“Miss world” тэмцээнд анх удаа түүхэн амжилт үзүүлэв

Хүн төрөлхтний гоо үзэсгэлэнгийн олимп гэгддэг 66 дахь удаагийн “Miss World” тэмцээнд Монгол Улсын мисс 11 дүгээр байрт шалгарсан нь манай улсын хувьд тус тэмцээнд үзүүлсэн түүхэн амжилт боллоо.

АНУ-ын Вашингтон хотноо “Нэг дэлхий- Нэг мөрөөдөл, Дэлхийн мисс хамтдаа” уриан дор 117 орны гоо бүсгүйг нэгтгэсэн тэмцээн болж өндөрлөсөн.

Үүнд Монгол Улсаа төлөөлөн Алтангэрэлийн Баярцэцэг оролцож, “Дэлхийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээний үнэлгээнд энэ жил шинээр орж ирсэн MOBSTAR санал асуулгаар тэргүүлж топ 11-т шалгарсан юм. Тэрбээр “Miss World-2016” наадамд “Эх орноо сурталчилсан видео танилцуулга” номинацийн тэргүүн байрт шалгарсан байна.  

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Ёооё [ 202.131.242.246 ]      |     11-р сарын 15 -нд, 07:13 минутанд

Ёоооёбичих юм олдодгүйм байхдаа ард иргэддээ зөв шинэ мэдээлэлхүргээч

Kkk [ 41.138.242.74 ]      |     11-р сарын 14 -нд, 20:04 минутанд

Harin tiim e

ахр [ 103.26.193.181 ]      |     11-р сарын 14 -нд, 05:29 минутанд

Шал өнгөрсөн баларсан юм бичихээ болиоч ээ