Зээл авсан иргэд болон аж ахуй нэгжийг шалгана

Булган аймгийн ЗДТГ-аас зарим сумын “Сум хөгжүүлэх сан”, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас хөнгөлөлттэй зээл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийхээр болсон байна. Өөрөөр хэлбэл зээл авсан иргэнд аж ахуй нэгжид хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт гаргаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид давтан гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авч, зөвлөмж өгөөр болжээ.
 
 Тухайлбал Бугат, Сэлэнгэ, Хангал, Гурванбулаг, Рашаант, Баяннуур сум, Хялганат тосгоны “Сум хөгжүүлэх сан”, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас 2011-2017 онд олгосон хөнгөлөлттэй зээлийн ашиглалт, үр өгөөжийг шалган дүгнэлт гаргах юм байна. Мөн сумын ИТХ, Засаг даргын хууль, журамд заасан чиг үүргийн хэрэгжилтийг шалгаж, зөвөлгөө өгнө гэж тус амйгаас мэдээллээ.
 Л.Зул
www.zindaa.mn


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Зочин [ 202.9.42.193 ]      |     2017 оны 11-р сарын 08 -нд, 05:21 минутанд

ЖДҮ ЗЭЭЛИИГ ШАЛГАХ НЬ ЗӨВ ЭРГЭЖ ТӨЛӨГДДӨГГҮЙ ГЭЭД НӨГӨӨ ТОМЧУУЛ АВСАН БАЙДАГ

Go to top of page