Ажлаас халагдсан хүмүүсийн нөхөн төлбөрт найман тэрбумыг зарцуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 13

УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар  солигдоход эсвэл нэг намын Засгийн газар дараагийнхаа  Засгийн газарт халаагаа өгөхөд дагаад төрийн албанаас хууль бусаар хүмүүс халагдсаар байдаг. Нийслэл хотод гэхэд Чингэлтэй, Налайх дүүргээс бусад зургаан  дүүрэгт төрийн албан хаагчдын халаа сэлгээ явагдсан байдаг. УИХ  2017оны төсвийн тодотгол, 2018 оны төсөвт төрийн албанаас халагдсан хүмүүсийн нөхөн олговорт  8.8 тэрбум төгрөг өгөхөөр тусгажээ. Орон нутгаас гэхэд 1800 хүн ажлаас чөлөөлөгдсөн аж. Төсвийн тодотголд 1.3 тэрбум, 2018 оны  төсөвт 6.6 тэрбум төгрөг тусгасан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top