Охины амиа алдсан зочид буудлын эзэн эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 08

 “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай М охин амиа алдсан харамсалтай хэрэг хоёр сар гаруйгийн өмнө гарсан. Тус буудлын эзэн Оюунтуяад цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Хэрэг гарсны дараахан Оюунтуяа хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлагадаа “Талийгаачийг архи дарс олон хоногоор хэтрүүлэн хэрэглэсэн байсан, буудал хэсч явдаг” гэх мэтээр ярьсан нь хохирогчийн ар гэрийнхэнд хүндээр туссан байна. Ингэж хэвлэлээр талийгаачийн талаар нэр хүндэд нь халдсан мэдээлэл цацсанд аав Т.Лхагвасүрэн нь гомдолтой байгаагаа манай сайтад өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан юм.

Иймд Т.Лхагвасүрэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандан “Очир” төвийн зочид буудлын эзэн Оюунтуяаг болсон үйл явдал болон охины тухай ярьсан зүйлтэй холбогдуулан шалгахыг хүссэн өргөдөл өгсөн аж. Цагдаагийн байгууллага гомдлыг шалгаж, буудлын эзэн эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Түүнд Эрүүгийн хуулийн 15.2 зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, 16.2 дугаар зүйл “Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах” гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэгт буруутгажээ.  Тодруулбал, Эрүүгийн хуулийн 15.2 зүйл Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэдэг нь “Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Хохирогч нас барсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.

   Харин 16.2 дугаар зүйл Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах гэдэгт  “Хүүхдийг байнгын согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчаас мэдээлэл авах гэсэн боловч татгалзлаа. Оюунтуяад холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дууссан бөгөөд прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа юм байна.


Н.Амараа

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 46 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(124.158.74.120) 2025 оны 03 сарын 13

Дэмжиж байна. Хүн алах орчныг бүрдүүлж өгсөн энэ буудлын эздийг хэдэн жилээр, хүн алсан 2-ийг цаазаар авах хэрэгтэй

1  |  0
otgonchimeg(103.26.193.162) 2025 оны 03 сарын 13

hariutslag hvleelgehgvi ym bol yah gj huuli batlaad bgn ene sonin muuhai awgai ter eeljiin resepshin ch hariutslsg hvleelgeh heregteishd tsaatsin yalig butsaagad sergeemer yma

1  |  0
otgonchimeg(103.26.193.162) 2025 оны 03 сарын 13

aimar yma alban baiguullag er ni oorsdiin ashigal buudaluud bvgd tiim mongoo ogsonl bol boloo dotor ni hvn aluulj bhd medehgvi medsen ch hamagui gdl buudald ajildag bvhl hvmvvsd helhed ene aimar yawdlaas surgamj awaasai olon eej aawin hvvhdvvdiig bitgii hohiroogoosoil gj helii hvnl bol boddog muuhai hvmvvs bdg dotor ni hvn aluulj bsan ch hamagui mongoo awsanl bol boloo gj boddogt setgel owdmoor

1  |  0
g(139.5.217.110) 2025 оны 03 сарын 13

Ene avgaid zaaval yl ogoorei

1  |  0
h(139.5.217.110) 2025 оны 03 сарын 13

Ymar baliar byydal vee xvvxed oryylaad alsan bxad ene avgaid xariutslaga tootsolgui yaxav bs taliigchiig yaj eldveer xelj chadaj bnAa

1  |  0
ООГИЙ(66.181.176.140) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ЯМАР СЭЖГИЙН ГАЗАР ВЭ.ИЙМ ЮМ АЖИЛЛУУЛДАГ ХҮН ОЙЛГОМЖТОЙ ЮМ БАЙНА.ЯМАР ХҮМҮҮС ОРЖ БАЙГАА НЬ Ч ОЙЛГОМЖТОЙ.ӨӨРӨӨ ХҮҮХЭДГҮЙ Л ЮМ БАЙХДАА ЭНЭ БАЛИАР АВГАЙ.ЁСТОЙ ХҮЙТЭН ЦЭВДЭГ ХҮН БАЙХАА

1  |  0
зааа(66.181.185.166) 2025 оны 03 сарын 13

Оюунтуяа эзэн ньмөн юмуу чи хүлээчих гэсэнюм бишүү ..ард нь нэрээ гаргахыг хүсээгүй нэг тушаалтан байгаа биз

1  |  0
gege(122.201.24.60) 2025 оны 03 сарын 13

pc. zochid buudaI.sauyna geh met gazariin ezinuud joohon bodoltoi hun chanartai baimaar bnaaa orlogoo bodood busdiin huuhed yasanch yahuu gej hun chanargui baih yumaa oroi udesh gertei hari geed heleed yawuulah estoi.baimaar bnaa arai bishee

1  |  0
zochin(103.206.195.163) 2025 оны 03 сарын 13

Taliigaach bolson huniig eldveer helsen ni Arai l bsan l daa iimees iim gazruudad Dorvitoi arga hemjee avch busad gazruud ingej bolohgui gedeg sain oilguulj medruuleh heregtei bid huulitai ulsad amidarch bgaa gedgiig

1  |  0
haha(103.229.120.103) 2025 оны 03 сарын 13

togoo boloo yum bnldoo

1  |  0
Erdenet (103.26.193.26) 2025 оны 03 сарын 13

Er ni 13han nadtai nyalh ohim hediidee arhag arhichin shig uuj idej yavsan bhiin?, Soliotoi yum yArij olnii Zevuug hurgesen shde.buudliihaa ajilchid hAriutsjaga aldsan nuhduudee shuumjilj arga hemjee avah tuhai yarihiin orond buruugaa busdad chihsen tun muu Hun shuu.

1  |  0
Erdenet(103.26.193.26) 2025 оны 03 сарын 13

Zov. Tsaashdaa ch Ene turliin uil ajillagaag erheldeg huvi Hun aj ahuin negjuud anhaarch ajillahad heregtei. Hariutslagagui ajillasan Bol haihramjgui handsanaas Iim haramsaltai Asuudal bson Bol zohih arga hemjee avah ni zov . Tegeed batalgaa notolgoo guigeer uuriihuu bodliig ilerhiilj eldviin yum yarisan nuhur nuruugaa huleeh heregtei. Eruu giin huulind zaasan zuil angi yag Bna shde.

1  |  0
Эрдэм(202.55.191.42) 2025 оны 03 сарын 13

Ер нь энэ зочид буудал нэртэй янхны газруудыг хаачихад юу гь болдоггүй юм бол оо.

1  |  0
хаа(182.160.5.12) 2025 оны 03 сарын 13

Тэр заваарсан Амбаарыг нь хаагаад үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэйшдэ. өнөөдөр гэхэд гэрэлтэй гэгээтэй ажилж л бна гэнээ

1  |  0
ooeo(202.5.196.171) 2025 оны 03 сарын 13

balai sejgiin avgai buudal nertei har umhii nuheree talhnii munguu olaad siij bj chadahgui hunii nyalh huuhdiig eldveer heldeg teneg novshiig horij tsagdah heregtei

1  |  0
zulaa(202.21.106.112) 2025 оны 03 сарын 13

Balai awgai hvnii nylah vr vrgdcheed baihad chn ner toriin dormjilood ooroo noiton sormuustai ym gsrgaagvicym baihdaa arail zewvvn awgai awh arga hemjee bvgdiig n awbal taaaran

1  |  0
Saraa(94.234.33.146) 2025 оны 03 сарын 13

Busad ajilchdiig ni adilhan shalga, ter eeljind bsan ulsuud adilhan hariutsalga huleeh yostoib buudaliig ni haa! Zochid buudaluudad shinchilsen huuli, durem garga

1  |  0
Zochin(112.146.46.74) 2025 оны 03 сарын 13

Buudald baga nasnii huuhed oruulval uil ajilgaag ni zogsooj torguuli noogduulj buudliig haah heregteishdee busad ulsad iim huulitai huuliach changa dagaj murddug bizdee

1  |  0
Анхаар(66.181.187.76) 2025 оны 03 сарын 13

NOMTOIBAYARIIN XEREGTEI ADILXAN

1  |  0
zochin(43.228.129.250) 2025 оны 03 сарын 13

bas tend ajillaj bsn huleen avahiin ajiltan gej bmaar yum.Buudliin gazruud nasand hursen huniig bichig barimtiin shalgaj oruulah estoi bizdee.Huuhed oruulchaad hyanalt tavihgui orhison ni ohinii amind hureh gol shaltgaan bolson.

1  |  0
Шударга ёс(124.158.113.3) 2025 оны 03 сарын 13

Маш зөв. Бүх талаараа энэ буудлын эзэн хариуцлага алдаж бас олон хууль, дүрмийг зөрччихөөд байна шүү дээ. Хүчирхийлэгчдийн хамсаатан, тэднээр дамжуулж орлого олдог гэж хэлэхэд огт буруудахгүй.

1  |  0
БАТ(124.158.111.52) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ МУУ ӨМХИЙ АВГАЙГ ӨӨРИЙГ НЬ ХҮЧИНДЭЭД АМБААРЫГ НЬ ШАТААХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
Оогий(211.238.85.135) 2025 оны 03 сарын 13

Заавал арга хэмжээ авах хэрэгтэй. Хүн амьны хэрэг гарсан буудлыг үйл ажиллагаагий нь хаар хэрэгтэй. Энэ авгай архичид цуглуулдаг

1  |  0
erka(112.72.12.77) 2025 оны 03 сарын 13

Zuv naad huuhenee hatuu shiitgeh heregtei hunii nyalh ohinii amiar heden haltar olchihood uhsenii hohi gej em hunees garamgui gutgeleg hevleld taraaj uuriin olon buzar yavdalaa nuusan ushuu olon ohid naadahiin chin umhii oromjind huchinduulj huchirhiiluulj hohirsonoo helj chadajgui hohirch yavaa bol mungunuus yug ch solih BERD AVGAIG ALUURCHIDTAI N TSAAZAL

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

13 han nastai jiriin ohiniig buudliin yanhnii gazriin avgai tegj doromjloh erh baina uu, yneheer tiim gej harsan bol yagaad anhaaral halamj taviagui um be, hudlaa hyyhed gytgehee boli, ene avgai buruutai !!!

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

13 han nastai jiriin ohiniig buudliin yanhnii gazriin avgai tegj doromjloh erh baina uu, yneheer tiim gej harsan bol yagaad anhaaral halamj taviagui um be, hudlaa hyyhed gytgehee boli, ene avgai buruutai !!!

1  |  0
зочин(202.9.43.44) 2025 оны 03 сарын 13

Гадаадад зочид буудалд орох хүний баримт бичгийг сайн шалгадаг, бүр баримт бичиггүй, хүүхэд аваад ороход тоохгүй байдаг нь хачин юм. Ер нь хяналт сайн байх ёстой газар шүү, хүчирхийлэлийг өөгшүүлээд байдаг газар нь жижиг зочид буудлууд байхаа.

1  |  0
zochin(182.160.34.207) 2025 оны 03 сарын 13

улаанбаатарын гомо өвөө нэрээрээ алдаршаад байгаа гомо мөнхөө ах нь байнаа

1  |  0
zochin(124.158.126.197) 2025 оны 03 сарын 13

huurhiiduu taliigaach ohin chin 13 han nastai baisan shdee

1  |  0
ЗӨВ(124.158.77.15) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ЗӨВ, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ ХАРИУЦЛАГА ТООЦ. БУУДАЛ НЭРТЭЙ ЯНХНЫ ГАЗРУУДЫГ ХАА. УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖ ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ ХИЙ. ЭНЭ БАЙГУУЛЛАГА ХАРИУЦЛАГАТАЙ БАЙСАН БОЛ ТЭР ОХИН ӨДИИЙД БИДНИЙ ДУНД БАЙХ БАЙСАН.

1  |  0
OTuul(202.179.24.146) 2025 оны 03 сарын 13

ervvgiin tsagdaagiin gazar bvh erh medliin hvreende deed zergiin arga hemjee awah ni zvw ! eh hvnii setgelgvi awgaid

1  |  0
Bur xaa (139.5.216.224) 2025 оны 03 сарын 13

Bur xaagaach. Yun yasan eruu uusgex.

1  |  0
zo(27.123.214.87) 2025 оны 03 сарын 13

zebuun abgai ooroo zohion baiguulsan abgai bn

1  |  0
zbolj(27.123.214.87) 2025 оны 03 сарын 13

zob zob tebeg abgaid ondor yl ogoh estoi

1  |  0
Oyun(103.229.120.228) 2025 оны 03 сарын 13

Zuv arga hemjee avchee!Ali ert eruu uusgej horih bn yum.Eh hun l bailgui bodvol!Getel ailiin nyalh ohiniig yaaj tegj muu muuhaigaar gelj chadaj bainaa!Nugel ni hudeeree garah boltugai!

1  |  0
Zochin(194.230.155.112) 2025 оны 03 сарын 13

Baliar yumnuud mongo l olj bval busad ni hamaagui gej boddog humuus... hezee negen tsagt uiliin uree edleh bolnoo

1  |  0
Зочин(202.179.26.252) 2025 оны 03 сарын 13

Насандаа хурээгуй хуухдуудийг насанд хурэгсэд архи дарс мансуурах бодис хэрэглуулэх зэрэг болохгуй бутэхгуй болгонд уруу татан оруулж байх нохцолийг оороо бурдуулж огоод сууж бсан байж муу заваан авГАЙ эцэст нь ухсэн хун уг хэлэх биш хунийг доромжлоод буруутгаад сууж байдаг Зов шдээ иймэрхуу нийгмийн хариуцлагаа ухамсарладаггуй бухнийг зоосны нухээр л зовхон хардаг юмнуудад тооцох хариуцлагыг чангатгаж бас тэр хэнд ч хэрэггуй заваан зочин буудал нэртэй уур уурхайг нь хааж уйл ажиллагаа нь болиулах хэрэгтэй!!!!!

1  |  0
zochin(124.158.126.197) 2025 оны 03 сарын 13

ali ert ingeh baisan yum.....taliigaach ohinii ner turiig sergeej ulaan tsaim hudalaa yrisan ene emegteigeer uuchlalt guilgah heregtei bh gj bodoj bn

1  |  0
Цочироо2(202.70.46.226) 2025 оны 03 сарын 13

Зөв.тэгж цочироохгүй бол бүр даварцан юм бгаан.

1  |  0
Close menu