Төрийн аудитын тухай хууль, Төрийн албан хаагчийн тангараг өргөх журмын дагуу Төрийн аудитын байгууллагын зарим албан хаагчдын “Тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээ болжээ. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудитор П.Төвсанаа, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудитор П.Алтанзаяа, 3.Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудитор Ч.Эрдэнэбаатар, Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудитор Ц.Нармандах, Нийслэл дэх Төрийн аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ц.Бат-Өлзий, Нийслэл дэх Төрийн аудитын газрын Нийцлийн аудитын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ч.Цагаанхүү, Нийслэл дэх Төрийн аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Д.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын аудитор Н.Золзаяа нар Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг өргөж “Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг”-ын хуудас болон “Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг мөрдөх тухай мэдэгдэл”-д гарын үсэг зуржээ. Арга хэмжээнд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, ндэсний аудитын газрын Удирдлагын зөвлөлийн гишүүд, Нийслэл дэх Төрийн аудитын газрын зарим удирдлага оролцжээ.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )