Б.Ганхуяг: Намайг хөнөөлгөх гэсэн хятад хүний ард М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар бий

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 08

БНХАУ-ын иргэн   Вү Зи Хон нь  уул уурхайн лиценз эзэмших эрхийн маргаанаас үүдэж улмаар  иргэн Б.Ганхуягийн амь насыг хөнөөлгөх захиалга өгсөн  гэх мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар  иргэн  Б.Ганхуягтай ярилцлаа.

-Танд яг юу тохиолдсон юм бэ?

-Би хятад улсын иргэн  Вү Зи Хон , монгол эхнэр Соёл-Эрдэнэ нартай  2010 онд хүнээр зуучлуулаад танилцаж байсан. Би тухайн үед уул уурхайн чиглэлийн компани ажиллуулдаг байв Энэ шугамаар маш олон хүн надтай холбогдож, хөрөнгө оруулъя гэдэг санал тавьдаг байсан. Манай уурхай нөөцтэй, ашиглахад хялбар бэлэн гүний амтай уурхай байгаа юм. Харин дээр хэлсэн хятад хүн  уурхайг маань судалсны дараа надад хөрөнгө оруулах, хамтарч ажиллах хүсэлт тавьсан юм. Миний хувьд зөвшөөрч гэрээ байгуулаад хамтран ажилласан. Энэ үедээ манайх жоншны баяжуулах үйлдвэр барих төсөл эхлүүлэхээр бэлдэж байсан. Уг төслөө  хамтарч ажилладаг хятад түншдээ хэлэхэд "Их зөв санаа байна" гээд тааламжтай хүлээж авсан. Үүний дараа төслөө ажил болгоод уурхай дээрээ хэрэгжүүлээд баяжуулах үйлдвэрээ барьсан. Үйлдвэр маань  жоншийг баяжуулж, нунтаглаад 97 хувийн агуулгатай боловсруулаад гаргах зорилготой. Тухайн үедээ бодож санаж явсан ажлууд бүтээд улс оронд хэрэгтэй төсөл маань хэрэгжлээ гээд маш их баярлаж байсан. Гэтэл яг үйлдвэр ашиглалтад орохын өмнө хамтрагч гэх Хятад эрийн зан нь гэнэт хувирч  хөрөнгө татна яриад эхэлсэн. Хөрөнгийн асуудлыг хөрөнгө оруулагч  тал шийднэ гэж би хэлэхэд  нөгөө хятад  хөрөнгө оруулалт их хийсэн, хятадуудаасаа мөнгө авъя гэхээр монголчуудтай хамтарч байна гээд хөрөнгө оруулалт хийхгүй, намайг ганцаараа байвал хөрөнгө оруулалт хийе гээд байна гэж тайлбарласан. Би тэр саналыг нь сонсоод зөвшөөрөөгүй гурван сар гаруй явсан. Гэтэл нөгөө хятад чинь миний оруулсан хөрөнгийг бүгдийг нь төл гэж дарамталсан. Дээрээс нь энэ оруулсан хөрөнгө эргэлтэд явж байдаг хөрөнгө байтал лицензийг над руу шилжүүлэхгүй ажлыг гацаагаад байна, эцэст нь гарах хөрөнгийн бүх алданги төлнө шүү гэсэн. Тэр үед хууль сайн мэдэхгүй, гэрээгээ ч сайн ойлгоогүй явж байсан болохоор, нээрэн л тийм юм байхдаа, хүний оруулсан өч төчнөөн хөрөнгийг царцаагаад байгаа юм байна гэж бодоод лицензээ шилжүүлэхийг нь зөвшөөрсөн. Ингэхдээ  үйлдвэр хэвийн ажиллаж буй үед надад өдрийн нэг сая төгрөг өгнө гэж гэрээндээ  тусгасан. Үйлдвэр маань бүтэн жилээр ажиллах боломжгүй улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. 4 сараас 11 сар хүртэл л ажиллах боломжтой. Ингээд гэрээний дагуу би лицензээ шилжүүлж, 2012 оны 4 сард үйлдвэр нээлтээ хийсэн. Би үйлдвэрийн нээлтэд очиход хамтарч ажилласан хятад миний нүүр рүү харж инээгээд л цаашаа хараад намайг занаж л байсан юм билээ, одоо бодоход.

Үйлдвэрийн 4 сараас 11 сар хүртэл ажилласан жилийн ашгаас надад 210 сая төгрөг л өгөх ёстой байсан ч би 90 сая болгож бууруулсан. Ингээд ч өгөхгүй болохоор нь гэрээгээ биелүүлэх албан бичиг хүргүүлэхэд миний албан бичгийг урж хаясан байсан. Дотор нь ажилладаг монголчууд надад үүнийг хэлсэн.

-Маргаан эндээс л эхэлсэн гэсэн үг үү. Шүүхэд хэзээ хандав?

-2012 оны 12 сард шүүхэд хандсан. Гэтэл шүүхээс хятад хүн бусдын уурхайн лиценз худалдаж аваад, дээрээс нь мөнгө өгнө гэж гэрээ хийх үү, тийм зүйл байхгүй. Энэ худалдааны лиценз байна гэдгийг шүүх тогтоосон. Гэтэл нөгөө хятад хоосон уурхай байсан гээд яриад байгаа. Тэр хятад ямар ч судалгаа хийлгүйгээр  хамтарч ажиллах уу, худалдаж авлаа ч гэсэн хамтрах боломжтой гэж үү үгүй шүү дээ. Маш их судалгаа хийж, цаад ашгийг тооцоолж байж ажилладаг айхтар хүмүүс, тэд монголчууд шиг цайлган биш. Миний лицензийг гэрээ гэх зүйлээр халхавч хийгээд,  надад худлаа яриад өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихсан. Манай компанийн лицензийг л тэр хятадын эхнэр Соёл-Эрдэнэ гэж хүний л компани руу шилжүүлсэн. Нэг ёсондоо тусгай зөвшөөрлөө шилжүүлээд алдчихаж байна л гэсэн үг.

- Вү Зи Хон гэрээний дагуу танд хэдэн төгрөг өгсөн бэ?

-Өнөөдрийг хүртэл надад нэг ч төгрөг өгөөгүй. Миний амьдрал энэ хүнтэй нийлээд уруудсан, өөр хүмүүстэй хамтарсан бол санаж бодсон зүйлээ биелүүлээд сайхан явах л байсан байх. Монголчууд мөнгөгүйдээ гаднын хүмүүсийн гар хөл болж, арчаагүй явдаг нь үнэн. Миний энэ амьдралын жишээн дээр тодорхой харагдаж байгаа биз. Би ашигтай төслийнхөө хүрээнд 888-с санхүүжилт хүсэж байсан өгөөгүй. Бидэнд хэн хөрөнгө оруулалт өгдөг вэ гэхээр хятадууд л байдаг. Тэд нар нь дандаа луйварчид. Үүнд дандаа ард түмэн залилуулж, бүх зүйлээ алдаж байдаг. Тэдний нэг нь би. Төр засаг хэдэн аж ахуй нэгжүүдээ харж үзэхгүй  байгаагаас монгол иргэд хохирч байна. Ийм учраас л бид хятадуудын гар хөл, идэш хоол болоод дээрэлхүүлээд явж байна. Миний хувьд зургаан жил гаруй энэ асуудлаар хөөцөлдөөд эцэст нь шүүх миний хохирлыг хүртэл тогтоолоо.

2012 онд шүүхэд хандаад явж байхад гэнэт Говьсүмбэр аймагт над дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Манай уурхай Хэнтий аймгийн Дархан суманд байдаг, би өөрөө Улаанбаатар хотын харъяатай, компани маань Дорноговь аймгийнх атал харьяаллын бус газар ийм асуудал гарсан нь их хачирхалтай. Бүр 10-15 жилийн хорих ял авдаг, 148.3 гэсэн зүйл ангиар эрүү үүсгэсэн байсан. Би Говьсүмбэрт очиж байцаагдсан, байцаагч нь намайг бүх баримтаа аваад ир, та энэ хүний баахан мөнгийг залилсан байна гэсэн. Миний зүгээс  баримтаа аваад очиход “Та чинь ямар ч буруугүй хүн байна, бүх зүйл нь гэрээтэй юм шүү дээ, дээрээс прокурор шахаад байна, та прокурортой уулз” гэсэн хариуг жил хэртэй явсны дараа өгсөн. Би арга ядаад  Энхтүвшин гээд Говьсүмбэрийн орлогч прокурортой нь уулзахад нөгөө хятадын эмнэлгээр нь үйлчлүүлдэг,  бүр найз нөхдийн холбоотой хүн байж таарсан. Ийм л хүн намайг шалгуулаад байсан юм билээ. Би тэр үед шууд Энхтүвшин гээд тэр хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй, найз нөхдийн холбоогоор төрийн үйл ажиллагаа явуулсан тухай Ёс зүйн хороонд нь гомдол гаргасан. Ёс зүйн хурал нь болоод Ёс зүйн хорооны прокурор Мөнхбат гэж хүн нь “Энхтүвшин  хэргээ хүлээсэн, найз нөхдийн холбоотой нь үнэн, эмнэлэгт нь эмчлүүлж байсан. Тиймээс үүнийг ёс зүйгээр шийдэх асуудал биш, мэргэжлийн зөвлөлөөр шийдэх ёстой” гээд шилжүүлсэн гэсэн. Түүнээс хойш чимээгүй болсон, надад ахиж хариу ирээгүй. Жил хэртэй хөөцөлдөж яваад эцэст нь Ёс зүйн хороонд нь өгсний дараа надад тохсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.


 

Үүний дараа СХД-н шүүхэд лицензээ буцааж авах тухай гомдлоо дахин гаргасан. Ер нь тэр хүнээс болж би дампуурсан, юу ч үгүй болж зогссон. Жонш бэлдэц хийж экспортод гаргадаг байсан ганц уурхайг минь авчихаж байгаа юм чинь надад юу үлдэхэв дээ. Эрүүгийн хэргийн талаарх гүтгэлэг дуусаад үнэн зөв нь олдчихлоо гээд иргэний хэрэгт дахин гомдол гаргахад нөгөө өмнөх хэрэгсэхгүй болсон хэргийг СХД-ийн Сагсаа гэдэг прокурор дахин шалгаад эхэлсэн. Шалгахдаа 148.4 гэсэн яллагчаар татсан. СХД-н гуравдугаар хэлтсийн байцаагч Оюунчимэг гэж хүүхэн бий. Тэр хүүхэн намайг загнаад л чамайг яллагдагчаар татлаа гээд дарамталж эхэлсэн. Тэр үед би өөрийн хөрөнгөө алдчихаад дээрээс нь ялтан болоод байхдаа яахав дээ гээд бас л жил гаруй хөөцөлдөж явсан. Үүний эцэст  бүгдийг нь шалгаад бас л хэрэгсэхгүй болгосон. Одоо дахиад л Иргэний хэргийн шүүхэд гомдлоо гаргаад явж байна. Тэр хятад хоёр жил гаруй намайг шалгуулсан. Одоо  анхан, дунд, дээд, давж заалдах шатны шүүхээр шалгагдаад дахиад анхан шат руу нь буцаасан.

-Шүүхийн шийдвэр таны талд гарч байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Үнэнд гүйцэгдээд эхэлж байна. Гэтэл нөгөө хятад сандраад бүр эцэстээ намайг алуулах захиалга өгч байна. Шүүх шударга л шийдэх юм бол гэрээгээ биелүүлээгүй юм чинь тэр гэрээ хүчингүй болж  би лицензээ буцааж авах нь тодорхой. Дээрээс нь би хохирлоо барагдуулна. Миний хувьд лицензээ л буцааж авах юм бол бусад нь хамаагүй, тэр үйлдвэр энэ тэрээ нураагаад авах юм байгаа биз гэж бодож байсан чинь шүүхээс та хохиролтой юм байна, мэтгэлцээгүй байна, нөгөө талаас хохирлыг барагдуулах ёстой гэж хэлсэн. Гэхдээ 2017 оны наймдугаар сард болсон анхан шатны шүүх буруу шийдвэр гаргасан. Би түүнд их гомдсон. Харин  2017 оны 09 сарын 22-нд болсон Дээд шүүхийн хурал их шударга болсон.

-Таны амь насыг  хөнөөх захиалга өгсөн гэдгийг яаж мэдсэн бэ?

-Сарын өмнөөс надруу нэг хүн ярьсан юм. “Жонш авъя, хамтарч ажиллая” гээд. Гэтэл нэг өдөр над руу “Хамаа” гээд ярьдаг байна.  Шоронгийнхон хоорондоо хамаа гэж ярьдаг гэж сонсож байсан болохоор би шууд  сэжиг авсан. Тэгэхээр нь  чи ямар учиртай юу яриад байна аа  гээд уурласан өнгө аястай ярьтал “Чи хятадуудтай маргаантай байгаа гэсэн хоёулаа уулзъя чамайг алуулах захиалга надад өгсөн гэв. Чи хэн бэ гэтэл намайг тавхай Наранбаяр гэдэг  би насаараа шоронгоор явсан хүн, хоёулаа уулзъя гэлээ. Тэгээд би уулзсан л даа. Тэр залуу надад бүгдийг  ярьж надад таныг алах захиалга өгсөн. Монгол хүн монгол хүнээ хөнөөнө гэж юу байхав дээ гээд ярьж байтал “Наранбаярын утас нь дуугарсан. Гэтэл хурдан ажлаа гүйцэтгэ, манай хятадууд яаравчлуулаад байна. Наад хүнээ хурдан нух гэдэг даалгаврыг өгч байгаа юм л даа.

-Утсаар тэгж ярьж байгаа юм уу?

Тийм ээ.  Наранбаяр ч яриагаа үргэлжлүүлж "Мөнгө цаас бэлэн үү" гэсэн чинь “Бэлэн бэлэн, мөнгөнд ерөөсөө битгий санаа зов” гэж хэлэхийг нь би хоёр чихээрээ сонссон. Наранбаяр “Би Хятад хүний үгээр  Монгол хүнээ хөнөөж чадахгүй.  Надад 9 саяыг амласан.Би гурван саяыг нь  авчихсан одоо зургаан саяыг авахад чи жүжиглээд өгөөч, муу хятадын мөнгийг авчихъя яадаг юм тийм ээ” гэсэн. Тэгэхээр нь би тэгье гээд жүжиглэсэн.


 

-Яаж тэр вэ?

-Наранбаяр  юу гэж санал тавьсан бэ гэхээр “Чи өглөө гарахдаа  толгойгоо боогоод хүнээр  түшүүлээд гараарай.  Тэгээд утсаа огт авч болохгүй шүү. Эсвэл хүнээр авахуулаад бие нь муу байгаа гээд хэлчих” гэсэн. Би энэ дагуу  хийсэн.

-Таныг гэрээсээ тийм байдалтай гарахыг нь хүн харж байсан гэсэн үг?

Тийм ээ. Тэр өдөр 11 цагийн үел Наранбаяр надруу яриад  “Хуягаа чи сайн жүжиглэсэн баярлалаа” гэж хэлсэн.  Надад үлдсэн мөнгөө өгье гэж байна. Чи хүрч ирээд  тэр зуучилсан   хүнийг нь хараач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүтэйгээ хамт очоод бүгдийг нь машин дотроос харж бичлэг хийсэн. Тэгсэн нэг залуу ирээд, тэр хоёр уулзаад нилээн зогссон. Тэр үед гурван саяыг л өгөөд үлдсэн гурван саяыг нь өдөр өгье гэж хэлсэн юм билээ. Ингээд би тэр орой нь цагдаад мэдэгдсэн.

-Энэ үйл явдал яг хэзээ болсон бэ?

-Өнгөрсөн сарын 24,25-ны үеэр болсон. Вү Зи Хон нь шоронд удаан байсан Б.Наранбаяр гэх хүнд миний залуугийн үеийн зураг, гэрийн хаяг, утасны дугаар гээд бүх зүйлийг өгсөн байсан. Маргааш нь би Наранбаяр руу залгаад нөгөө үлдэгдэл мөнгөө авсан уу гэсэн чинь новш чинь авгайгийнхаа машиныг тавиад өгнө гэсэн чинь худлаа яриад байна Маргааш би тэр хужаатай уулзана” гэв. Би Вү Зи Хоны гэрийг заалгаад цагдаатай хамт очтол гэртээ эзгүй байсан. Ингээд цагдаа утсаараа Вү Зи Хон руу залгаад шууд л чи одоо хаана байна аа гэсэн чинь машин мөргөлдсөн гэж  өмнөөс хэлсэн. Нөгөө Наранбаярыг мөнгөө нэхэж байна гэж бодоод л машин мөргөлдсөн гэж хэлсэн нь тэр. Би  цагдаад баримтуудыг хангалттай  өгсөн. Намайг хөнөөх захиалга өгсөн зуучлагч нь ч Монгол хүн. Тэр хүнийг миний хүү харсан, мөн хүү, бид хоёртой хамт явсан найз маань ч харсан. Зуучлагч болон Наранбаяр хоёрын уулзаж байгаа бичлэг, дүрс гээд бүгдийг цагдаад өгсөн.

-“Таныг шоронд орж байсан хулгайч гэж Вү Зи Хон хэлсэн байсан. Энэ үнэн үү?

-Худлаа. Би шоронд орох байтугай  хэрэг төвөг, хэл ам ч хийж байгаагүй мөрөөрөө амьдарч ирсэн хүн. Би 53 наслахдаа ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй.

-Наранбаяртай дахин холбоо барьсан уу?

-Үгүй ээ. Сураггүй болсон. Үлдэгдэл гурван сая төгрөгөө авсан үгүй эсэхийг мэдэхгүй байна.

-Хятад иргэн  Вү Зи Хон таньтай холбоо барьсан уу?

-Вү Зи Хоны эхнэр Соёл-Эрдэнэ удаа дараа өмнө нь намайг заналхийлж байсан.  Лицензийг маань шилжүүлж авсны дараа гэрээний дагуу мөнгө нэхэхэд “Хуягаад мөнгө өгөхгүй. Харин тэр хүнийг байхгүй болгоно”  гэж  нягтландаа хэлсэн байгаа юм. Нягтлан нь Монгол хүн болсон хойно надад  тэгж хэлсэн бичлэгийг нь өгсөн. Одоо энэ бичлэг нь шүүх дээр байгаа. Өнөөдөр дээрх ярьсан нь хэрэгжиж эхэлж байна. Вү Зи Хоны ард хууль хүч, цагдаагийн байгууллага бүрэн хүчээрээ үйлчилдэг. 2010 онд ч Вү Зи Хонтой гэрээ хийсний дараа тэр хэсэг байхгүй болчихсон юм.  Гэтэл гарч ирээд юу хэлсэн гэхээр М.Энхболдтой би найз. Миеэгомбыг эмчилж байгаа” гэж хэлж байсан юм. Дараа нь муудалцахад надад Монголын улс төр,  хууль хүчний байгууллагад танилууд олон бий. Чи яаж чадах юм  гэж хүртэл хэлж байсан. Би  улс төрийг сонирхдоггүй болохоор тухайн үед  тоогоогүй л өнгөрсөн. УИХ-ын дарга М.Энхболд,  Вү Зи Хон хоёрыг найзууд гэдгийг ажилчид нь ч мэддэг юм билээ. Саяхан үүнийг би өөрөө нотоллоо. Вү Зи Хоны өмгөөлөгчөөр Мөнх-Өлзий гэдэг залуу ажиллаж байгаа. Маш түрэмгий, шүүх хурал бүр дээр намайг гүжирддэг нөхөр. Гэтэл энэ өмгөөлөгч хэн бэ гэхээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч байсныг нь шүүх хурал хойшлогдох үеэр мэдсэн. М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарыг хоорондоо хамаатан гэж ярьдаг нь үнэний ортой байх. М.Энхболд хүчтэй байгаа биз. Цагдаагийнхан миний эсрэг ажиллаад эхэллээ. БНХАУ-ын иргэн Улаан үндэслэлгүйгээр намайг олон удаа гүтгэж ирсэн. Сэтгэл санааны хохирол маш их үзүүлсэн.  Би ходоодны шархтай хүртэл болсон. Сэтгэлийн хямралаас үүдэж өвчилсөн байна гэсэн. Ходоодны хавдар болсон байхыг үгүйсгэхгүй. Айгаад үзүүлж ч чадахгүй байна. Мөн элэг, зүрх муудсан. Энэ бүхэн сэтгэл санаатай л холбоотой. Вү Зи Хон намайг "15 жилийн ял авч шоронд орно" гээд яриад явж байна гэсэн. Үүнийг  80 гарсан миний ээж сонсчихоод маш их цочирдсон.

-Вү Зи Хон хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Намайг эмч гэдгийг хүмүүс бүгд мэднэ” гэж хэлсэн байсан. Эмч гэдэг нь үнэн үү?

Худлаа.  Тариачин хүн өөрийгөө эмч гэж хэлээд Монголчуудын тархийг угаагаад байгаа юм. Эрүүл мэндийн яам, МХЕГ-т эмч биш гэдгийг нь тогтоосон бичиг ирсэн байгаа. Монголын томчуудад Хятадаас үнэтэй эм авчирч ирж зардаг юм билээ.

-Вү Зи Хон одоо ч  гэсэн уул уурхайгаа  ажиллуулж  байгаа юу?

Тийм ээ. Миний газар дээр хоёр ч үйлдвэртэй болсон.  Тонн тонноор нь баяжмал гаргаж байна. Гэтэл надад гэрээний үүргийнхээ дагуу нэг төгрөг ч өгөөгүй. Надад нотлох баримтууд хангалттай байна. Хууль хүчний байгууллага үнэнийг тогтооно гэдэгт итгэж байна. Би хүн гүтгээгүй, бүх зүйл нь  гэрээтэй нотолгоотой учир би эцсээ хүртэл тэмцэнэ.  Намайг өмч хөрөнгөнд нь санаархаж байгаа гээд хэлсэн байна лээ. Би тэгвэл үүнд нь хариулчихъя.  Би гэрээгээ биелүүлэхийг л шаардсан төдий. Бидний хэн нь буруутай болохыг  шүүх шийднэ.

 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 48 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жа(202.179.27.73) 2017 оны 11 сарын 13

М.Энхболд,Ж.Эрдэнэбат тэргүүтэй хужаа нарыг Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй

0  |  0
ds(202.179.25.64) 2017 оны 11 сарын 13

ene harvaas uuruu luivarchin er bna, harvaas shuu

0  |  0
монголын иргэн(202.21.124.134) 2017 оны 11 сарын 13

бичсэн ярьсаныг нь үзэхэд хэдхэн халтар төгрөгөөр монголын минь газрыг чи хужаад зарсийм биш үү. 2 хар хэрээ биенийхээ харыг гайхах юм даа.

0  |  0
od(112.72.8.98) 2017 оны 11 сарын 13

Zaluu chi eshsee xvrtel temsh mie.j.erdenebat nar ard ni bii bol xeshvvdee uanadaa

0  |  0
Unshigch(43.242.243.3) 2017 оны 11 сарын 12

Mongol ediin zasgiin hyamrald orsonoos bolov uu? Huuli tsagdaagiinhan erh medeltnuudiig hujaa nar mongoor hahuuldaad ajlaa buteegeed baih yum. Har tamga daruulah hujaa heden sayiig atguulaad argalchlaa gej yarihiig sonsood tor uls mini haashaa yavaad bna daa gej emzegleh setgel torson. Avilgalaas toriin alba holhon baigaasai

0  |  0
Болдко(43.242.243.3) 2017 оны 11 сарын 12

Энхболдыг сонгуульд ялагдахад хятадууд их бухимдсан гэсэн. Сонгуульд гаргах гээд хужаа нар Энхболдын сонгуулийн сурталчилгаанд их мөнгө хаясан гэж хүмүүс ярьж байна лээ. Олны үг ортой гэж.

0  |  0
Шууд(150.129.140.46) 2017 оны 11 сарын 12

тэгээд М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар холбоотой юм бол тэр баримтаа ил гаргаад өгөх хэрэгтэй байна. Ер нь сүүлийн үед /сүүлийн 4 жилд/ элдэв юмандтэрхолбоотой энэ тэр гэж баахан яриад алга болох юм.Эсвэл цаг нь болохоор хэлнэ гээд нуух юм. Баримтаа ил гаргахгүй юм бол ийм нэг таавар хэрэггүй.Зөвхөн ил гаргаад хэл эсвэл шантаажилж мөнгө авах гэсэн үйлдэл юм уу Та зүгээр л баримтаа ил гаргаад хэл ард түмэндээ хэлсэн шиг хэл. Чадахгүй бол боль

0  |  0
.(112.72.12.91) 2017 оны 11 сарын 12

Энэ хулгайч чинь өөрөө хятад төрхтөй хулгайч байна. Монголын газрыг хятадад өгчихсөн муу луй арчинг алсан ч багадана

0  |  0
Монгол ялна(202.9.43.16) 2017 оны 11 сарын 11

Төрд гарсан хужаагын эрлийзүүд юу гэж монгол улсын төлөө , монгол хүний төлөө явахав! Тэд элэг нэгт хятад улс , хятад хүнийхээ төлөө л явна ! Төрд байгаа эрлийзүүд монголын төлөө юу хийж ирсэн одоо юу хийж байгааг чихтэй болгон сонсож байгаа биз дээ !?

0  |  0
Bolor(202.9.40.19) 2017 оны 11 сарын 11

Лицензийн наймаачин хүн үнэмштэл чрих вм даа

0  |  0
Монгол(202.9.41.53) 2017 оны 11 сарын 11

Хэднээ. Хэрэгжүүлж эхлэжээ

0  |  0
Монгол(202.9.41.53) 2017 оны 11 сарын 11

Монголыг монголоор устгуулах бодлогоо хужаа нар хэдхэн хэрэгжүүлж эхлэжээ. Монголчуудах

0  |  0
хятадад (66.181.186.177) 2017 оны 11 сарын 10

яадаргаатай юм аа, монгол улсын төр засаг улс төрийнхөнд авах юм үнэндээ алга , жирийн иргэд нь ч ялгаагүй худлаа ярьж хүнд долигоносон , нэг л их гудамжаар бухимдуу хүмүүс, хэзээ ч хамаагүй асахад бэлэн уур уцаар хаа сайгүй ноёлсон улс орон байна ш дээ, тэр муу хэлээд байдаг хятадад чинь аймаар амгалан хүмүүс нь цэцэрлэгээрээ зугаалсан инээсэн идэж уусан л хүмүүс байдгийн байна лээ, мөд хятадуудад эзлүүлж мэднээ бид нар, юу ч хийхгүй байгаа юм чинь .

0  |  0
ariun(76.85.169.25) 2017 оны 11 сарын 10

Manai hadam eej Enhboldiin eejiig bur bagaas tanih yum bna lee.Hytadiin erliiz gedeg ni unen gesen.Enhboldod hytaduud ikh sain baidag.Uchirtai l baih shuu.

0  |  0
baag(66.181.186.198) 2017 оны 11 сарын 09

arai ch dee mongol huniig hairlah hamgaalah tur zasag gej baina uu ...??? nobshnuud bur dabarchee .... arai l bish ee

0  |  0
11(103.10.22.55) 2017 оны 11 сарын 09

энэ Сагсай гэдэг хүний нэр дандаа муу юманд л хутгалдах юмаа

0  |  0
дд(103.10.22.55) 2017 оны 11 сарын 09

үнэн бол аймаар юмаа,манай томчууд чинь яасан ханаж цаддаггүй хүмүүс вэ, аймаар юмаа

0  |  0
novsh ve(103.26.194.92) 2017 оны 11 сарын 09

Hujaatai niilsen nohoi baina

0  |  0
зочин(66.181.182.15) 2017 оны 11 сарын 09

Хужаатай нийлсэн эм, эх орныхоо газар баялагийг лиценз гэгчээр наймаалцсан эр, луйварчин хужаа энэ бүгд нийлээд ийм болжээ.

0  |  0
Ganaa(27.123.214.120) 2017 оны 11 сарын 09

Ene ooroo bas hyatad bainshdee

0  |  0
Билгээ(27.123.214.86) 2017 оны 11 сарын 08

Ийм новшнууд байх ч гэж лээ. Сайн тэмцэнэ шүү. Үнэн ялдаг юм. Тэр муу хужааг өөрийг нь алах хэрэгтэй

0  |  0
zochin(185.39.141.22) 2017 оны 11 сарын 08

mongoliin baylagiig . ene hvnii . yrisanchlan . har hytaduud . tednii gar hul me enhbold tergvv tei tonuulchdaar duusch bn daa . odjargal . 5 tolgoi g hujaanartapi yg ingej zalgij bgaa

0  |  0
Zochin(78.192.89.28) 2017 оны 11 сарын 08

Ene hyatad iim sensatsi degdeeh zorilgoor ih menge avsan gesen ter ajlaa hiij bna Ene hunees bolj olon hyn hohirson gesen yaj ch yarij medne buur hudlaa yariad hund itguulehdee mergeshsen hyn geed baisan

0  |  0
Zochin(122.201.24.229) 2017 оны 11 сарын 08

Naadhi chin snh mongold taria tarih gj orj irsen tariachin hytad. Daraa ni Ulaan emch nereer humuusiig emchildeg, tomchuud ch ochij emchluuldeg geed. Ygaad iim hund hun rmchleh zuvshuurul ugchdiin, bur ul suuritai shalgamaar l yum bn da

0  |  0
зочин(103.229.121.73) 2017 оны 11 сарын 08

хэн чамайг хужаатай нийлэж баялагийг цөлөм гэсэн юм амин даа хайртай пизда вэ ямар тэнэг нь 9 саяаар хүн алдаг юм бэ өмхий хужаатайгаа мөнгөө булаацалдаа биз

0  |  0
Новшид(76.121.230.81) 2017 оны 11 сарын 08

Энэ лицензүүдийг нэг эргэж харж бүгдийг нь цэгцлэх хэрэгтэй болжээ. Энэ мэтээр монголын газар шороо худалдагдаж, монголын баялаг гадагш урссаар байхуу? Энэ нөхрийн хувьд бол хохь чинь. Үхсэнээ хийж шуналтаж лиценз зарсийн. Хохь чинь за

0  |  0
Анхаар(66.181.187.76) 2017 оны 11 сарын 08

32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг

0  |  0
Мэдэхгүй хэн байнаа(103.229.122.70) 2017 оны 11 сарын 08

Хужаан ч бас л хулхи нөхөр. ! Наад сда бол луйварчин шоронгийн гар адилхан 2 хүн !!!

0  |  0
Mmg(172.58.140.160) 2017 оны 11 сарын 08

Uuruu hulgaich ba atg barij shalga

0  |  0
Монгол эр(66.181.177.36) 2017 оны 11 сарын 08

Харийн золбин юмнуудтай нийлж газар щороогоо ухаж төнхөөд лус савдаг хилэгнүүлхээр тэгж байгаа юм даа энэ хужаа ийм зүйл хийгээгүй бол чи инээд алдаад л эх нутагаа ухаж зарж б айх байсан тийм үү. Эх нутаг газар шороогоо оролдвол энэ байтугай гал голомт удам судар чинь дуусна

0  |  0
жүжиг(202.180.218.38) 2017 оны 11 сарын 08

энхболд хүн алдаг бол түвдэнбалжирыг аль хэдийн алсан битгий ингэж салхиар шуурч байлдаа

0  |  0
зочин(59.153.84.70) 2017 оны 11 сарын 08

Шүүх үнэнийг тогтооноо.болгоомжтой байгаарай.мөнгө яах вээ.эрүүл л байх ёстой.ёр нь бол Монгол хүн газар шороогоо хайрлах хэрэгтэй.газараа л ухах маш буруу.

0  |  0
зочин(66.181.177.100) 2017 оны 11 сарын 08

хятадууд ард түмэнээ их дэмжиж бага хүүтэй зээл олгоод ард түмэн нь өдий зэрэгтэй сайн яваа юм харин манайх гадны хүмүүстэй нийлж ард түмнээ залгидаг

0  |  0
зочин(66.181.177.100) 2017 оны 11 сарын 08

иймэрхүү юм зөндөө бхаа хууль шүүх л зөв шийдэж өгөөсөй дээ хятадын гар хөл бологсод болимоор юм даа

0  |  0
Монгол(59.153.114.199) 2017 оны 11 сарын 08

Балиар идэж ууж ханадаггүй хужаа үхэр үхэж далд орооч хичнээн төгрөг байвал наад ходоодчинь дүүрэх юм бэ хятад цус нь хатгаад байгаа юм бна л даа арай ч дээ тэр захиалга авсан наранбаяр шорон оронд орсон гэхэд хүн бна нэг ч гэсэн монгол хүний амь үнэтэй шүү хужаа үхэрээ

0  |  0
Уншигч(202.9.41.89) 2017 оны 11 сарын 08

Хятадуудыг хөөж гаргаасай.Эх нутагтаа амар мэнд амьдрахсан. Хаа сайгүй хужаа.

0  |  0
Хятадаа нэн хөө(66.181.184.72) 2017 оны 11 сарын 08

Монголчуудын өмчийг эзэмших эрх байхгүй шууд хураа

0  |  0
Тэнгэр(202.9.41.103) 2017 оны 11 сарын 08

Хэн газраар оролд гэсэн юм. Газар хөндсөний балгийг тэр хужаа та хоёрын энэ бие чинь биш юм аа гэхэд үр хүүхдүүд чинь үзэх болно.

0  |  0
Тэнгэр(202.9.41.103) 2017 оны 11 сарын 08

Хэн газраар оролд гэсэн юм. Газар хөндсөний балгийг тэр хужаа та хоёрын энэ бие чинь биш юм аа гэхэд үр хүүхдүүд чинь үзэх болно.

0  |  0
zochin(182.160.34.207) 2017 оны 11 сарын 08

улаанбаатарын гомо өвөө нэрээрээ алдаршаад байгаа гомо мөнхөө ах нь байнаа

0  |  0
mongol(202.70.33.242) 2017 оны 11 сарын 08

Ene mongolhun unen yarij bn gadnii hulgaichuudtai niilsen novshnuud mongolchuudiig maani doromjilj gazar nutgiig maani hudaldan idej bn ene odoo yu bolood bn aa

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 11 сарын 08

Энэ хүнии ярьж байгаа хүмүүс яг үнэн шүү энхтүвшин гэж бүдүүн авгай байгаа яг үнэн шуналтай авгай үнэн сагсай ч тэр . Прокурорын нэрииг барсан гутамшигууд . Энхболд эрдэнэбат болиорой хог шаарнууд минь төрд байгаа новшнууд бүү доошоо орооч

0  |  0
Top