Үндэсний чанарын чуулган боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 10

Стандарт Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Үндэсний чанарын чуулган” нэгдсэн арга хэмжээг гуравдах жилдээ зохион байгууллаа. Чуулганд Шадар сайд, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Стандарт хэмжил зүйн газрын дэд дарга Б.Билгүүн, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн  дарга Б.Лхагважав нар оролцов. “Худалдааг хөнгөвчлөх арга хэрэгсэл”, “Чанарын менежментийн тогтолцоог хадгалах, сайжруулах”, Нийгэм, эдийн засгийн хөгжилд үндэсний баталгаажуулалтын байгууллагын оролцоо” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдаж саналаа солилцжээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяа Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын чанарын менежер Б.Энхтөр, Гаалийн ерөнхий газрын төв лабораторийн гаалийн улсын ахлах байцаагч Л.Намхайцэрэн нарыг Стандарт, хэмжил зүйн Тэргүүний ажилтан цол тэмдэг, Иргэний нисэхийн ерөнхий газрын Чингис хаан олон улсын нисэх буудлын чанарын менежер Х.Ариунаа, МҮХАҮТ-ын  мэргэжилтэн Б. Батцэцэг, МИАТ ХК-ийн чанарын менежер Т.Түвшинзаяа нарыг  Стандарт, хэмжил зүйн газрын “Хүндэт жуух” бичгээр шагналаа.  

Чана­рын дээд шагналаар “Шилдэг үйлчилгээ”-ээр Нью жуулчин турс ХХК-ийн Зочлох үйлчилгээ , “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр Агь ХХК-ийн Лапша брэнд, “Шилдэг байгууллага”-аар Витафит инвест ХХК шалгарсан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top