“Авьяаслаг Монголчууд” шоу дэлхийд үнэлэгдсэн телевизийн шоу болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 10

Дэлхийд данстай 190 гаруй улсад нэвтэрсэн Английн “Got Talent” нэвтрүүлгийг “MongolHD” телевиз албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хоёр жил дараалан Монголд зохион байгууллаа.

“X Factor”, “American Idol” зэрэг алдартай шоуны шүүгч “Britain’s got talent” шоуг үүсгэн байгуулагч Саймон Коуэл тус шоуны талаар “Дэлхийг байлдан дагуулсан их хаан Чингисийн удмын монголчууд үнэхээр бишрэхгүй байхын аргагүй авьяастай гэдгээ энэхүү шоугаар батлан харуулж байна” гэж үнэлсэн нь тус нэвтрүүлгийн чанар чансааг улам өнгөлсөн юм.

Шоу нэвтрүүлэг нийтдээ 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 1.5 тэрбум гаруй төгрөгийн өртгөөр бүтсэн байна.

Монголын телевизийн түүхэн дэх хамгийн их үзэгчтэй, мөн хамгийн өндөр өртгөөр бүтсэн тус шоу манай амжилтын мэдээнд зүй ёсоор эрэмбэлэгдлээ.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top