Нокс: Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотын тоонд багтаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 14

Хүрээлэн буй орчноо хамгаалах, түүний дотор уул уурхайгаас болон нүүрсний хэрэглээнээс үүдсэн хор нөлөөллийг арилгах талаар дэвшилттэй санаачлага гаргахыг НҮБ-ын Хүний ​​эрхийн Шинжээч Жон Х Нокс манай улсад хийсэн анхны албан ёсны айлчлалынхаа үеэр онцолжээ.  

Монголчууд байгаль орчноо хамгаалах талаар онцгой зүтгэл гаргаж байгааг мөн сайшаасан байна. Цахилгаан станц, тээврийн хэрэгслүүд бохирдлыг буй болгоход нөлөөлж байгаа ч хотын агаарын бохирдлын дийлэнх хувийг гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж буй түүхий нүүрсний шаталтаас үүдэлтэй бохирдол бий болгодог.  Улаанбаатар хот дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын тоонд орж байгааг ч хэлжээ. “Алт-2” төслийг эхлүүлснээр Төв аймгийн Заамар сумын нутагт үлдсэн бэлчээр устаж, байгаль орчинд илүү их хохирол учруулж болзошгүй юм. Орон нутгийн иргэд энэхүү төслийг эсэргүүцэж байсан ч төсөл батлагдсан  гэдгийг Нокс онцолсон байна. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top