Улаан хивсний ёслол болов

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 12

Эрдэнэт хот, Орхон аймагт мэргэжлийн урлагийн байгууллага үүсэж хөгжсөний 40 жилийн ой энэ онд тохиож байна.Тус салбарынхан ойн баяраа “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчдийн “Хайрлан жаргах эх орон” бүрэн хэмжээний шинэ уран бүтээл, Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчдийн “Хүний хүрэм” драмын жүжгээр эхлүүлсэн. Мөн  үе үеийн уран бүтээлчдийн улаан хивсний ёслол, алтан цом гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулжээ.

Тус аймгийн хэмжээнд соёл, урлагийн төрийн өмчит есөн байгууллагад 200 гаруй, хувийн хэвшлийн 16 байгууллага, продакшнд 300 гаруй хүн ажиллаж байна. Эдгээрээс “Гавьяат” цолыг таван уран бүтээлч, МУСТА, шилдэг ажилтан хэмээх цол, тэмдгийг олон арван уран бүтээлч хүртсэн юм.   

Эрдэнэт хот, Орхон аймагт мэргэжлийн урлагийн байгууллага үүсэж хөгжсөний 40 жилийн ойн ёслолын үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медаль, МУСТА цол тэмдэг болон аймаг, сумын шагналаар уран бүтээлчдийг шагнажээ.

Аймгийн соёл, урлагийн  салбарыг 2012-2020 онд хөгжүүлэх хөтөлбөрийг батлан, амжилттай хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд зөвхөн өнгөрсөн онд гэхэд орон нутгийн төсвөөс 150 сая төгрөгийг соёл, урлагийн үйл ажиллагаанд зарцуулсан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top