Хар тамхины наймаачид сэтгүүлчдийг хулгайлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 10

Мексикт Televisa теле компанийн дөрвөн ажилтныг хулгайлсан хэрэг гарчээ. Орон нутгийн сэтгүүлчид энэ хэргийг хар тамхины мафийн зохион байгуулсан хэрэг гэж гэж үзэж байгаа юм байна. “Хар тамхины мафиуд ийм аргаар сэтгүүлчдийн “амыг барина” гэж бодож байгаа бол эндүүрч байна” хэмээн Milenio сайтад бичжээ. Хулгайлагдсан ажилтнуудын дунд Televisa-гийн хоёр оператор, El Vespertino сонин, Multimedios TV телевизийн нэг сэтгүүлч байгаа гэнэ. Мексикт өнгөрсөн жилүүдэд нийт 30 сэтгүүлч амиа алдсан бол энэ он гарсаар есөн сэтгүүлч бусдын гарт амиа алджээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top