Хятадыг задран унана гэсэн Нострадамусын зөгнөл биелж эхэлсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 13

Түүх бүхэл бүтэн үндэстнүүдийн хувь заяагаар даажигнах нь цөөнгүй.Манай эриний өмнө Дундад Азийг бүхэлд нь эзэгнэн оршиж байсан хүчирхэг үндстний үр сад Уйгурчууд эдүгээ БНХАУ, Казахстан, Турк зэрэг олон улсуудад таран суурьшид тухайн газар бүртээ “ад” болж явна. Энэ байдал хэлц үгэнд нь ч ажиглагдах аж. Жишээ нь “Бүх уйгур хүн туркүүдэд дургүй”, “Казах хүн хүн биш” гэх мэт. Энэ нь Узбек, Киргизэд ч хамаарна гээд бод доо. Казах, Киргиз, Узбек, Уйгур гэх үндэстнүүдээс бүрдсэн Дорнод Туркестан хэмээх үхрийн бөөр шиг улсаас энэ бүхэн үүдэлтэй. Дээрх улс орнуудаас Уйгураас бусад нь тусгаар тогтнолоо олж аваад байгаа билээ. Гэхдээ уйгурчуудын бусдыг үзэн ядах сэтгэл нь тусгаар тогтнолоос болсон юм биш, төрөлхийнх гэж үздэг эрдэмтэд ч байдаг юм.

Аливаа үндэстэн өөр хүчирхэг гүрний харъяат байдалд орлоо гэхэд хэл соёлд нь их гүрний нөлөө шүүд орж ирдэг. Гэтэл Уйгурт тийм биш бөгөөд Хятадад байгаа дурын уйгур айлд ороход хятадын үнэр ч үнэртдэггүй нь гайхалтай. Дээр өгүүлсэн Дорнод Туркестан улсын үед уйгурчууд хамгийн нөлөөтэй үндэстэн нь байж, дайн тулаанд оройлон оролцдог байв. Тийм ч учраас цөс ихтэй уйгурчууд хэзээ нэгэн цагт БНХАУ хэмээх Лууг тасар татан хаяна гэсэн ярианд уйгурчууд их дуртай. Харин үзэн ядуулаад байгаа казах болон турк үндэстнүүд нь тэдний талаар тэс өр бодолтой байдаг аж.

Нэг турк эр “Уйгурчууд Туркээс салах ёстой” гэж ярьсан уйгурт “Юу гэнэ ээ. Та наад үгээ миний нүд рүү харж байгаад хэлээдэх” гэхэд “Би юу ч яриагүй шүү дээ” гэжээ. Бас нэгэн казах аксакал “Би залудаа олон уйгуртай танил байсан. Заримдаа муудалцах ч явдал гарна. Тэгэхэд “Хоёулаа гудамжинд гараад эр хүн шиг шударга үзчихье” гэж хэлэх уйгур хүн нэг ч таараагүй юм даа” гэсэн байх жишээтэй.

ОХУ-ын иргэдийн дунд “Уйгур бол Хятадын кавказууд. Хүн алах, хүрээ талах, хүчирхийлэх гээд болохгүй юм болгон тэднээс гардаг” гэсэн ойлголт байдаг. Энэ ч үнэний хувьтай. Шинжаан Уйгурын автономит мужид Аль Каидагаас дутахгүй зохион байгуулалтад орсон алан хядах бүлэглэл хэд хэд бий. Тэдгээрээс хамгийн хүчтэй нь “Дорнод Туркестан” нэртэй бүлэглэл байдаг аж. Казахстан болоод Туркт байгаа уйгурчууд ч салан тусгаарлахыг эрмэлздэг талаар явган яриа их байдаг гэнэ.

БНХАУ-ын баруун хэсэгт байрлах Шинжаан Уйгурын автономит мужид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн хэдий ч дарагдсан билээ. БНХАУ бол нэр хүндэд нь сэв суулгаж мэдэх дотоод асуудлаа маш их нууцалдаг орон. Энэ нь нэр хүндэд нь бүр илүү гай болох нь ч бий. Шувууны ханиад, хачигны тахлыг дарсаар байгаад орон хүний аминд хүрч, өөрсдөө хүчрэхээ больсон хойно нь л мэдээлж дэлхий нийтийг сэртхийлгэж байсныг л дурдахад хангалттай биз. Хоёр жилийн өмнө гарсан Түвдийн лам нарын бослогын үед амь үрэгдсэн түвд хүний тоог арав дахин багасгаж зарласан нь нэгийг хэлнэ. Нострадамусын зөгнөлд “2014 он гэхэд цагаан хэрмийн цаана орших гүрэн задран унана” гэсэн мөрүүд бичээстэй бий.


С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ambrosia(118.221.141.166) 2017 оны 11 сарын 14

odii boltol tusgaar togtnoogui bol hudlaa

0  |  0
рол(139.5.219.251) 2017 оны 11 сарын 14

Монгол эхлээд байхгуй болнл

0  |  0
Unen(103.212.119.133) 2017 оны 11 сарын 13

Усан тэнэг юм бичжээ.

0  |  0
мангас(139.5.217.188) 2017 оны 11 сарын 13

хэнд ч хэрэггүй хог мэдээв Уйгарчууд тэгтлээ томорсийгмэдэхгүй ээ. Харин дээрэмчин тонуулч байсан нь үнэн, Хөгшчүүл ямар хухуйд хөөгдсөн биш юун яараад байгаа юм гэж байдагсан.Тэр үед хүүхэд байсан болохоор ямар учиртайг хөгшдөөсөө ауугаагүй бас утга учрийгч ойлгоогүй в Энэ дээрмчдийг л хэлдэг байжв Одоо ч гэсэн хугай хийдгээрээ хятадад монгол, Уйгарчууд байдаг иь үнэн

0  |  0
bush(103.212.119.151) 2017 оны 11 сарын 13

MONGOL HOER ULSIIN DUND BAIGAA DEEREE AMERIKIIN TUSLAMJIIG ODOOHONDOO AVCH BAIHGUI BOL TOM GURNII ERHEND ORNO

0  |  0
uzmer(103.212.119.151) 2017 оны 11 сарын 13

MUNII ZON SOVIND UIGUR TUSGAAR ULS BOLNO GEJ BUUJ BNA ZARIM HUN ZONTEI BAIDAG

0  |  0
gun uhaanch(103.212.119.151) 2017 оны 11 сарын 13

TOVD HUN BOSLOGOD TSOOHON N AMI UREGDSENIIG BODVOL BURHANDAA ZALBIRDAG MUNDAG HUVILGAAD BAISNIIG GERCHILNE LAM NARIIG HAMGAALDAG TARNA BAIDAG MONGOLCHUUD MEDEHGUI HELMEGDSEN

0  |  0
иргэн(202.179.27.122) 2017 оны 11 сарын 13

Хятад задравал монгол будаа

0  |  0
Ганбаатар(27.123.214.91) 2017 оны 11 сарын 13

Хурлан болоосой билээ

0  |  0
ЗОЧИН(202.55.191.99) 2017 оны 11 сарын 13

УЙГАР ҮНДЭСТЭН ТҮҮХЭНД БАЙДАГ ӨНӨ ЭРТНИЙ ҮНДЭСТЭН ГЭДЭГ НЬ ҮНЭН. ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ТУСГААР УЛС БОЛОХ Л ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Энх(27.123.214.125) 2017 оны 11 сарын 13

2014 Оноос хойш задарч байгаа улс гэвэл манай улс л байх хөдөө хот нам эвсэлгүй задраад

0  |  0
МОНГОЛ ЯЛНА(202.179.24.168) 2017 оны 11 сарын 13

МОНГОЛ ЯЛНА ХУЖАА АМЕРИК ЯЛАГДАНА

0  |  0
Мудак(103.229.123.121) 2017 оны 11 сарын 13

Уйгарчууд цөс ихтэй байсан гэж сонсоогүй л юм байна. Ойрдуудын харьяанд байсан. Бас юун Нострадамус вэ?

0  |  0
Top