Хүүхдээр дөрөөлж “хөлөө олсон” Сайд Ц.Цогзолмаа

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 10

      

Зайсангийн шатаад өгсөж байгаа юм шиг намтартай хүн бол БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа. ОХУ-ын Эрхүүгийн Багшийн сургуулийг төгссөн хүн юм. 1992 онд МУИС-ийн Ховд аймаг дахь салбарт багшаар ганц жил ажиллаад, нэг шат ахиж аймгийн ЗДТГ-т мэргэжилтэнээр шургаж, дараа жил нь ИТХ-д мэргэжилтэн болж байж. Түүнээс цааш жил, жилээр өөр, өөр албан тушаал хашсаар 1997 оныг хүргэжээ. Тус аймгийн Хүүхдийн төвийн мэргэжилтэн, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга.. зэрэг нийгэмийн эмзэг, мэдрэмтгий хэсэгт ажиллаж байж. Түүнийг хүүхдийн салбараар дагнаж хөлөө олсон хүн ч гэдэг. Магадгүй төлөвшсөн гэдэг утгаар нь хэлсэн биз.

 Ер нь бол амьдралын зовлон жаргалыг ойлговол ойлгохоор болтлоо хөдөө орон нутагт “хүмүүжсэн” хүн аж.  Скаут, Олон улсын хүүхдийн Найрамдал төв, Нийслэлийн хүүхэд залуучуудын үндэсний төв... гээд түүний ажиллаж, амьдралаа залгуулж явсан газрууд... хүүхэдтэй холбоотой байгууллагууд байх. Тэр ч утгаар нь УИХ-ын гишүүнээр сонгогдсоных нь дараа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүний хариуцлагатай албанд тохоон томилж байв.  Тиймээс Боловсролын салбарыг дотроос нь ч гаднаас нь ч нарийн ойлгоно гээд БСШУС-ын сайдаар томилсон биз. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын албыг эвтэйхэн хашсан хүн. Өнөөгийн нийгмийн эмзэглэл бол боловсролын асуудал. Монголоороо ярьж сураагүй шахам байхад нь гадаад хэл сургах гэж зүтгэдэг, ээжийнхээ мөөмнөөс гараагүй шахам ахуйд нь дунд сургуулийн босго алхуулдаг... гээд асуудал ихтэй салбарыг тэр толгойллоо. Өөрөөр хэлбэл Монголын ирээдүй түүний гарт байна.

 Сугалаагаар шийдэгддэг цэцэрлэгийн асуудал, анги танхимын хүрэлцээгүй сургуулиудын байр байдлыг хэрхэн шийдэхийг нь хүмүүс харж л суугаа. Мүүний шашнаас эхлээд бага сагахан асуудалтай орооцолдож, “цэнхэр үст” Цэрэн ”тэмцэгч”-ийн уур унтууг хүргэж явсан удаа түүнд бий. Тэднийг үгсэж тохирон “Хаалтын гэрээ” хийсэн зэрэг хэл ам гарсан ч тэр явдлыг Цэрэн үгүйсгэсэн билээ. Түүний бусдыг гэх сэтгэл УИХ-ын чуулганы үеэр хааяа цухалздаг гэнэ. Тэр чанараа зэргэлдээх эзэнгүй гишүүнийхээ кнопыг дарах байдлаар илэрхийлдэг гэж хошигноцгоодог. Хүүхдийн жаргал зовлон дунд ажиллаж, ирээдүйнх нь төлөө санаа зовж явсаар УИХ-ын гишүүн, Сайдын сэнтийд хүрсэн нь магадгүй ирээдүй хойч үеийн минь захиалга ч байж мэдэх. Өөрөөр хэлбэл тэр хүүхдүүдийг сайн мэднэ. Тэдний төлөө мөн юу хийхээ ч маш нарийн мэдэрсэн байх учиртай. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортоор дамжиж хүн өөрийн төлөвшилд хүрч хэнийг, юуг хайрлахаа мэдэж, хаана төрсөн, юу хийхээ ойлгох чадварыг олох билээ. Ц.Цогзолмаа хүрэхээр зорьсон оргилдоо хүрлээ. Энэ салбарт томилогдсон Сайд эхийн сэтгэлээр, аавын ухаанаар, багшийн арга барилаар ажиллах ёстой санагднам.

 Багш нар цалингаа нэмүүлэх асуудлаар жагсацгааж, сав л хийвэл ажил хаях тухай хөөрцөглөн ярьж, бие биенээ уриалан дуудаж байна. Ц.Цогзолмаа сайд одоогоор тэдний зүг хандаж довитой үг чулуудсангүй. 300 мянган төгрөг олгох тухай Засгийн газрын шийд гарсаны учир утгыг ч тайлж тайлбарласангүй. Багш нарын түүчээнд Ц.Цогзолмаа сайд явах учиртай. Тэдний зүг чигийг заах, үүргийг нь ухамсарлуулах хүн бол тэр. Ер нь сургууль цэцэрлэг тойрсон олон олон асуудал түүний өмнө үүл шиг ургаж буй. Монголын соёлын тухай маш хөндүүр сэдвүүд өдөр бүр яригдсаар...Биет болон биет бус өвийг таниулах сурталчилах нэн тулгамдсан сэдвүүд хаа сайгүй хөвөрсөөр. Хөдөөд нар салхины араншинд дарлуулан бүдгэрч буй хад чулуун дээрх бичиг, дүрсний дардсууд, булш бунханууд... гээд бидний үүсэл гарвалын түүх хаягдсаар... элэгдсээр. Түүнийг хэрхэн хамгаалж хойчдоо үлдээхийг Сайд анхаараасай. Өдөр бүр яригдаж буй хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуугараасай. Сургалтын чанар боловсролын системийг эргэж нэг хараасай... Энэ мэтчилэн түүнээс хүсэх зүйл их.   

З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.196) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр мэдлэг, чадвар, арга барил нь дутагдаж байна. Энэ насандаа ийм сайдтай болох гэж.

1  |  0
Zochin(76.16.174.6) 2025 оны 03 сарын 13

Yund ingej humuus huniig eldveer bichej bdg um boloo. Uugui hun gej bh uu. Ajil hiij amjilttai yvaa hunee demjij baharhaj talarhaj bmaar.Ajilgui yduu ataarhuu humuus ih bolj dee huurhi. tsogzolmaad amjilt husey

1  |  0
yoyoyoy(185.39.141.22) 2025 оны 03 сарын 13

hovdod 10 jild har amia huvi hichresen . . zalitai . 3 r angid baihdaa . nauziinhaa vzeg shaaj barigdaj baisan . martagdsan bololtoi sanuulah yumsan . ene zun tugUltuuruu uulznaa . shivshigiig chin . barimtjuulahaaa

1  |  0
Чулуунбаатар(122.201.21.36) 2025 оны 03 сарын 13

Чулуунбаатар сайд тэгж хэлсэн тиймээс би тэгнэ гээд тэнэгтээд байв даа Хүний үгээр ажлаа хийвэл нохойн замаар орно биздээ

1  |  0
иргэн(182.160.34.119) 2025 оны 03 сарын 13

Сухбаатар дуургийн засаг даргын ажлыг эвтэйхэн хийсэн гэнээ ккк хуухдийн монгу идээд огцроо биздээ марзан юм бичих юм

1  |  0
3ochin(27.123.214.125) 2025 оны 03 сарын 13

saidaa nohor ch olon hun ajilgui bolgson shuu.nugel hudeer garna shuu.

1  |  0
zochin(103.229.123.37) 2025 оны 03 сарын 13

Saidaa hkamgiin turuund 70 shakham hkuukhedtei hkotiin tebiin gadaad hkelnii gunzgii nertei 18 r surguuli nodnin anhk udaa 1r angid 68 hkuukhed / toirgiin/ geed busdaas mengeer abdag uchir toirgiin khuukhduudiig iim olnoor neg angid bailgaad bna, bag nariin medleg, zaahk arga, hkaritsaa ni iamshigtai bna shalgaachee steeruulj 2 nagi bolgoj bno, bas abgshiig ni solij egeechee

1  |  0
muugii(202.179.25.221) 2025 оны 03 сарын 13

Нэг ч удаа бизнес хийж байгаагуй улс төр ч яаж тэр бумтан болдог юм бол ,

1  |  0
0000(139.5.219.170) 2025 оны 03 сарын 13

1-р ангид 6биш 8н настайд элсүүлэх хэрэгтэй. энэ асуудлыг шийдээсэй. манай монгол шиг оронд тохирохгүй энэнээс болж хөдөө жилд хэдэн гэр бүл салж байгаа судалгаа гаргах хэрэгтэй

1  |  0
Tuya(202.70.46.227) 2025 оны 03 сарын 13

Zov hunee tavisan baina gehdee bolovsrol gej tuilshralgui buh salbartaa anhaaral handuulah heregtei yalanguya soyl urlagiin ter dotroo guuriin tear suuliin 4 jil huviin teatr bolj huvirsan baina zahiral geh emegtei zan haritsaanii yamarch soylgui uzegchdee hurtul hundlehgui uzveriin ued uilchlegchdee buduulgeer zagnaj baigaa ni evgui haragdaj baina

1  |  0
ахор(66.181.160.97) 2025 оны 03 сарын 13

тэгээд хүүхдүүд сайхан болсон нь хаана байна. Энэ авгай худал чалчсан ба түүнд гарсан мөнгийг өөрөө шааасан гэсэн үг

1  |  0
Close menu