Говь-Алтайгаас Улсын мэргэн төрвөл хоёр өрөө байр өгнө

Үндэсний сурын харваагаар Говь-Алтай аймгаас Улсын мэргэн харваач төрөн гарвал хоёр өрөө байраар шагнахаа Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхөн болон "Засагт хан" Үндэсний сурын клубээс уламжилжээ. Тиймээс тус аймаг үндэсний сурын спортыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, сум бүр эрийн гурван наадмаа хийдэг болох зорилгоор сумдад сурын талбай байгуулах, харваачдыг бэлтгэх ажлууд хийж эхэлсэн байна.

 Мөн өөрийн аймгийн харьяат харваачдыг “Засагт хан” үндэсний сурын клубтээ нэгтгэх бодлого барьж буй аж. Уг клубээс үндэсний сурын залуу халаа бэлтгэх, сургалт явуулах байраар хангаж, багш дасгалжуулагч ажиллуулан байнгын бэлтгэл сургуулилт хийлгэх юм байна. Говь-Алтай аймгаас одоогоос 41 жилийн өмнө буюу 1976 онд Баян-Уул сумын харьяат улсын дархан мэргэн Ж.Магнай тав дахь удаагаа түрүүлж байснаас хойш улсын мэргэн төрөөгүй гэнэ.

Л.Зул

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Ккк [ 5.136.159.16 ]      |     11-р сарын 09 -нд, 09:37 минутанд

Болтугай болтугай