”Coca Cola” компани Свазиленд улсын төрийг эргүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 12

Свазиленд улсын сөрөг хүчин "Кока Кола" компанид хандан хаан Мсвати III-т улс төрийн шинэчлэлт хийх шахалт үзүүлэхийг хүсчээ. "Swaziland Solidarity Network" байгууллагын идэвхитэн Лаки Лукеле хааныгаа дарангуйлагч хэмээгээд улсад нь үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л томоохон компаниуд ардчиллыг дэмжих ёстой гэсэн байна. BBC News энэ талаар мэдээллээ. Кока Кола нь тус улсын хамгийн том хөрөнгө оруулагчид тооцогддог бөгөөд төсвийн нийт орлогынх нь 40 хувийг бүрдүүлдэг учир ийнхүү хүсэлт тавьсан юм байна. Хэдийгээр хамгийн том хөрөнгө оруулагч нь ч гэсэн компанийн зүгээс Свазилендийн улс төрийн асуудалд оролцохгүй гэсэн бодлого барьдаг аж. Хаан ч тус компаниас санхүүгийн тусламж авдаггүй гэнэ. Харин Л.Лукеле үүнтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд өнгөрсөн жил компанийн зүгээс хаанд төрсөн өдрийн мэндчилгээг хэвлэлээр дамжуулж хүргэсэн нь хааныг дэмждэгийн илрэл гэж хэлсэн байна.

Свазиленд нь хаант засаглалтай улс бөгөөд улс төрийн намуудыг хориглодог аж. Энэ жил 48 настай хаан Мсвати III нь 1986 оноос хойш тус улсыг удирдаж байгаа ажээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ugh(43.242.243.209) 2017 оны 11 сарын 12

teneg garchig . shal esregeer garchig tavih yum aa. bolovsrolgui medleggui setguulchid olshirch bn daa

0  |  0
Top