Улс орон даяар Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нар хугацаагүй ажил хаялтыг өнөөдрөөс эхлүүлээд байна. Ажил хаялтад улсын хэмжээнд 177 сургууль, 200 гаруй цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцохоо мэдэгдсэн талаар Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл гаргасан байна. Багш нарт төрөөс 516 мянган төгрөгийг арав, арваннэгдүгээр сард хоёр хуваан олгохоор болсон юм. Гэвч багш нар нэг удаагийн тэтгэмж бус цалин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм.
Салбарын сайд нь өнгөрсөн баасан гарагт төрийн өмчийн цэцэрлэг, сургуулиудын захирлуудад харилцан ойлголцлын албан бичиг хүргүүлсэн ч багш нар хүлээн аваагүй байна. Монголын боловсрол шинжлэх ухааны ҮЭХ-ны ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн сүүлийн мэдээллээр нийслэл Улаанбаатар хотод багш нарын 80 гаруй хувь, аймгуудад ажил хаялт 40 орчим хувьтай байгаа юм байна. Монголын боловсрол шинжлэх ухааны ҮЭХ-ны ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгээс энэ асуудлаар тодруулахад “Багш нарын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялтыг хугацаагүй зарласан. Хоёр, гурав хоногоос багш нар нэмэгдэж ажил хаялт зарлана. Өнөөдрийн ажил хаялтын тоо нэмэгдэнэ” гэлээ.
Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо, БШУШ-ны ҮЭХ-ныхон БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай одоо уулзалт хийж байгаа юм байна.
Аймаг, нийслэлд багш нарын ажил хаясан байдал:
Т.Түвшин
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 33 )
багш нараа одоо хууртахгүй шүү..тууштай тэмцэнэ шүү..бүгд эв нэгдэлтэй байж хамтын хүчээр асуудлаа шиийдвэрлэнэ шүү..янз бүрийн гадны өдөөн хатгалга,хууралтанд автахгүй шүү..
Багш та бүхэн тууштай тэмцэж ялалаарай.энэ жагсаалд бүх багш нар оролцооч.эцсийн дүнд цалин нэмэхээр бол жагссан жагсаагүй бүх багш нар хамрагдана ш дээ.тийм болохоор ард нь хоцорч жагсаагүй багш нар битгий арьсаа хамгаалаад бай.засагт мөнгө бгаа л юм бна ш дээ.төсөв баталсаны хүлээн авалт хийгээд л
Цогзолмаа, бүү нялуур ! Ажил хаялтыг зохион байгуулж буй даварсан цөөн багш нарыг ажлаас нь үтэр түргэн халж явуул. Тэгэхэд л хэн цаана нь байгаа нь тодорно. Дараа нь буруутай удирдлагуудыг халвал бүх багш нарын талархлыг хүлээх болно!
Ажил хаялтад оролцож байгаа багш нарын барьж байгаа уриа, туг дарцаг, хүзүүнд зүүсэн алчуурын мөнгө хаанаас гарсан бол хэд болсон бол
Наад сайд чинь ямар ч мэдэл байхгүй яриж байгаа юмийг чинь ч ойлгохгүй балай болчихсон авгайтай юу ярихав дэ.
Одоо л тууштай тэмцэхгүй бол,цаашид ямарч ирээдүй байхгүй энэ уих-ийг тараах хүртэл сайн тэмц,амлалтыг нь хар 1жил юу ч хийхгүй арга саам, ер нь сэхээтэн багш эмч нарын дуу хоолой олон жил гарсангүй,эргүү тэнэг дамын наймаачид мөнгөөр гарчаад мэдлэг боловсролгүй юм чинь яаж ажиллах юу хийхээ мэдэхгүй самарч бнаа,энэ их хурал,засаг, нийслэлийн тэнэгүүдийг зайлуул багш эмч нарт амжилт
УИХ засаг, нийслэлд дарга нар дандаа тэрбумтангууд байж бн шүүдээ тэд саяаас дээш цалин аваад хурал таслах.завсарлага гээд зүгээр сууж болдог ,эднээс бусад нь хүн бишүү?тэр хулгайч овшоруудаас мөнгийг оруулж ирж багш,эмч,хөгшидөд өгөөч,тэгэж мөнгө тараах гээд байгаа бол,угаас тэдэнд өгөх мөнгийг овтшарууд авсан биздэ,
Эхлээд ШУ-ны 11 байгууллагыг хөөж тараа! Тэгээд багш нарыг эцэг эхийн саналаар шигшээд хахууль авдаг, муу зааж хүмүүжүүлдэгийг нь хөөж явуул! Ажил хайсан багш мэрэгжилтэй хүмүүсийг багшлуул! Тэд асар их байна!
ХАХУУЛЬ АВДАГГҮЙ БАГШ БИЙ ГЭЖ ҮҮ?
Хөдөөгийнхөн харин илүү хаях ёстой юм биш үү.учир нь хөдөөгийн багш нар ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, ур чадвар мэдлэг нь ч хотынхноос хавь илүү байдаг.Төгсөж байгаа сурагчид нь ч хотынхноос тасархай илүү.Ялангуяа баруун аймгийн төгсөгчид.Гэхдээ л бүгдээрээ эмч, сувилагч, асрагч нараас ичиж амьдар багшинцаруудаа.
Ингэж байж ажил хийж байгаа хүмүүсийн ҮНЭЛЭМЖИЙГ нэмж өгнө. Дэмжиж байна. Алийн болгон ажилтай ядуучууд мэт байх юм.
boli boli ichij amidaraachee bagsh naraa.......mongol uls bagsh hangalttai beltgesen bga shdee....bolohgui bol bugdiign halaad shine bagsh abch ajiluulah heregtei shdee
ЦАЛИН НЭМЭХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ. АЖИЛГҮЙ ХҮМҮҮС, ЭМЗЭГ БҮЛГИЙН ХҮМҮҮС, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, МАШ БАГА ТЭТГЭВЭР АВДАГ ХӨГШЧҮҮЛ ЗӨНДӨӨ БАЙНА. БАГШ НАР ҮҮНИЙГ ОЙЛГОХГҮЙГЭЭР, ОЙЛГОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙГААГААРАА ХЭН БЭ ГЭДГЭЭ ХАРУУЛЖ БАЙНА. ЯДАЖ СУРАГЧДЫНХАА ӨМНӨ ЯМАР ҮЛГЭРЛЭЛ ҮЗҮҮЛЖ БАЙГААГАА ОЙЛГОХГҮЙ БАЙНА УУ
Энэ багш нар хичээл заах гэж оромддог болсон номноос энийг хуулаарай гэж хэлчихээд гараад явчихдаг л хүмүүс ш дээ харин ЕЭШ сайн өгсөн сургуулийн багш нарын цалинг нэмэж болох юм.
Багш нар хэцүү ажилтай мөртлөө, дэндүү бага цалинтай.Хүний 40 гаруй хүүхэдтэй зууралдаад өөрсдийнхийгээ анзаарах завгүй ажиллачихаад 500,600 мянган төгрэг авдаг. 40000 багшийн цалинг эхний ээлжинд сард 250000₮-р, нэмэхэд 30 %-н НДШ,татварын хамт \40000х250000х12х1,3\ жилд 156-хан тэрбум ₮ хэрэгтэй.Үүнийг шийдэхэд сэтгэл хэрэгтэй Энэ боломжтой.Цаашдаа үе шаттайгаар нэмэх ёстой.Хүүхдийн боловсрол,хүмүүжилд иймхэн мөнгө иэмж чадахгүй бол УИХ тарвал таарна.Багш нар давраагүй, арганүйдэж байна.Харин дүлий төр даварч байна.
Ingeed ajil haysan hugatsaany tsalingiin ogohgui biz dee tegeheer gaigui l humuus yum shig haragdaj bna Urid olon jiluuded Yagaad tsalingaa nemuuleh tuhai yu ch yriagui baisniig gaihaad baih yum sayny ongordog 4n jil nemeegui bolohoor l iim bgaam tsag tuhaid ni Yagaad nemuuleegui yum be?????
Багш нар тэмцлээ буруу сонгосон байна. Та нар оффшорчдын эсрэг, газрын баялагаар баяжсан 30 гэр бүлийн эсрэг тэмцэж, тэдний хууль бусаар олсон орлогыг нь хураалгах хэрэгтэй. Тэр нөхцөлд та нарын цалинг нэмэгдүүлэх мөнгөтэй болно. Одоогийн нөхцөлд ямар ч боломж алга. 1000 тэмцээд нэмэргүй
Энэ Цогзолмоо гэж тэнэг сайдмэдлээ юу орон гаран нилээн хойлог гар байна лэ.
bugdiig n halaad ajilgui bga bagsh nariig ajild avchih gej yuga hutsaad bga hulsni bicheechid ve, chaddagiin bol teg l de, haray, zaluu humuus shuud ajild or gehed ireed bagsh hiih zaluuchuud bval olood ir, haray, ingej temtsej bj bid ur dund hurne, honi shig nomhon bgad bhar buur davarch deerelhene, ene heden jil gants tugrug nemeegui shu, harin ene uls turchid yaj bayjij yaj davarch bgag hun bolgon medej bga bh, ur huuhedtei hun bur
ЦАЛИН НЭМЭХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ. АЖИЛГҮЙ ХҮМҮҮС, ЭМЗЭГ БҮЛГИЙН ХҮМҮҮС, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, МАШ БАГА ТЭТГЭВЭР АВДАГ ХӨГШЧҮҮЛ ЗӨНДӨӨ БАЙНА. БАГШ НАР ҮҮНИЙГ ОЙЛГОХГҮЙГЭЭР, ОЙЛГОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙГААГААРАА ХЭН БЭ ГЭДГЭЭ ХАРУУЛЖ БАЙНА. ЯДАЖ СУРАГЧДЫНХАА ӨМНӨ ЯМАР ҮЛГЭРЛЭЛ ҮЗҮҮЛЖ БАЙГААГАА ОЙЛГОХГҮЙ БАЙНА УУ
zuwuu tegj baij tsalingaa nemuulehgui bol nemehguishdee
zov bagsh nar ajil xayxn oorsdoo boloxoor ter bum togrognuudee nexeed awaad bgaa bizdee bas tsalin gej sae 400 g awna yu ch xiisen ym bxgui utsaara oroldson loison gishuud
zuv zuv ajil hayaagui surguuluud ni saidaasaa aisan pyldaga garuud l bh da tsain hervee nemheer bolbol buun huur l avna da ene ajil hayaagui humuus ni
бүгдийг нь халвал таарна хүүхдүүд л хохирч байна ш д
Яагаад өөрсдийнхөө амьжиргааны төлөө тэмцэж болдоггүй юм цалинг нь системтэй нэмэх бодлого барьж ажиллах хэрэгтэй ш дээ юу гэж байгаа ажил хаясан багш нарыг халаад өөр хүмүүсийг аваач гэж ярьж байгаа хүмүүс хүүхэдгүй юм байх даа
Их хурлын гишууд нь 5 хоногоор завсарлага аваад,намчирхаад тансаг байхад багш нар ажил хаяж бололгуй дээ.
Монгол улсад төр гэж байдаг юм бол наадуулаа халаад ажилгүй багш нартай 2 талын гэрээ хийж, ажилдаа авах хэрэгтэй. ҮЭ-тэй байгуулсан 3 талт гарааг хүчингүй болгох хэрэгтэй.
Эхлээд хүүхдүүдээ сайн сургаж хүмүүжүүлдэг болоосой.
Bagshiin surguuli tugssun ajilgui zaluuchuud zunduu l baina ted naraas zarlaad ajild avchohmaar yum aa