Х.Баттулга: Хийх ажилгүйдээ хориг тавиад байгаа юм биш

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

  УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн Төсвийн тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Ерөнхийлөгчид хандан, хориг тавьсан шалтгаан нөхцлийн талаар асуулт тавьсан. Ерөнхийлөгч дараах хариултыг өглөө.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Хийх ажилгүйдээ хориг тавиад байгаа юм биш. Сайдуудаас Ч.Хүрэлбаатар дээр хориг тавьсан. Бусад сайдуудыг томилох асуудлыг би шуурхай явуулсан. У.Хүрэлбаатар олон удаа УИХ-д суусан. Уул уурхай бизнестэй хүн сайдаар ажиллах, Засгийн газарт ажиллах нь ямар хор уршигтайг та мэдэж байгаа. Ийм байтал гишүүд хоригийг хүлээн аваагүйд харамсаж байна.

Хоёрдугаарт 55 тэрбум төгрөгийг албан хаагчдад өгч байгаа нь зөв шийдвэр биш. Сү.Батболдын Засгийн газрын үед халамж хамгийн ихээр тараагдсан. Гэтэл ядуурал, ажилгүйдэл нэмэгдсэн. Өнөөдөр 55 тэрбум төгрөг гэдэг их мөнгө шүү дээ. Гурван ээлжээр хичээллэж байгаа цэцэрлэгүүд бий. Үүн дээр анхаарч цэцэрлэг барих хэрэгтэй байна. Хөдөө орон нутаг, нийслэлийн гэр хорооллоос сонгогдсон гишүүд та бүхэн сайн мэдэж байх ёстой. Гэтэл яагаад анхаарахгүй байна.

Мөн Тавантолгойг үнэгүй авах гэсэн бүлэглэл дахиад ороод ирлээ. Тэдний бүлэглэлийн хүнийг УИХ-ын дэд даргаар томилсон асуудлаа МАН-ын бүлэг эргэж харах хэрэгтэй. МАН-ын Их хурлаар ч улс төрийн энэ бүлэглэлийн асуудлаа ярих хэрэгтэй. Сая Засгийн газар, Ерөнхий сайд шинээр томилогдсон. Тиймээс удахгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулна” гэлээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Гишүүд санал хэлж байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.186.46) 2017 оны 11 сарын 09

Hen ni yamar bulegleliin wrh ashgiig hamgaalj baigaag ard tumen meddeg bolson.harin 76 ta narmedehgui tsarai gargaj l bai.ard tumen ta nartai hariutslaga toochoh tsag irne ee

0  |  0
zochin(202.21.106.107) 2017 оны 11 сарын 09

een neg iimerhuu l ym hj ybna daa songuuliar yu gj bla daa arai ch dee

0  |  0
иргэн(202.70.37.34) 2017 оны 11 сарын 09

тийм шүү. Ажлуудаа эрэмблээд хиймээр юм. Уул уурхайн бизнесгүй хүн хаана байгаа юм. Томчуудаас. дэмждэг ч гэсэн сүүлийн үед урам хугарч байна . Энхболдыг зайлуул

0  |  0
Адар(183.177.100.3) 2017 оны 11 сарын 09

Гэхдээ хамгийн эхэлж хийх ажил нь бас биш юм аа. Өөрөө 250 сая ам доллараа яаж зарцуулж юу хийснээ нэг сайхан тайлбарлаад бодитойгоор харуулчихвал энэ хоригоос хамаагүй үнэ цэнэтэй.

0  |  0
Top