Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн форумд оролцжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 13

 Олон улсын Улаан загалмай Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны Ерөнхий , Улаан загалмай Улаан хавирган сар Форум , Төлөөлөгчдийн улсын БН Турк улсын Анаталья хотод болжээ. Зөвлөгөөнд  190 үндэсний нийгэмлэгийн 1000 гаруй төлөөлөгчид, удирдагчид, залуучууд оролцсон байна.  Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан Санхүүгийн хороо, Дунд шатны хороо болон залуучуудын улаан загалмайн төлөөлөл гэсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг чуулганд оролцжээ. Энэ үеэр  Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль болж, Улаан загалмай удирдагчдаа сонгосон байна.  Энэ удаагийн Төлөөлөгчдийн Зөвлөлийн хурлаар Хөдөлгөөний хамтын ажиллагаа зохицуулалт, Хөдөлгөөний хэмжээнд хөрөнгө арвижуулах бодлого, эмзэг бүлгийн шилжин суурьшигчдын асуудал, цөмийн зэвсгээс татгалзах, боловсрол хүмүүнлэгийн хэрэгцээ, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг асуудлыг хэлэлцжээ.   Ерөнхий Ассемблей болон Төлөөлөгчдийн Зөвлөлийн хурал Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойтой давхцсан байна. 2019 оны дараагийн зөвлөгөөн, форумыг 2019 оны 12 дугаар сарын 1-14-ний өдрүүдэд Швейцарь улсын Женев хотод зохион байгуулахаар болжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top