Банк дээрэмдэхийг завдсан этгээдүүдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс нь өмнө барьсан

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

“Шөнийн зах” худалдааны төвд байрлах Хаан банкинд өчигдөр буутай этгээдүүд халдаж, дээрэм хийхийг завдсан хэрэг гарсан юм. Тэгвэл энэ талаарх мэдээллийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхавгасүрэн өглөө. Тэрбээр “Энэ сарын 8-ны өдөр 19-20 цагийн үед Баянзүрх дүүргийн 14-р хороонд  үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкинд халдлага гарлаа гэсэн мэдээлэл ЦЕГ-т ирсэн. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид  хяналт шалгалт хийсэн. Энэ хэрэг дээр Нийслэлийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран ажилласан.  Гэмт этгээдүүдийг эрэн хайх ажиллагааг шуурхай хийсний үр дүнд энэ сарын 9-ны өдөр тухайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 17-19 насны этгээдүүдийг саатуулсан. Тэднийг гэмт хэрэг үйлдсэн зэвсэгтэй нь баривчилсан.  Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст, Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-р зүйлийн 2.2-т  зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа хийж байна. Халдлага болсон байгууллагад болон байгууллагын ажилчдад ямар нэгэн хохирол учраагүй.  Тухайн гэмт этгээдүүдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс нь урьдчилан цагдаагийн байгууллага барьж хорьсон болно. Цахим ертөнцөөр ямар нэгэн байгууллагын нэр төрд халдах байдлыг зогсоох шаардлагатай байна. Ор үндэсгүй худал мэдээллийг энэ хэрэгтэй холбогдуулан гаргаж байгаа. Тиймээс эх үүсвэр нь тодорхойгүй  мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг зөвлөе” гэлээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.179.25.56) 2017 оны 11 сарын 10

Хаан банк унэхээр арилжааны банкуудаас хамгийн хэт ашгийн хойноос улайрсан шимтгэл ондортэй иргэдэд ээлгуй банк гэвч хумуус яагаад энэ банк руу тэгтлээ их хошуураад бдаг юм ойлгодоггуй Хумуус монгогуй амьдрал хэцуу бн гэх атлаа хоосорсон унэтэй байр авах гэж ор зээл тавьж шуналтай барилгын бизнесийнхэн тэдгээрийн нолоогоор монго хуулэгч банкнуудын уйл ажиллагааг оогшуулдэгээ л оорсдоо больчих хэрэгтэй лдээ

0  |  0
захх(103.229.120.149) 2017 оны 11 сарын 09

Иргэдээ дээрэмддэг банкыг хамгаалж байхаар алга болсон охинд анхаарал хандуулаач

0  |  0
Top