71 настай гэлэнмааг хүчирхийлсэн залууд бүх насаар нь хорих ял оноов

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 10

Энэтхэгийн шүүх 71 настай гэлэнмааг хүчирхийлсэн залууд бүх насаар нь хорих ял оноожээ. Бангладеш залуу 2015 онд энэ хэргээ үйлдсэн байна. Түүнд хүчингийн хэргээс гадна санаатайгаар хүний аминд хүрэхийг завдсан гэсэн зүйл анги нэмэгджээ. Залуу уг хэргээ үйлдэхдээ таван хамсаатнаа дагуулан дээрэм хийсэн байна. Хамсаатнуудад нь 5-7 жилийн хорих ял оноожээ.

Энэтхэгт хүчингийн хэрэг газар авч, гурван жилийн өмнөөс хуулиа чангатгасан ч гэмт хэрэг гарсаар байгаа билээ. Сүүлийн үед бага насны охидыг хүчирхийлэх нь ихэсчээ. Үүний улмаас Энэтхэг улс хуулиа дахин чангатгах талаар хэлэлцэж байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зүмбээ(43.242.243.118) 2017 оны 11 сарын 10

буддагийн шашинд итгэдэг орнуудаас хэзээ ч хүчин салахгүй нь нотлогдсон зүйл...Манайх буддагийн шашинаа халах, устгах хэрэгтэй....

0  |  0
Zochin(103.229.121.221) 2017 оны 11 сарын 09

Uls oron huulia changatgaad bhad manai changatgamaar ym daa.

0  |  0
Top