Эрүүл мэндийн ерөнхий газрыг шинээр байгуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 10

  Ирэх 2018 оны төсвийн төсвийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын санг шинээр байгуулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрыг хувааж хоёр агентлаг болгохоор тусгасан юм. УИХ-ын Төсвийн байнгын хороо 2018 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхдээ дээрх саналыг дэмжжээ. Ингэснээр 2018 оноос Эрүүл мэндийн ерөнхий газрыг шинээр байгуулж Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахаар болсон байна. Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хамтдаа одоогийнхоо байранд үйл ажиллагаа явуулах ажээ.    

Харин Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны аль нэгэнд нь харьяалуулах асуудал яригдаж байгаа билээ.

Т.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даатгалыг хувьд (66.181.186.161) 2025 оны 03 сарын 13

Улсын ч бай, хувийн ч бай эмнэлэгт үзүүлсэн, эмчлүүлсэн бүгд төлбөртэй. Энэ ариун явдал мөн үү.Ядаж монгол хүний амийг машинаас дээр үзмээр юм. Тэтгэврийн насны , хүүхэд, тахир дутуу хүмүүсийн төлбөрийг засгийн газар хариуцдагаараа хариуцаж, хувийн даатгалын компанид төлбөрийг шилжүүлдэг журамд ормоор байна.

1  |  0
иргэн(66.181.186.161) 2025 оны 03 сарын 13

Ямарваа нэг даатгалын үйл ажиллагааг төр хариуцах ямарч шаардлагагүй, үүнийг энэ олон даатгалын байгуллагууд хариуцаад ажиллах нь зөв. Ядаж төрийн нуруун дээрхи ачаа хөнгөрнө. Одоогийн ЭМНДЕГ-н үйл ажиллагааг үндсээр нь өөрчилж, хувьд шилжүүлээч хууль тогтоогч нараа. Ингэснээр иргэдийн эрх зөрчигдөхгүй, даатгалын үр шимээ хангалттай хүртэх нөхцөл бүрдэнэ.Жишээ нь өнөөдөр жолооч нар жилд 33000 төгрөг төлөөд 5 000 000 төгрөг доторхи хохирлоо чөлөөтэй барагдуулж, сэтгэл амар байна, гэтэл хувь хүн ЭМД -д хэдэн зуун мянган төгрөг төлдөг мөртлөө 1 920 000 эмчилгээ хийлгэх эрхтэй гэсэн нэртэй,

1  |  0
Close menu