Шадар сайд Ө.Энхтүвшин Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

2017 оны 11 сарын 11

 

УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаатай олон улсын байгууллагууд болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд,  цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан нэгдсэн мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Шадар сайдад танилцууллаа.

Онцгой байдлын байгууллага нь 2017 оны эхний 10 сарын байдлаар 903 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 18,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 9,6 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Мэдээллийн дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин  Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай танилцаж, Онцгой байдлын албаны музейг үзэж сонирхлоо.

Түүнчлэн Хүнсний нөөцийн салбар, Улсын нөөцийн “Объект-03” салбар, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.194.210) 2017 оны 11 сарын 12

Ноён Бадрал ажлаа сайн хийдэг харагддаг ядаж сэтгэлтэй энэ шантаажчин реклам рауз царайлчихаад юу ч мэдэхгүй бараг би очвол үүнээс дээр сэтгэнэ дээ хөөрхий өөртйгөө мэдэрдэггүы занөг залачихжээ энэ өвгөн байж байгаа байгаагий нь хараарай Дашзэвэг царай гаргачихаад дээгүүр харж шилбэлзээд нэг л биш дээ ждахгүы араас нь орох вий кк

0  |  0
Зочин(103.26.194.210) 2017 оны 11 сарын 12

Эсгий хийх газар нохой хэрэггүй ээ гэж ичиж үхмээр юм аа энэ өвгөн

0  |  0
иргэн(103.26.194.175) 2017 оны 11 сарын 11

Ноён Бадрал байхад болоо биш үү.БАДРАЛ генералаар бахархаж байна.Амжилт хүсье.

0  |  0
Амьсгаа(27.123.214.85) 2017 оны 11 сарын 11

Ер нь хэнд хэрэгтэй гэж сvртэй хvлээж авдагийн хийх естой ажил нь юм бгаа биздээ явган очиж ажилаа шалгачаад буцаад л явган шогшино биз муусайн амьсгаанууд ард тvмнээ олигтойхон амьдруулсан биш!!!

0  |  0
Иргэн(27.123.214.87) 2017 оны 11 сарын 11

Шадар сайд сууж бус зогсож ажилтайгаа танилцах нь зохистой.

0  |  0
Top