Д.Сэржмядаг охиныг хайхад Хятад Улсын холбогдох байгууллага тусалж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 08

Дорноговь аймгийн Замын Үүд суманд алга болсон 8 настай Д.Сэржмядаг охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байгаа билээ.  Охин Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч бөгөөд алга болоод зургаа хонож байгаа юм. Тэгвэл энэ талаарх мэдээллийг ЦЕГ-аас өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Н.Ганбадрал “БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Эрээн хотод Монгол Улсаас суух консул бий. Консулд Замын Үүдийн цагдаагийн хэлтсээс холбогдох албан тоотыг хүргүүлсэн. Тиймээс Хятад Улсын холбогдох байгууллагууд охиныг эрж хайхад хамтран ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоогийн байдлаар 70-аад хүүхэд эрэн сурвалжлагдаж байна гэсэн мэдээлэл гарсан. Үүнээс 24 хүүхэд олдчихсон байгаа. Алга болсон хүүхдүүдийн ерөнхий байдлыг тогтоогоод үзэхээр удаа дараа алга болдог, ар гэртэйгээ таарамж муу, тэнэмэл хүүхдүүд байдаг.  Өчигдөр л гэхэд Сүхбаатар аймагт 15 настай хүүхэд малд яваад алга болсон. Сумынх нь эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулаад өдөрт нь олсон. Охиныг алаг болсон тухайд бол өөр улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй эрж хайх эрх бидэнд байхгүй. Тиймээс албан тоот хүргүүлж, хүсэлтээ өгсөн байгаа. Охины талаарх үнэ цэнэтэй мэдээллийг өгсөн тохиолдолд 5 сая төгрөгөөр урамшуулах болсон. Эрэн хайх ажиллагааг цаг тутамд явуулж байна. Эхний өдөр цагдаагийн жижүүрийн шуурхай холбогдох хаягуудаар охиныг хайсан ба 250 албан хаагч шөнийн 4 цаг хүртэл эрэл хайгуул хийсэн. Хоёр дахь өдөр өргөн хүрээнд  510 орчим хүн, 72 машинаар охиныг эрж хайх ажиллагаа хийсэн юм. Одоогийн байдлаар сайн дурынхныг охиныг эрэн хайх ажиллагаанд оролцохыг зогсоож, зөвхөн цагдаагийн албан хаагчид эрж хайх ажиллагаанд оролцож байна.  Эрээн хотод олон цоожтой контейнер  зэрэг хувийн эзэмшил байдаг. Тус газруудад шалгалт хийх боломжгүй. Учир нь хувь хүний эзэмшилд зөвшөөрөлгүйгээр шалгалт хийх эрх бидэнд байхгүй. Хуулийн дагуу эрж хайж байгаа” гэлээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.179.27.102) 2017 оны 11 сарын 09

Orosiin zun bilegteniig undur uneer hulsluu, zun bilgiin murdluguur aimar hergiig shuud olj bsan, mongoliinhon yu mededgiin

0  |  0
Zochin(66.181.189.183) 2017 оны 11 сарын 08

Unerch tsagdaagiin nohoi ashiglaachee

0  |  0
Сараа(103.26.194.57) 2017 оны 11 сарын 08

Хүүхдийг тэнэмэл гэж эвгүй хэлэх юм .эх эцэг Салах л ийм болгож байгаа даа.Тэгэхээр гэр бүлийг зөв төлөвлөх эцэг эх байх үүргээн Ухамсарлах л чухал байна даа.

0  |  0
Zochin(202.179.11.10) 2017 оны 11 сарын 08

Dagaad hymarchih yum amid l oldoosoi

0  |  0
Сараа(103.26.194.57) 2017 оны 11 сарын 08

Энэ замын үүд гадаад дотоодын янз Бүрийн хүмүүс их холхидог хилийн боомт Хүүхдийг ганцаар нь бүү явуулж бай. Эвий хөөрхий олдоосои доо.

0  |  0
zochin(182.160.34.207) 2017 оны 11 сарын 08

улаанбаатарын гомо өвөө нэрээрээ алдаршаад байгаа гомо мөнхөө ах нь байнаа

0  |  0
зочин(202.179.31.99) 2017 оны 11 сарын 08

нохой олохгүй юм болов уу тэр цоожтой амбааруудаас

0  |  0
lam(202.131.243.190) 2017 оны 11 сарын 08

xvvxedvvde tsetserleg, curguuldan xvrgeed,ochij abch bai !!!

0  |  0
boo(202.131.243.190) 2017 оны 11 сарын 08

ymar jilte be

0  |  0
Top