Мисс А.Бөртэ-Үжин “Дэлхийн авьяаслаг миссийн тэмцээн”-д нэгдүгээр байр эзэлжээ

2017 оны 11 сарын 10

 

Дэлхийн сая сая гоо үзэсгэлэнт авьяаслаг миссүүд эх орноо төлөөлөн өрсөлддөг "Miss Supertalent of the world" буюу “Дэлхийн Авьяаслаг миссийн тэмцээн” өнгөрсөн 10-р сард БНСУ-ын Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдаж, манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Бөртэ-Үжин нь нэгдүгээр байр эзэлжээ.

 

Мисс А.Бөртэ-Үжин нь уран нугаралтаараа зохион байгуулагчдын төдийгүй шүүгчдийг бишрүүлсэн бөгөөд тус тэмцээний нэгдүгээр байр эзлэсэний зэрэгцээ “K-pop Bornstar Hall”-д урилгаар суралцах эрх, “Daegu Haany” их сургуулийн хүндэт төлөөлөгч, “K-Beauty Cluwenco”-ын хүндэт төлөөлөгч, “Supertalent Duty free shop”-ын зар сурталчилгааны нүүр царай, “Supertalent World record”-ын хүндэт төлөөлөгч, “CNK internet news”-ын хүндэт төлөөлөгч, “Red Angel World Pr”-ын зар сурталчилгааны төлөөлөгчөөр тус тус шалгарсаны зэрэгцээ 2018 оны Пёонгчанг "Өвлийн Олимпын" нээлтэнд оролцох эрхтэй болсон байна.

Дашрамд дуулгахад дээрхи тэмцээнд манай улсаас 2014 онд мисс Э.Азбилэг, 2016 онд  А.Сайхантамир нар эх орноо төлөөлөн оролцож Дэд байрын эзэд болцгоож байсан билээ.

Таныг урлагийн тэнгэр ивээг...

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lkkkkkkkk(185.39.141.22) 2017 оны 11 сарын 11

yanhan bn

0  |  0
Хөөрхөн охин байнаа(27.123.214.80) 2017 оны 11 сарын 11

Баяр хүргэе мундаг байна. Улам их амжилтыг хүсч залуу насны гоо үзэсгэлэн оюун ухаанаараа олон олон залууст үлгэр дууриалал болон манлайлан явахыг хүсч байна гоо авьяаслаг бүсгүйдээ. Монголын минь ба нэгэн бахархал.

0  |  0
mongol(24.1.124.58) 2017 оны 11 сарын 10

mongol zaluuchuud ulsynxaa xogjiloos turuuleed xun ny xogjson uum saikhan zaluuchuudyg zon udirtaj daanch chadaxgyi yum amjilt xusey

0  |  0
Mongol (87.170.86.168) 2017 оны 11 сарын 10

Wow. Haluun bayr hurgie

0  |  0
(27.123.214.83) 2017 оны 11 сарын 10

Saihan ohin bn amjilt

0  |  0
Top