Багш нар Засгийн газарт онц шаардлага хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 14

Өчигдөр багш нар цалин нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийлж орон даяар ажил хаялт зарласан юм. Улмаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, өрнөөд буй нөхцөл байдлын талаар хэлэлцсэн юм. Багш нарын цалинг 2018 оны нэгдүгээр сараас 50 хувьд хүргэх байр сууринд нэгдээд байгаа. Тэгвэл "Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо" Монгол Улсын Засгийн газар, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлд онц шаардлага хүргүүлжээ. Энэ талаар Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооноос мэдээлэл хийлээ.

"Цалин нэмүүлэх түр хороо"-ны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав “Өчигдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос албан ёсоор багш нарын ажил хаялтыг зохион байгуулсан. 2018 онд багш нарын цалинг 50 хувьд хүртэл нэмэгдүүлэх гэсэн шаардлагыг Засгийн газарт тавьсан. Гэтэл орой нь Занданшатар дарга биднийг хүлээн авч уулзсан. Улмаар хэлэлцээр хийж, тохиролцоонд хүрсэн. Хэрэв хэлэлцээрийн ширээн дээр яригдсанаас өөр шийдвэр гарвал тэмцлийн хурц хэлбэрийг бид сонгоно гэдгийг мэдэгдье. Энэ талаар Засгийн газарт шаардлага өнөөдөр хүргүүлсэн.  Бидэнд 300 мянган төгрөг бэлнээр өгөх нь үнийн хөөрөгдлийг л өсгөнө. Тиймээс засгийн газар энэхүү мөнгөө багш нарын цалингаас туст нь  урамшуулал хэлбэрээр олгох хэрэгтэй.  Миний хувьд ямар нэгэн намд хамааралгүй. Би өөрөө доктор хүн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр биднийг улс төрийн зорилготой ингэж байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ бол огт худлаа мэдээлэл гэдгийг мэдэгдмээр байна” гэлээ.

"Цалин нэмүүлэх түр хороо"-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэ “Тэмцэл маань гурван сарын хугацаанд үргэлжилж байна. Энэ хугацаанд яг гарсан үр дүнтэй шийдвэр байхгүй. Засгийн газартай одоо хэлэлцээрийн түвшинд явж байна. Багш нарын цалинг 2018 онд 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх хүсэлтийг хэлэлцэж байгаа. Хэрэв 2018 онд багш нарын цалинг 50 хувиас доошгүй хувиар нэмэхгүй л бол багш нарын талд Засгийн газар ажиллахгүй байна гэж үзэн, тэмцэх болно гэдгээ мэдэгдье” гэв.

Багш нар хүүхдүүдйин төлөө тэмцэл хийж байна

Цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн С.Сарантуул “Би хэлэлцээрийн дундаас мэдэгдэл хийхээр энд ирлээ. Сайдын хийсэн мэдэгдэлд багш нар гомдолтой байна. Тэрбээр “Та нарын ард ажиллах хүсэлтэй олон багш нар бий” гэсэн дарамт үзүүлсэн хандлагатай мэдэгдэл хийсэн. Тиймээс бид үүнд нухацтай хандаж байгаа. Улс төрд орооцолддоггүй хүмүүс бол багш нар. 2020 оны сонгуулийн бэлтгэл болгож багш нараар тоглохоо боль гэж улс төрчдөд хэлмээр байна. Багш нар хүүхдүүдтэй харьцдаг болохоор, хүнлэг энэрэнгүй сэтгэлээр хүлээцтэй хандаж ирсэн. Өнөөдөр багш нар ажлаа хийгээд л байгаа. Гэвч багш нарыг цалин бага болохоор энэ салбар луу чадварлаг мэргэжилтэн орж ирэхгүй болоод байна. Үүнийг засахын тулд бид цалингийн үнэлэмжийг ярьж өнөөдөр ярьж байгаа юм. Би социализмын үед ч багшилж байсан. Социализмын үед чадварлаг хүмүүс багш болж, тэр хэмжээгээрээ цалин өндөр авдаг байлаа. Гэтэл өнөөдөр багшийг үнэлэх үнэлэмж хэд дахин унасан. Багш нарыг улс төртэй холбож байгаа хүмүүст хандаж хэлэхэд би бол энгийн нэгэн багш хүн. Бидэнд ямар ч улс төрийн зорилго байхгүй. Цалин нэмэх асуудлыг яагаад заавал одоо хөндөх болов гэж хүмүүс асууж байна. Тэгвэл үүний шалтгаан нь 2015 онд багш нарын цалинг нэмэхээр хөрөнгө төсөвлөж байсан. Гэтэл тэр нь цаасан дээр л бичигдэж үлдэн ахин хэрэгжээгүй юм. Бид өдийг хүртэл хүлээсний эцэст тэвчээр алдарсан. Тиймээс л тэмцлийг өрнүүлж байна. Бидний тэмцэл бол ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө гэдгээ дахин хэлье” гэсэн юм.

Одоогоор багш нарын цалин нэмэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
emee(27.123.214.101) 2017 оны 11 сарын 15

Bagsh geltgui bugdeeree zeeltei amidarch bgashde.ta naraas for amidarch bga humuus myanga tumeeree bhd ...ajilaa hii. Chadahgui bol halagd.bagsh hiij chadah hun hangalttai BN.angli,iris hel zaachihna shu...

0  |  0
mod(103.57.94.202) 2017 оны 11 сарын 14

har uhaanaar mahiig sahartai holison shiidver garch

0  |  0
Irgen(103.26.194.126) 2017 оны 11 сарын 14

Tesew batlagdsan gej erenhii said eerin face.tee niitelsen bagsh narin huchig suljuulj bgad araar ni mad tawijee gedgig oilgo

0  |  0
зочин(103.229.120.137) 2017 оны 11 сарын 14

ажил хаях үйл ажиллагааны удирдагчдийг дэмжигчдийн хамт ажлаас нэн түргэн халах хэрэгтэй Эдний шаардлага нь өргөн хэрэглээний барааны үнийг 2 дахин нэмэгдүүлэх л үндсэн зорилготой нь өдар өдөрөөр нотлогдож бн .Эдний ажлыг хийх багш нарын талаар зар өгч асуудлыг даруй шийдвэрлэе.

0  |  0
ахр(103.26.193.181) 2017 оны 11 сарын 14

Энэ олон мянган багү нарыг дорд үзэж дарангуйлахаар санаархаж байгаа энэ муу ягжийсан Цогзолмаа авгайг зайлуулаач ээ

0  |  0
.(112.72.12.71) 2017 оны 11 сарын 14

Багш нар зээлтэй учраас цалингаа нэмүүлий л гээд байхын Монголд зээлгүй хүн хаа байгаан. Ер нь зээлтэй хүн болгон цалингаа тэтгэвэрээ нэмүүлий тэгж тэмцье бүгдээрээ?

0  |  0
?(112.72.12.77) 2017 оны 11 сарын 14

Ээ Сарантуулаа хүүхдийн төлөө тэмцэл гэсэн үү? Замын-Үүдэд хичээлээс хоцорсны төлөө бяцхан хүүхдийг хичээлд нь оруулаагүйгээс болоод одоо амьд эсэх нь мэдэгдэхгүй сураггүй болоод өчнөөн хонож байхад хүүхдийн төлөө гэж яаж хэлж чадаж байна аа. Багш гэдэг чинь ийм л яргачин сэтгэлгээтэй гичийнүүд болцынмуу? муу ноход ийм байхад бас цалин нэм гээд хүүхдийн төлөө гээд гуцаад байхын. Эдгийг ажлаас нь хал тэгээд 4 цаг ажиллахд 500 мчнган төгрөг авахыг нь харъя л даа. Өөрдөө хүн сүгнүүд багш нарыг үзэн ядаж байна

0  |  0
Хүн сүгнүүдэд(203.91.117.8) 2017 оны 11 сарын 14

Эгэл ардын хүүхдүүд нь боловсролтой, өрх гэр нь галтай байж л энэ Монгол Улс хүчирхэгжинэ. Монголын ард түмний үр хүүхдийн төлөө, тэдэнд боловсрол олгож буй багш нарын асуудлыг төр засаг нь үл ойшоон өөрсдийн дур зоргоор төсвийн нэрээр тэрбум тэрбумаар төсөвлөн хуваан захирч буй нь ямар атгаг санаа вэ? Монголын үрс дулимагхан мэдлэгтэй, ард түмэн нь доройхон мэдлэгтэй байх нь хэнд ашигтай юм бол доо. Энэ дээдсүүдэд яав ч Монголоо гэсэн үнэр алга даа....

0  |  0
Татвар төлөгч(103.212.118.109) 2017 оны 11 сарын 14

Та нарын цалинг бидний төлсөн татвараар нэмэх юм уу??? Битгий даварцгаа

0  |  0
зочин(103.9.88.162) 2017 оны 11 сарын 14

энэ одоо доктор гэнэ үү,ичмээр юм

0  |  0
Зочин(202.9.43.112) 2017 оны 11 сарын 14

Үргэлжлэл. 900 мянган төгрөг гэсэн стат. мэдээ харсан шиг санагдаж бна. Тэгвэл багш нар маань дундач цалингаас бага цалин авдаг юм бна шүү дээ. Сургуулийн нэг ангийн 50-60 хүүхдийг сургана гэдгийг төсөөлөхөд ч бэрхтэй бна. Бид чинь ганц нэг хүүхдийнхээ хичээлийг хийлгэх гэж яаж зовдог билээ. Ер нь манай боловсролын системийн талаар онцгой цогц арга хэмжээ авахгүй бол болохоо байжээ. Багш нарын үнэлэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Улсын хэмжээнд хөдөлмөр цалин хөлснийхөө схемийг дахин харж багш эмч нарын цалинг нийт цалингийн дээд түвшиний байхаар зохицуулах нь зүйтэй.

0  |  0
Зочин(202.9.43.112) 2017 оны 11 сарын 14

Энэ боловсролын асуудлыг үнэхээр онцгой анхааралдаа авах цаг болсон шүү. Харин төр,засаг яагаад энэ тал дээр дүлий юм шиг хандаж байнаа. Ерөнхийлөгч, У ИХ-ын дарга, гишүүд яагаад таг дуугүй байна вэ. Өөрсдийнхөө үр хүүхдүүдийг жилийн 10-20 мянган долларын сургуульд сургачихсан болохоор боловсролын асуудал та бүхэнд хамаагүй болж байна уу. Багш нар дан ганц цалингаа нэмүүлэх асуудал тавиагүй, энэ боловсрол гэдэг салбар чинь унаад байна гэдгийг хэлж анхааруулаад байгаа юм биш үү. Одоо багш нар байтугай 500-600 мянган төгрөгийн цалин авдаг үйлчлэгч ховор шүү. Саяхан л манай сарын дундач цалин

0  |  0
чоно(27.123.214.92) 2017 оны 11 сарын 14

Ёстой ажлаа хийж чаддагт нь өгөөд явцгаа.Худлаа битгий сүржигнэ.Олигтой юм зааж чадахгүй байгаа нь үнэн биздээ.Та нар ямар бага цалин аваад ажиллаад бга биш,төрийн албан хаагчид бүгд л ийм бна за.

0  |  0
???(66.181.165.26) 2017 оны 11 сарын 14

Багш нараа улс орноо эдийн засгийн хямралаас гаргахдаа ямар үр дүнтэй ажил хийсэн юм бэ?? эцэг эх хүүхдүүдээс авсан бэлгээ улсад тушаах тэгээд цалингаа нэмүүл

0  |  0
Zochin(27.123.214.88) 2017 оны 11 сарын 14

Ta nariin ajil hayltaas bolj heden huuhed gerte tsoojlogdoj bga bol!!!??? Uchigdur nalaihd 3 huuhed gerte tsoojtoi shataj uheh shahsan bna olon sanaat orgoj bosdoggui gej medehu dotroo ewte bish bj yund hureh gej ingej toglono we

0  |  0
Eej ehner hun(27.123.214.88) 2017 оны 11 сарын 14

Bagsh nar iim olon aashtai bdag yumy tiim ylsaar zaalgaj bga urs maane huurhii sanagdchihla ajil haysan yum bol yadaj 7 honog hayad ur dunge uzehgui yasiin huuhduud ta nariin togloom yumy irde geheer ireed yawda ajil hayla geheer yawsag hen yum be bidnii urs. Anhanda bagsh nariig demjdeg bla odoo bol arai bishe

0  |  0
z(43.243.161.15) 2017 оны 11 сарын 14

Za odoo boli doo bagsh nar mini.Ta narin ard uchnuiun bagshlah geed bagshilj chgui oron too baihgui geed juleegdeed baina

0  |  0
Top