Ч.Хүрэлбаатар: 2018 онд эдийн засгийн бодит өсөлтийг 4.2 хувьд хүргэнэ

Монгол Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсөв”, “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.

2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн Яамнаас 2018 оны төсвийн албан ёсны танилцуулга мэдээлэл хийлээ.  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “2017 оны эдийн засгийн бодит өсөлт нь хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.3 хувь, 2018 онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцсон. Нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-нд эзлэх хувь 2017 онд 9.5 хувьд, 2018 онд 8.0  хувьд хүрч  төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэлийг тавьж байна. Энэ үзүүлэлтийг 2020 онд ДНБ-ний 4.5 хувьд хүргэнэ” гэлээ.


 2018 онд Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэх, өр зээлийн дарамтыг бууруулах чиглэлд  бодлогын шинжтэй дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгажээ. Үүнд:

 1. Төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгана;

2. Үнэт цаасны арилжаанд гадаад дотоодын иргэн, компаниуд зэрэг бусад хөрөнгө оруулагчдын оролцох оролцоо, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүүг бууруулна. Эдгээр нь бизнэс эрхлэгчдэд олгогдох зээлийн эх үүсврийн  хүү буурах боломж нэмэгдэнэ.

3. Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасны гаргалтыг бууруулан санхүү, мөнгөн хөрөнгө, өрийн удирдлагыг оновчтой болгоно;

4. Төсвийн тогтвортой байдлын үндсэн үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг хангуулж ажиллана;

5. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ;

6. Төсвийн сахилга батыг сайжруулна;

7. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ татварын тогтвортой бодлогоор дэмжинэ;

8. Татварын тогтолцоог энгийн, ойлгомжтой, төвөг чирэгдэл багатай, тэгш шударга болгоно;

Эдгээр нь эдийн засгийн бодит өсөлтийг 4.2 хувьд хүргэх боломжтой гэж үзжээ.

 

Төсвийн ерөнхийлөн захирагчдын ирэх онд зарцуулах хөрөнгийн хэмжээг дараах байдлаар баталж өгчээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газар 5 тэрбум 242 сая,

УИХ-ын дарга 33 тэрбум,

Үндсэн хуулийн цэцийн дарга 2 тэрбум 33 сая

Улсын дээд шүүх 3 тэрбум 998 сая,

Шүүхийн ерөнхий зөвлөл 48.6 тэрбум,

Хүний эрхийн үндэсний комисс 1.40 тэрбум,

Улсын ерөнхий прокурорын дарга 29 тэрбум 238 сая

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 2 тэрбум 55 сая

Үндэсний аудитын ерөнхий газар 11.3 тэрбум

Авлигатай тэмцэх газар 14.48 тэрбум

Санхүүгийн зохицуулах хороо 3 тэрбум 837 сая

Төрийн албаны зөвлөл 730.8 сая

Үндэсний статистикийн хороо 9 тэрбум 487 сая

Сонгуулийн ерөнхий хороо 1 тэрбум 39 сая

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс 647.4 сая

Ерөнхий сайд 203 тэрбум 278 сая

Шадар сайд 136.7 тэрбум

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 34.5 тэрбум

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 88 тэрбум,  461 сая

Сангийн сайд 6 их наяд

Хууль зүй, дотоод хэргийн сайд 476 тэрбум, 

Зам тээвэр хөгжлийн сайд 384.5 тэрбум

Батлан хамгаалахын сайд 237 тэрбум

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 1.6 их наяд

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 26 тэрбум 397 сая, 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 266.6 тэрбум

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 1.2 их наяд, 

Эрүүл мэндийн сайд 766.3 тэрбум, 

Барилга хот байгуулалтын сайд 137.4 тэрбум төгрөг гэж тусгажээ.

Ш.Адъяамаа


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Үнэн [ 103.212.119.97 ]      |     11-р сарын 14 -нд, 16:08 минутанд

Худлаа. Эм Си Эсийн өсөлтийг л нэмэгдүүлнэ, энэ новш,