Утаа ясны сийрэгжилтэд нөлөөлдөг

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 12

Хөгжил буурай орнуудад хамгийн их тулгамддаг асуудал бол утаа. Ялангуяа манай Монгол Улсын хувьд өвлийн улиралд иргэдийн эрүүл мэндэд хамгийн том заналхийлэл бол утаа юм. Агаарын бохирдлоос болж сүүлйин хэдэн жилд ургийн эндэгдэл, уушигний өвчлөл хэд дахин нэмэгдээд байгаа. Эрх баригчид утаатай тэмцэх нэрийдлээр хэдэн тэрбумыг салхинд хийсгэж, үр ашиггүй зарцуулах байдал үргэлжилсээр.

Тэгвэл Колумбын Их Сургуулийн судлаачид утааны тухай бас нэгэн нээлтийг хийжээ. Тухайлбал,  утаа, агаарын бодирдлоос болж яс сийрэгждэг болохыг тогтоосон байна. Утааны хорт нэгдлүүд нь  ясны нөхөн төлжилтийн процессыг дарангуйлдаг нь судалгаагаар нотлогджээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bb(66.181.190.46) 2017 оны 11 сарын 12

maani badme humd

0  |  0
Top