаг охин гэртээ ирэлгүй зургаа хоноод байна. Замын-Үүд сумын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч Д.Сэржмядагийг хайх эрлийн ажлыг цагдаагийнхан шуурхай эхлүүлсэн. Зам-Үүдийн цагдаагийн хэлтэсийн Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч Н.Жаргалсайханаас тодруулахад “Одоогийн байдлаар олдоогүй байна. Замын үүд болон улсын хэмжээнд цагдаагийн байгууллага албан хаагчид хайж байна. Охины талаар ямар нэгэн сураг гараагүй” гэлээ.

   Сураггүй болсон охиныг эрэн хайж байгаа ч сайн мэдээ хараахан дуулдаагүй  байна. Эрлийн ажлыг улс орон даяар зохион байгуулж, 500 гаруй хүнтэй баг 70 гаруй тээврийн хэрэгсэл ашиглан ажиллаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдээд байгаа.

Хил гаалиар гарсан байж болзошгүй тул гаалийн байгууллагатай хамтарч ажиллаж буй эсэхийг цагдаагийн байгууллагаас тодруулахад “Тийм ажил хийгдээгүй” гэлээ.  Охиныг арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гарч байхыг хөршүүд нь харснаас хойш охин сураггүй болоод байна.

 Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lam(202.131.243.190) 2017 оны 11 сарын 08

xvvxdvvde tsetserleg,curguuldan xvrgej ogood ochij abch bai !!!

0  |  0
boo(202.131.243.190) 2017 оны 11 сарын 08

yamr jiltei be

0  |  0
амрү(124.158.106.141) 2017 оны 11 сарын 08

Хүүхдийн заяа их юм чинь эсэн мэнд олдоноо.

0  |  0
balt(202.179.25.246) 2017 оны 11 сарын 08

esen mend oldoosoi

0  |  0
b(103.9.90.66) 2017 оны 11 сарын 08

huurhun ohin mini oldoosoi

0  |  0
Top