Алдартнуудын сүүлчийн зургууд

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

 Заримдаа алдартай хүмүүс биднээс огт өөр, гуньж гутарч, өвдөж, үхдэггүй мэт санагддаг. Тэгвэл эдгээр зураг дээр тэдний амьдралынхаа сүүлчийн мөчийн өмнөхөн ямар байсныг нь харж болно. Магадгүй та эндээс амьдрал ямар богинохон болохыг, аливааг хойшлуулалгүй яг одоо л хийж үзэх ёстойг ойлгож болох юм.

Фредди Меркьюри 45 насандаа. 1946−1991


Нас барахаасаа хоёр жилийн өмнө Фредди концертоо зогсоосон байжээ. Гэхдээ Меркьюри шинэ дуунууд бичихийг хүсч байсан гэдэг. Энэхүү зураг дээр Фредди Меркьюри ДОХ-оос болж нас барахаасаа нэг хоногоос ч бага хугацааны өмнө.

Честер Беннингтон 41 насандаа. 1976−2017


Өнгөрсөн зун “Linkin Park” хамтлагийн гоцлол дуучин 41 настай Честер Беннингтон Лос-Анжелес дахь гэртээ өөрийгөө боомилсныг бүгд мэднэ. Энэ зургийг гэр бүлээрээ зугаалж явахдаа авахуулжээ.

Жон Леннон 40 настайдаа хорвоог орхисон. 1940−1980

Энэ бол агуу Ленноны амьдралын сүүлийн хормын зураг. Гэхдээ аймшигтай нь энэ зураг дээр түүнийг алсан Марк Чепмен хажууд нь зогсч байна. Шүтэн бишрэгч залуу нь Жоноос гарын үсэг авсны дараа Леннон “Чи надаас үүнийг л хүсээ юу” гэж асуусан гэдэг. Чепмен инээмсэглээд тийм гэдгээ хэлжээ. Гэвч тэр дөрвөн цагийн дараа Жон Ленноныг гэрийнх нь гадаа харуулдаж байгаад нуруунд нь таван сум зоосон билээ.

Мэрилин Монро 36 настайдаа. 1926−1962


Энэ зураг дээр Мэрилин төгөлдөр хуурч Бадди Грекотой цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаа нь. 1962 оны наймдугаар сарын эхээр. Энэ мөчөөс хэдхэн цагийн дараа тэр амьсгал хураажээ. Түүнийг нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэсэн гэж үздэг ч амиа хорлосон гэх ямар ч шинж тэмдэг олдоогүй аж. Мэрилиний үхлийн ард нэгэн том нууц байна гэж үздэг.

Стив Жобс 56 насандаа. 1955−2011


Стив Жобс 2011 оны аравдугаар сарын 5-нд хорт хавдраар нас барсан билээ. Түүний хэлсэн сүүлчийн үг нь “Өө, хэлэх юм алга даа” байсан гэж ойр дотныхон нь ярьжээ.

Майкл Жексон 50 насандаа. 1958−2009


Майкл энэ зураг дээр шоундаа бэлдэж байна. Бүх тасалбар нь зарагдсан байжээ. Гэхдээ концерт болоогүй юм. Энэ мөчөөс хоёр хоногийн дараа дуучин нас барсан билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.141) 2019 оны 11 сарын 22

Тэднийг бурхан ивээг.

1  |  0
Top