13 мянган малчны тэтгэвэрт 45 тэрбум төгрөг зарцуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 12

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг УИХ баталсан. Ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Бэлтгэл ажил болгож ирэх жил тэтгэвэрт гарах 13 мянган малчны тэтгэвэрт зориулж 45 тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт суулгажээ. Энэ мөнгийг Нийгмийн даатгалын сангаас зарцуулна. Хуулиар 54 нас хүрсэн малчин эрэгтэй, 50 нас хүрсэн малчин эмэгтэй сайн дураараа тэтгэвэрт гарах боломж бүрдсэн. Сайн дурын нийгмийн даатгалд 2016 онд 58 мянган малчин хамрагдсан бол 2017 онд энэ тоо буурч 36000 малчин хамрагдаад байгаа ажээ.

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
employee(202.9.42.20) 2017 оны 11 сарын 12

bi tegvel malchnii daatgal tolmoor bainaa 65 hyree ch yy

0  |  0
Top