Малчид өвөлд бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 11
Энэ жил улсын хэмжээнд нийт 160.9 мянган малчин өрхөд 66.6 сая малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны  хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 82.1 хувьтай хангасан дүн гарчээ.
 

Үүнээс Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд 80-аас 86 хувьтай, бусад аймгууд 80-аас доош хувьтай байна гэдгийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцоллоо.

Хадлан тэжээлийн бэлтгэлийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 23 мянган тонн өвс, 5.3 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь аймгийн түвшинд 88.5 хувийн биелэлттэй байгаа аж. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top