Байгалийн гамшиг, осолд өртсөн иргэдэд туслах аян өрнүүлж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 13

Төр, хувийн байгууллагын  хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аж ахуйн нэгжүүд “Хүмүүнлэгийн аян”-д нэгдэж эхэлжээ. Тэд зуд, байгалийн гамшиг, осолд өртсөн эмзэг бүлгийн хүмүүст туслах зорилгоор өөрийн байгууллага, салбар дээрээ хандивын хайрцагийг байршуулан, хамтран ажиллаж бусдыгаа манлайлан түүчилж байна.

      Тухайлбал, Д.Мөнхбаатар захиралтай Чингис хаан олон улсын нисэх буудал, Г.Байгаль захиралтай “ И-Март Чингис  салбар дэлгүүр, Ж.Наранцэцэг захиралтай Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэс салбар, Зайсан Sguare дахь Баярмаа захиралтай “Tom & tom’s coffee” салбар, Л.Алтанцогт захиралтай Монос эмийн сангийн салбарууд нэгдсэн аж. Эдгээр байгууллага хамт олонд Монголын Улаан загалмай нийгэмлэгээс талархал илэрхийлжээ.

 

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top