Сэтгэлзүйч Г.Наранбаатар гэж хэн бэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 13

Өнөөдөр эерэг мэдээлэл гэхээсээ илүүтэй хар бараан мэдээллүүд түлхүү цацагдаж байгаа билээ. Улмаар хүмүүсийн бухимдал, стресс ч хэд дахин нэмэгдэх болоод байгаа. Нийгмийн энэхүү хүндхэн үед чадварлаг сэтгэлзүйч гэдэг хамгийн хэрэгтэй зүйлийн нэг. Тэгвэл сэтгэлзүйч нар дундаа танигдсан сэтгэлзүйч Г.Наранбаатарын талаар өгүүлье. 

 Түүний үндсэн мэргэжил бол гэр бүлийн зүйч бөгөөд хүүхэд байхаасаа сэтгэлзүйч мэргэжилд дуртай байжээ. Тэрбээр Америкт арав гаруй жил амьдарсан ба 2000 оноос Америкт сурч янз бүрийн ажил хийдэг байжээ. Тухайлбал, цэвэрлэгч, угаагч, сушины тогооч, машин буулгагч гэх мэт маш олон төрлийн хөдөлмөрийг эрхэлж байв. Энэ тухайгаа тэрбээр дурсахдаа "Эргээд бодохоор өнөөдрийн Наранбаатарыг бий болгосон учраас тэр үедээ би талархдаг юм. Учир нь ажиллаж сургалтын төлбөрөө олоод сургуульдаа явдаг байсан нь хичээлдээ шамдах нэг шалтгаан болсон" хэмээн ярьжээ.

Түүний амьдралд тохиосон нэгэн том боломж нь Холливудын алдарт найруулагч Кен Уиллстэй танилцаж түүний тусламжтайгаар докторт суралцах болсон явдал юм. Түүний сургалтын төлбөрийг төлснийхөө хариуд мэргэжлээрээ Монголдоо ажиллах болзлыг тавьсан байна. Улмаар Г.Наранбаатар 2012 онд доктор хамгаалснаас  хойш Монголд суурин ажиллаж байгаа юм. Тэрбээр Сэтгэлзүйчээр бакалавр, бизнесийн удирдлагаар мастер, гэр бүлийн сэтгэл засалчаар докторын зэрэг хамгаалжээ. Түүнийг хүмүүс сэтгэлзүйн илтгэлүүдээр нь болон “365 хоног аз жаргал” гэдэг номоор сайн таних билээ. Ингээд түүний ишлэлүүдээс хүргэе.

Та бол мөнгөний машин биш харин өөрийнхөө амьдрал хийгээд бусдын амьдралд аз жаргалын, хайрын амтыг нэмэх Хүн.

Хэрхэн аз жаргалтай өдрийг бүтээх вэ?

Бусдад талархлаа илэрхийл, 
Бусдад сайнаар ханд 
Зөрөөд өнгөрөх хэн нэгэнтэй харц тулгарвал инээмсэглэ 
Тайвшир, 
Бусдад аль болох их урмын сайхан үгсийг хэл 
Боловсон, зөв зохистой хувцасла, 
Үнэртэй ус хэрэглэ, 
Сонс & ажигла, дараа нь хариул 
Эелдэг бай, 
Инээ, 
Бусдыг ч бас өдрийг аз жаргалтай өнгөрөөхийг хүсээрэй

Заримдаа ухаантай байхаас эелдэг байх нь хамаагүй дээр. Цэцэн мэргэн үгс хэлэгдэхээс илүүтэйгээр тэвчээртэй сонсох зүрх сэтгэл бусдад хэрэгтэй байдаг.

Өнөөдрийн таны туулж буй хүнд хэцүү өдрүүд нь таны төсөөлөөгүй тэр сайхан аз жаргалтай өдрүүдэд хүргэх болно. Зоригтой бөгөөд тууштай байгаарай.

Таныг төрүүлж өсгөж, хүмүүжүүлж, хооллож, хувцаслаж хамгийн чухал нь хариу нэхэлгүй хайрлаж ирсэн аав ээжийнхээ ачийг бага ч болов хариулахын төлөө, Аз жаргалыг тань зузаатгаж, зовлонг тань нимгэлж байдаг ханийнхаа төлөө,

Танаас суралцаж, тань шиг болохыг хүсэж буй хүүхдийнхээ төлөө, Өнөөдрийг хүртэл олон асуудлыг даваад гарсан өөрийнхөө үнэ цэнэтэй амьдралын төлөө бүү шантар, бүү бууж өг! маргааш улам илүү ихээр зүтгэ, хөдөлмөрлө найз минь. Өнгөрсөн жил, өнгөрсөн 7 хоногт чадаагүй гэдэг нь ирэх 7 хоногт, ирэх өдрүүдэд чадахгүй гэсэн утгатай биш. Харин улам илүү хичээ гэсэн утгатай

Та аз жаргалтай байна уу? Тэгвэл сайн байна, гэхдээ хамгийн сайн сайхан нь хараахан ирээгүй байна. Та одоо байгаагаас ч илүү их аз жаргалыг авах эрхтэй хүн.


Б.Янжиндулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.237) 2023 оны 04 сарын 07

Энэ рүнтэй уулзаж зөвлөгөө авах юм сан холбоо барих утас байна уу

0  |  0
Иргэн(64.119.22.157) 2022 оны 12 сарын 03

ер нь бол стиль нэг тийм шоумэн шиг санагдсан, ярьж байгаа зүйлс аль хэр шинжлэх ухааны үндэслэлтэйг мэдэхгүй юм. Гэхдээ бусад эрдэмтэн судлаачдыг бодвол өөрийгөө сайн борлуулж чадаж байгаа юм билээ нэг цагийн хөлс 500,000 хүн шүү дээ. Уул нь эрдэм түгээж байгаа хүн боломжийн үнэтэй байвал зүгээр л юм.

0  |  1
хэхэ(1.75.228.192) 2022 оны 09 сарын 12

Уг нь их сийрэг толгойтой залуу байгаа юм. гэхдээ энд тэнд ярьсан зүйлс боловсролын түүхээс нь харахад яавч сэтгэл зүйн ухааны доктор биш л байгаа юм даа. Сэтгэл зүйн ухааны PhD, PsyD гэж хоёр зэрэг байдаг. Тэрний алийг нь ч авсан хүн сэтгэл зүйн талаар энэ хүн шиг ярьдаггүй л дээ. Боловсролын агуулга нь арай өөр байдаг юм. Өөрөө өөртөө үнэн байгаасай л гэж бодох юм. Түүнээс магадгүй хийж байгаа ажил нь номлогчийн сургуулиа төгссөн байна уу бизнесийн сургууль төгссөн байна уу үнэхээр доктор хамгаалсан байна уу үгүй юу хэрэгтэй хүндээ хэрэг болж л байгаа байх.

1  |  2
mgl(150.129.141.223) 2020 оны 10 сарын 16

manusinhaa tolgoig etguuleh gesen zalit etgeed bizee.uran goe sonssnoor saijirdah bol mongolvhuud bid tsengeliin manlaid huchih n yagaa ve.

0  |  3
Zochin(202.9.43.3) 2017 оны 11 сарын 13

Esys takin hun shig Mongol hursund buu hgui um yariad bna aa gehdee mundag loozon ch um shig tegeed joohon dulaan medremj turuhgui bdag shuu uuchlasrai

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 11 сарын 13

zovhon ger byltes gadna naiz nohod ch haariu harahgui naizaldag baisan zag ongorson baina ih haramsaltai

0  |  0
Зочин(27.123.214.90) 2021 оны 03 сарын 01

Сэтгэл зүйч хүнд, мэдлэг боловсрол туршлагаас гадна ”харизм” гэж маш чухал зүйл байх ёстой. Энэ залуу энд тэнд харагдаад нилээн хэдэн жил болж бна,магад сайн мэргэжилтэн бх.Уучлаарай гэхдээ нэг л хоосон харагдаад бдаг шд. Залуу хүн бодох л блгүй,амжилт хүсье

0  |  2
зочин(66.181.165.36) 2021 оны 03 сарын 01

ашгүй дээ сайн мэргэжлийн сэтгэл зүйчтэй болдог нь телевизээр зурхай харж уншдаг мэдрэл муутай сэтгэл зүйч Нарантуяа билүү балай авгайгаас нэг салж нэг амрах нь хүмүүсээ одоо Нараа ичиж үхвэл дээр шүү олигтой ч юм ярьж чадахгүй хэтэрхий балайрдаг хүн дээ хүнд энэ нь нэг зөв хэллээ гээд өлгөөд авах юм байхгүй

1  |  0
Top