ОУ-ын математикийн олимпиадаас манай сурагчид бүгд шагнал хүртжээ

2017 оны 11 сарын 13

Филиппин Улсын Давао хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд Олон улсын математикийн олимпиад зохион байгуулагджээ. Бага ангийн багийн ангилалд Монгол Улсаас 8 сурагч 2 баг болон оролсон  байна. Манай хоёр баг "Хүрэл цом", хүрэл мeдаль хүртэж, сурагчид бүгд шагнал авчээ.

Дэлхийн нийт 20 гаруй улс оролцсон олон улсын математикийн олимпиадын хувийн төрөлд Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 “д” ангийн сурагч Эрдэнэбатын Энхжин, Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн 4 “а” ангийн сурагч Чиндэгсүрэнгийн Чингүн,  Дорноговь аймгийн Замын-Yүд сумын “Үлэмж тэнгэр” сургуулийн 6 “а” ангийн сурагч Отгонсэлэнгийн Энхзул, Эрдэнэ-Очирын Тэлмүүн нар тус тус хүрэл медаль хүртжээ. Мөн “Соёмбо” бага сургуулийн 4 “а” ангийн сурагч Гарамын Нармандах, Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн 6.1 ангийн сурагч Пүрэвбатын Даваа-Эрдэнэ, Баянхонгор аймгийн “Номуун далай” цогцолбор сургуулийн 5 “г” ангийн сурагч Өнөржаргалын Оджаргал, Баянхонгор аймгийн “Соого Сeйкeо” дунд сургуулийн 6 “б” ангийн сурагч Гантулгын Бат-Итгэл нар тусгай шагнал авлаа.

Олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцсон манай улсын багийг Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Баасанжавын Батцэнгэл ахалсан бөгөөд Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн багш Хавдийн Төмөрхан, Баяхонгор аймгийн “Алгоритм” сургалтын төвийн багш Сүхбаатарын Цагаан нар багшаар ажиллажээ. Энэ удаагийн олон улсын математикийн олимпиадад анх удаа хөдөө орон нутгаас зургаан хүүхэд оролцсон нь манай улсын хувьд онцлог байлаа. 

Дашрамд дурдахад ITMO-International Teenagers Mathematics Olympiad нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг нэр хүндтэй олимпиад юм.  

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bagsh(27.123.214.101) 2017 оны 11 сарын 13

Mundag huuhduud.bagsh nar sain chigluuleed ogvol manai huuhduud sergelen shu

0  |  0
mnl(202.179.26.124) 2017 оны 11 сарын 13

Ghhh

0  |  0
ard(202.21.112.178) 2017 оны 11 сарын 13

mundag amjilt

0  |  0
Top