Хүүхдийн эрхийн 284 зөрчил бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 10

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн эрхийн төлөө зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 11 дүгээр сарын 9-ний өдөр болжээХуралдаанаар хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны урьдчилсан тайлан, зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гаргасан зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайлан зэргийг хэлэлцсэн байна.   “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”-иудын талаар мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулж нийт 718 хүүхдийг хамруулжээ. Энэ жилийн эхний 10 сарын байдлаар дүүргийн хэмжээнд хүүхдийн эрх зөрчигдөж буй талаар “Хүүхдийн тусламжийн утас 108”-д ирсэн дуудлагаар 248 зөрчил бүртгэгдсэн байна. Мөн Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хүүхэд-Зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хариуцлага 2017” аяныг зохион байгуулж сурагчдад ном, гарын авлага тараах, замын хөдөлгөөнд оролцох, хамгаалалтын бүс, хамгаалалтын суудлыг зөв хэрэглэх талаар сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулжээ. Мөн сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг хэвшүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой 2017” тэмцээнийг дүүргийн цэцэрлэгүүдийн хүүхэд багачуудын дунд зохион байгуулсан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zl (66.181.181.45) 2025 оны 03 сарын 13

Psda huuhduudee hamgaalaachaa uls turiinhen ni hurtel busdiig huchirhiilj bna psda nemer alga zl2\n

1  |  0
Close menu