УИХ-д Говь-Алтай аймгаас хоёр удаа сонгогдож байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдоржийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, албан тушаалын нөлөө үзүүлсэн байж магадгүй гэсэн шалтгаанаар иргэн П.Ундрах-Эрдэнэ Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хандах болсноо мэдэгджээ.
Манай улсын хууль тогтоогчид импортын тамхины татварыг 20 гаруй хувиар нэмсэн ч янжуур тамхины татварыг нэмээгүй. Ц.Дашдоржийг “Монгол тамхи Со” компанийн ард байдаг гэдэг. Тус компани өмнөд хөршөөс янжуур тамхины бэлдэц оруулж ирэн үйлдвэрлэл явуулж, улсын тамхины зах зээлийн 45 хувийг эзэлдэг байна. Гэтэл төлдөг татвар нь таван хувь гэнэ. Иргэн Ундрах-Эрдэнэ ийм шалтгаанаар авлигатай тэмцэгчдэд хандахаар болжээ.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 2 )
32-ын бүлэг, 30 гэр бүлийн төлөөлөл ,МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй ш
бичигч этгээд бичсэн зүйлийнхээ утга авцалдааг хараач ээ. яаж ойлгох болж байна аа. зүй нь янжуурын татварыг нэмж, бусад төрлийн тамхины татварыг буруулж байж энэ хүнд давуу байдал үүсэх юм биш үү.