Төл малыг вакцинжуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 08

Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт байгаа малчдын ишиг, хурга, тугалд бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд хийсэн байна.  Нийт 17 өрхийн 100 тугалд “Штам-19” вакцин, гурван  өрхийн 90 хурга, ишигэнд “Рев-1” вакцин хийжээ. Вакцинжуулалтыг   мал эмнэлгийн “Содхан” ХХК-ийн  дөрвөн  ажилтан хийж, дүүргийн  Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс хяналт тавьж ажилласанбайна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top