Малайзын Авлигатай тэмцэх хорооны авлигаас урьдчилан сэргийлэх шинэ санаачилга

Малайз Улсын Авлигатай тэмцэх хороо төрийн яамд дахь авлигын эрсдлийг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогддог байдлаар нь эрэмбэлэх болсноо зарлалаа.

Тус хорооны дарга Дзулкифли Ахмад “Шинжээчид яамдын жагсаалтыг аль хэдийн гаргаж дуусгаад баталгаажуулсан бөгөөд ирэх сард олон нийтэд танилцуулна” хэмээн мэдэгджээ. Жагсаалтаар хамгийн их асуудалтай 10 яам болон  нэр цэвэр” 5 яамыг эрэмбэлсэн байна. Ингэснээр нэр дурдагдсан яамдын албан хаагчид ажлаа сайжруулахын төлөө хичээн ажиллана гэдэгт найдаж байгаа аж. Цаашид жил бүр гаргаж байх тус жагсаалтад засгийн газрын агентлаг, бусад төрийн байгууллагуудыг мөн оруулахаар төлөвлөж байгаа юм байна. 

Малайзын нэгэн адил БНСУ төрийн байгууллагуудаа авлигад өртсөн болон өртөх магадлалтай байдлаар нь эрэмбэлдэг ажээ. Малайзын Авлигатай тэмцэх хороо төрийн байгууллагуудаас “Авлигагүй ажиллах амлалт” авч ажиллаж байна. Одоогоор 620 яам, засгийн газрын агентлаг, төрийн мэдлийн компани, төрийн бус байгууллагууд дээрх амлалтыг өгөөд байгаа юм байна. Энэ нь авлигагүй нийгмийг бүтээхэд бүх шатанд хариуцлагатай хандаж байгаагийн илрэл хэмээн хорооны дарга мэдэгджээ.

Эх сурвалж

Авлигатай тэмцэх газар


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )